Тэр үед л чамайг дагаж яваагүй бол миний нулимс чиний төлөө урсахгүй байсан юм...
====================================================================
Бантсандаа юу ч бодолгүй түүний ардуур болгоомжтойхон сундалтал
Жимин"Хөөх, хатуу самар гэж бодтол шууд л эрчүүдийг нааш ир гэж хэлэв үү үгүй юү дагаад намирчих байсан юм уу Еэмин~а" хэмээн ёжлонгуй хэлэхэд нь би ичиж сандарсандаа
"Тийм ээ, үнэхээр хамхуул шиг ийш тийш намирах дуртай хүн болохоор чамд таалагдахгүй байгаа биз дээ, тийм болохоор буулгачих" гэсээр буухаар зэхтэл Жимин
"Дахиад ямар нэг хөдөлгөөн хийх л юм бол хөгшин ах нарт зарчихна шүү" хэмээн анхааруулахад би удаанаар суудал дээр суугаад аль болох айж байгаагаа мэдэгдэхгүйг хичээн "Жимин~ши, би өөрт чинь ойлгогдохоор хэлэхийг хичээсэн юмсан. Би чамайг захиралд битгий хэл бүр хэнд ч хэлэхгүй, бас тэр чиний яриад байгаа зүйл чинь кино зохиол дээр гардаг болохоор битгий тоглоод бай намайг тайван орхио гэж хэлсэн шүү дээ" гэж хэлж дуустал... Бурханы тоглоом! Пак Жимин гэгч өөдгүй новш надад анхааруулахчгүй давхиж эхлэв.
Анх удаагаа спорт мотоцикл дээр, хэдэн зуун км цагийн хурдтай явж үзэж байгаа би айсандаа хашхирч, Жиминээс тас тэврэн явж байлаа.
Хориод минут явсаар нэгэн барилгын гадаа ирэн зогсоход Жимины нуруунаас хөндийрөхөө аядтал
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...