Цаг хугацаа эмчлэх байх аа, бүхнийг!Хорвоо дэлхий дээр зогсолтгүй үргэлжилдэг зүйл юу гээч
Цаг хугацаа, өдөр хоног!
Урсан өнгөрөх өдрүүдийн ачаар өвчин зовлон, сэтгэлийн шарх бага багаар мартагддаг.
Санан бэтгэрч, хайртай нэгнийхээ төлөө үхэж ч мэдэх нэгэн цагийн эргүүлэгт эдгэрдэг... байх!
=================================
"Еэминаа, Жэкобтой хамт гарах гэж байгаа юм уу? "
"Болзоо гэвэл зохих байх л даа, юу өмссвөл зүгээр вэ?" хэмээн Наби руу хувцаснуудаа барин харуулвал
Наби" Еэмин, үнэхээр бэлэн болсон гэж бодож байна уу"
Толгой эргэм асуулт! Үнэхээр өнгөрснөө мартаж шинэ хүнтэй хамт байхад бэлэн болсон юм болов уу?
Канадад ирээд хэдийн хоёр жил болсон бөгөөд ирсэн үеэс минь л сэтгэлээр дэмжиж тусалсан Наби.
Түүнтэй хамт байснаар хэвийн байдалдаа орсон ч гэлээ Жимин гэх хүнийг сэтгэлээсээ огтхон ч арчиж чадаагүй. Нэгэнт намайг орхисон хүнийг хүлээх хэрэг байхгүй хэмээн бодсоны эцэст Жэкоб хэмээх Канад залуутай болзохоор шийдээд байгаа минь энэ.
" Тийм ээ, ийм итгэлтэй байсангүй. Түүнийг тавьж явуулах цаг нь болсон"
Наби толгой дохисоор гарт минь байх хар даашинзыг сонгон " Зөв өө түүнийг мартах хэрэгтэй. Одоо үсээ янзалцгаая , болзоот залуу чинь ирэх нь байна" хэмээн намайг сандал дээр суулгав уу үгүй юү хаалга тогших нь тэр.
"Ирчихлээ" гэх Намигийн үгэнд түүнийг шоолсоор даруй бэлдэн гарвал...
Өндөр хамар, гүн хөх нүд, хүчирхэг биеийг өөртөө цогцлоосон царайлаг европ залуу цэцэг барин зогсох ажээ.
Жимин намайг яг ингэж угтдаг байж билээ...
"Үргэлж үзэсгэлэнтэй байх юм аа" гэх Жэкийн үгээр бодлоосоо салан түүнлүү хөнгөхөн инээмсэглэчихээд сунгасан гарнаас нь атган урагшилна.
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...