"Ду Кёнсү. Надад дурлаад үзээч"
Чихэвчээ зүүн хичээлээ сайтар гэгч нь хийх түүнд хэзээ ч хэлж чадахгүй үгээ хэлэх ч гунигтай нь тэр хэзээ ч мэдэхгүй. Өөрт нь сайн гэдгийг мэдсэнээс хойш тэр үргэлж л намайг одоогынх шигээ байхыг сануулна. Хэрэв би энэ харилцаанаас нэг л алхам урагшилвал бүх зүйл дуусна. Яагаад гэжүү? Би хэзээ ч түүний хайрласан эмэгтэй шиг байхгүй учраас
Ширээгээ дэрлэн түүний төвлөрсөн царайруу харж байтал өөрийн эрхгүй л нүд анилдана. Удаанаар нүдээ цавчин бүх зүйлс бүрэлзэж эхлэтэл Кёнсү одоо л нэг юм надруу харан толгой сэгсрэнгээ сандал дээрээ өлгөсөн цамцаа надад нөмрүүлэх нь мэдэгдэнэ. Ийм байхад би түүнд дурлахгүй байлаа юу?... Хувиа хичээсэн юм.
"Хэвон!"
Нүдээ цавчин бодит байдалдаа эргэн ирвэл боолууд бүгд хоёр хоёроороо хуваагдчихсан зогсож байх бөгөөд Кёнсү урт гэгч нь санаа алдаад
"Яасан? Бид нарын анхаарлыг татах гээд албаар ингээд байгаа юму?"
Тэр үнэхээр залхсан мэт хоолойгоор ингэж хэлэхэд нь уруулаа зуун доош ширтлээ..Хэний буруугаас болсон гэж бодоод байгаа юм бол..
Хажууд зогсох өндөр гэгч залуу миний урд ирснээ "Хоёулаа баг болчихоё" гэхэд нь одоо л нэг юм тайвшран нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулан түүний гарнаас татан өөртөө ойртуулвал тэр хурдан гэгч нь гараа татаж авснаа Бэкхёнлуу нүднийхээ булангаар харж байгаа нь мэдэгдэв. Ойлгомжтой... Тэр надаас айсан бололтой! Мэдээж Бэкхёны найз болохоор.
"Өнөөдрөөс та нар бүгд бидний утсан хүүхэлдэй. Тийм болохоор"
Кёнсү уруулаа хазлан ёжтой инээснээ бугуйндах цагаа харангаа
"10 минутын дотор бидний бяцхан эрдэнэсийг олж ир. Яг одоо" гэхэд цаг явж эхлэх бөгөөд хүүхдүүд бүгд л яг юуны төлөө гүйж байгаа нь мэдэгдэхгүй яаравчлана. Надтай нэг баг болсон залуу намайг дагуулсаар алхаж байснаа хурлын өрөөний гадна зогсон тийшээ нүдээрээ дохих бөгөөд би ч толгой дохин удаанаар хаалгыг нь нээвэл тэнд хэн ч байсангүй.
Энэ үед утсанд зурвас ирэх бөгөөд боолуудад бүгдэд нь ирж байгаа бололтой нөгөө залуу ч бас утсаа гаргаж ирэн уншина.
1W1LFYP
Энэ код яг ямар учиртайг нь ч ойлгосонгүй.. Миний зохиож байсан Жокероос тэс өөр байгаа болохоор энэ үед яг юу хийхээ ч мэдэхгүй нь..