9.

1.2K 180 10
                                    

Аа! Өвдөөд байна!

"Сүртэй гэдэг нь! Байж бай л даа!"

"Өвдөөд байна гээд байнашдээ" хэмээн чанга дугарах миний гарыг тэр чанга барин өөрлүүгээ татсанаа өөрийнхөө халаасанд байх шархны лентийг гаргаж ирэн хуруунд минь нааж өгөх бөгөөд энэ удаагынх лусын дагины зурагтай байх нь тэр.

"Яа Кёнсү миний дуртай төрлийг мэддэг байхнээ?"
Тэр залхсан мэт царай гаргасаар толгой сэгсрэн миний тэнэгийг гайхаж байгаа мэт л

"Бид хэр удаан бие биенээ мэдэх билээдээ."

Үргэлж төв царай гарган ямар нэг зүйлд санаа тавьдаггүй мэт харагддаг түүн шиг хүн найз гэх тодотголтой түүнд сайн охиндоо ийм сэтгэл гаргах төдийд зүрх минь ямар хурдан цохилж байдаг, тэр мэдрэмжээ ил гаргахгүйн тулд ямар их хичээдгийг тэр мэдэхгүй байх.. Найздаа сайн болох амархан ч энэ мэдрэмжээ жолоодоход ямар хэцүү гэдгийг хүмүүс мэддэг ч болоосой. Түүнд сэтгэлээ илчилвэл бидний харилцаа дуусах болов уу? Зөвшөөрлөө ч ирээдүйд болох хэцүү зүйлээс болж бид танихгүй танилууд болох уу гэдгээс айсандаа зураасыг давах хэрэггүй гэдгийг өөртөө өдөр бүр сануулна. Түүншиг хүний найз гээд хамт байхад л надад хангалттай.

"Кёнсү.. надаас өөр хүнд энэ инээмсэглэлээ битгий харуулаарай"

Тэр гартаа наалдсан цавууг арилгаж байхдаа хачин гэгч нь хэлэх үгэнд минь гайхан надруу харан бид чимээгүй харцаараа ярилцах шиг. Үргэлж надад санаа тавиад хамт байгаа нь л хангалттай... зураасыг бүү дав.

Хэдий өдөр болгон өөртөө ингэж сануулдаг байсан ч энэ нууцаа хадгалах тусам би өөрийнхөөрөө байж чадахаа байж эхэлсэн... Улам хүчгүй болсноо мэдэх тэр мөчид түүнд сэтгэлээ илчилсэн ч төсөөлсөн шиг минь бидний урд маш том хана босчихсон. Хэзээ ч нурааж чадахгүй бат бөх хана.

Үдээс хойш хичээлүүд биш зөвхөн цаасан дээрх даалгавуурдыг биелүүлэх цаг гаргаж өгөх бөгөөд хүүхдүүд аль хэдийн нэгдэх даалгавараа биелүүлчихсэн бололтой бахархалтай гэгч нь ярин хоорондоо инээлдэх нь дургүй хүргэмээр. Халаасанд байх цаасаа дахиж гаргаж ирэн эхнээс нь дуустал өөрийн хийж чадах зүйлийг хайвал багшийн дотуур хувцас л хамгийн амархан мэт санагдана. Оролдоод үзэх хэрэгтэй байх тиймүү?

Шийдэмгий гэгч нь багш нарын өрөөний гадна ирэн урт амьсгаа авна. Зүгээр л төвлөр... Чадах зүйлээ хийж л байвал болох байх гэсээр хаалга тогшин дотогш орвол яг л бодож байснаар минь газарзүйн багш ширээгээ налан хэвтэж байснаа намайг орж ирснийг ихэд л гайхаж байгаа бололтой надруу ширтэнэ.

JOKER VWhere stories live. Discover now