"Одоо л энэ тоглоом яагаад зохиогддогыг гайхах гэж байна шүү" гэтэл Бэкхён үл ялиг жуумалзан халааснаасаа тамхи гарган асааснаа хөмсөгөө зангидан зогсох миний эрүүнээс барин тамхи зуулгаж өгөв.
"Нийгэм хэтэрхий харгис. Тэд энэ үнэнтэй нүүр тулахаас өмнө хатуужих хэрэгтэй биздээ?" гэснээ халаасанд нь чичрэх утсаа чихэндээ наан надаас холдох бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн
"Горьдох хэрэггүй бид чинь эсрэг талын дүршдээ?" хэмээн орилвол Бэкхён нүүр дүүрэн инээмсэглэсээр хаалгаар гарч явах бөгөөд том чимээгүй зааланд ганцаараа үлдэх нь цаанаа л дотор бачимдуулах шиг. Жокерууд яагаад хүчирхэг байдаг гэдгийг энэ сургуулийн сурагчид нэг нь ч тааварлашгүй. Хөөрхий хүүхдүүдийн өөрсдийнх нь эцэг эх, багш захирал гээд л бүгд Жокеруудтай гэрээ байгуулж сахилга сул, эцэг эхийнхээ мөнгөн дээр тоглохыг хүссэн их зантай жаалуудыг сургаж л байвал юу ч хийж болно гэсэн гэрээг хийсэн гэдгийг өрөвдмөөр нь тэдний хэн нь ч мэдэхгүй. Бэкхёны зөв бололтой. Харгис нийгэмд хэнд ч итгэх хэрэггүй..
"Ядаж л биднар шиг хүмүүсийг жигших чадвартай болж байгаа биз" хэмээн амандаа үгэлсээр тэр заалыг орхин гарвал хүүхдүүд тоглоом эхэлсэн гэсэн шиг л ямар нэг зүйл буруу хийчихвий гэсэн айдастай энэ тэрүүгээр сэлгүүцнэ.
"Хэвон!"
Хэн нэгний чангаар нэрийг минь дуудан орилох дууны араас нуруу минь хүйт оргин хувцас минь норохтой зэрэгцэн хүүхдүүдийн инээдээ тэвчин амандаа дуу алдаж байгаа нь сонсогдоно. Энгэрт минь тодоос тод гэрэлтэх Х тэмдэгээс болж үйлдлээ хянах хэрэгтэйгээ мэдэж байсан болохоор надаар оролдохыг хүссэн хүнтэй нүүр ч тулахыг хүсэлгүй түүнийг орхин уруулаа зуусаар ангидаа орж ирвэл Кёнсү хамгийн аймшигтай нь манай ангид шилжиж ирж байгаа бололтой өөрийнхөө хэрэгслийг хамгийн ард байх ширээн дээр тухтай гэгч нь гарган зогсоно. Түүнийг анзаарах хүсэлгүй байсан болохоор багшийн ширээний хажууд очин нэвт норсон цамцаа хатаахын тулд тэдний намайг шүүх харцыг ч үл тоон цамцаа тайлан пааран дээр тохон тавьтал хүүхдүүд хоорондоо шивнэлдэн ил гарах цээжрүү минь харц унагана. Яахав.. Өөрсдөө л эхэлсэн биздээ? Кёнсүгийн харц нааш чиглэн хурдхан өөр тийш болж байгааг анзаарсан болохоор өөрийн эрхгүй л жуумалзан суудалдаа суутал удалгүй багш ангид орж ирснээ намайг харан зогтусаад
"Хэвон.."
Тэр амандаа нэрийг минь зөөлхөн дуудчихаад намайг аль болох анзаарахгүйг хичээн нүдээ таглан хэсэг зогсож байснаа хичээлээ орж эхлэх ч түүний харц үргэлж надруу чиглэж байгааг би байтугай бүхий л ангийхан мэдэрч байгааг мэдэж байв.. Хөгжилтэй л юм.Түүний байгаа байдал үнэхээр инээдтэй байсан болохоор сандлаа налан түүнийг нүд салгалгүй ширтэнэ.