Гилийн тамга

588 63 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Новш гэж, би тэр үед л сайхан сэтгэлээ хаяад түүнд туслахаар очоогүй байсан бол чамтай учрахгүй байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Новш гэж, би тэр үед л сайхан сэтгэлээ хаяад түүнд туслахаар очоогүй байсан бол чамтай учрахгүй байсан юм.

==================================
==================================

Тэр над руу харан ёжтой инээмсэглээд "Хөөе, эгч гуай! Хүний хэрэгт оролцох хэрэггүй ойлгосон уу? Явж үз" хэмээн их л уцаарлангуй хэлэв.

Би "Нэрийг чинь мэдэхгүй ч царайг чинь тогтоочихлоо. Яг одоо наад хүүхдээ зүгээр орхихгүй бол маргааш захирал багшид  чамайг хүүхэд зодож танхайрсан, ялангуяа сургуулийн орчинд хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгдэх  болно шүү!" гэхэд тэр нөгөө хүүг цааш нь түлхээд түүнд "Маргааш гэхэд хүссэн зүйлийг минь өгөхгүй бол чамайг яахыг мэдэж байгаа биз дээ! Хэн нэгэнд миний талаар цухуйлгах л юм бол алчихаж чадна шүү" гээд над руу ойртоход нөгөө хүү миний хажуугаар салхи татуулан гүйж одов.

Баярлалаа ч байхгүй хэрэг үү!!!

Нөгөө танхай над руу ойртож ирээд"Миний хэрэгт хошуу дүрсэн хүнийг би зүгээр өнгөрөөдөггүй юмсан, чамайг яавал дээр вэ?мм" хэмээн үсээр минь гараа гүйлгэнгээ шивнэхэд би түүний энгэр дээрх нэрийг олж уншив.

Би"Пак Жимин~ши, дөнгөж шилжиж ирсэн даруйдаа хүүхэд дээрэлхдэг чам шиг амьтадтай харьцах хүсэл алга, тийм ч учраас саяны хүүг зүгээр явуулсанг чинь бодолцож үзээд багш нарт хэлэлгүй өнгөрөөе" гэж анхааруулчихаад хурдхан тэндээс холдож үдэшлэг болж буй заал руу зүглэв. Бурхан минь! Хамаг хувцас норчихож.

Summer's DiaryWhere stories live. Discover now