14.

1.2K 184 15
                                    

"Кёнсү? Хэлдээ. Хэрвээ бид найзалж чадахаа байвал чи яахвэ?"

Тэр номоо уншин асуултыг минь тийм ч нухацтай хүлээж авалгүй өнгөрөөнө. Бид удахгүй дунд сургуулиа төгсөнө. Ахлах сургуульд орохдоо бид хэн хэн нь ямар сургуульд сурахаа мэдэхгүй болохоор...

Би түүний номыг доош болгон хүчээр түүний анхаарлыг өөр дээрээ татан

"Би Баячуудын ахлах сургуульд орно. Хэдий 4жил сурах ч. Харин чи?"

Тэр нүдээ анивчин санаа алдсанаа "Мэдэхгүй ээ. Хамаагүй" гэснээ үргэжлүүлэн номоо уншин надаас харцаа салгах бөгөөд би ч санаа алдан шанаагаа тулна. Төгсөлтийн баярын дараа миний бүртгүүлсэн сургуулиас тэнцсэн гэх зурвас ирэн хичээлийн хувиараа аван Бэкхёнлуу залгавал тэр ч мөн надтай нэг анги болж таарав. Эцэст нь Кёнсүрүү залгавал тэр утсаа авсангүй. Холбоогүй 7 хоносны дараа ахлах сургуулийн эхний өдөр Кёнсү юу ч болоогүй мэт манай ангид орж ирэх үед баярлах уу эсвэл гомдох уу гэдгээ мэдэлгүй түүнрүү ширтэнэ. Эцэст нь бид гурав дахин нэг төгсөлтийг хамт хийх нь ээ?

"Юу.. би үнэхээр амжихгүй болохоор уучлаарай" гэсээр тэдэнд бөхийчихөөд тэндээс холдохдоо өөрийн эрхгүй эргэж харах гээд байгаа өөрийгөө барихыг хичээнэ. Жокер гэх тоглоомыг нүүр бардам дуусгасны дараа.. хэрвээ.. Хэрвээ гэвэл бид дахин хамт хөгжилдөх ганцхан хоног ч болтугай олдох биз. Одоо бидний зиндаа болон хамт байх итгэлцэл байхгүй учраас... Төгстлөө түүнээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Тэгж л байж би Хэвон хэвээрээ үлдэж түүнийг мартсан гэдгийг тэдэнд мэдрүүлэх болно.

Гэртээ ирмэгцээ хаалган дээр наалттай байх цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийг аван хогийн савруу шидчихээд санаа алдан буйдан дээрээ суун эхрүүгээ залгах эсэхдээ эргэлзэнэ. Хэдий тэр энэ сургуулийн бүх төлбөрийг хийж байгаа ч... Энэ байшин бүх зүйл түүний нэр дээр байдгаас хойш.. Хайр мэдрүүлж чадахгүй бол мөнгөө төлөх хэрэгтэй биздээ?

Ногоон товч дээр даран нүдээ анин сууж байтал сонсохыг хүсээгүй тэр хоолой..

"Цахилгааны төлбөр гарсан. Зургыг нь явуулах болохоор төлчихөөрэй" гэсээр утсаа таслан буйдангын нөгөө талруу шидчихээд идэх зүйл олохоор шийдэн хөргөгч онгойлгон өлсөх гэдсээ хаа хамаагүй зүйлсээр дүүргэсээр.

Том өрөөнд зурагтаа асаан төвлөрөхийг хичээсэн ч юу гарч байгаа нь мэдэгдэхгүй толгой дүүрээд болж өгсөнгүй. Кёнсүгийн тэр харц нүдэнд харагдаад байсан болохоор өөрийгөө сатааруулахаар шийдэн угаалгын өрөөнд орж ирэн хэр удааныг мэдэхгүй ч даарах хүртлээ шүршүүрт зогссон байгаагаа анзаарав. Хувцасаа өмсчихөөд үсээ алчуураар арчсаар цагруу харвал цаг аль хэдийн 12 цаг өнгөрчихөж.

JOKER VWhere stories live. Discover now