8.

1.4K 196 9
                                    

"Надтай даалгавараа солих хүн байна уу?"
"Аа новш гэж яаж ийм хөгийн даалгаварууд биелүүл гээд байгаа юм?"

"Хараал ид. Цаг явж эхэлвэл хэнд ч итгэж болохгүй нь ээ?" Түүнийг ингэж хэлж дуусмагц заалд байх бүх хүүхдүүдэд 3 хоногийн хугацаатай зурвас ирэх бөгөөд тэд зэрэг дуу алдан юу хийхээ мэдэж ядан зогсоно.. Гурав хоногт 5 даалгавар хэдий амархан сонсогдож байвч миний сугалсан даалгавар тийм ч амархан биш бололтой..

Мэдээж энэ тэнэг даалгаварт оролцохгүй гээд хогийн савруу цаасыг чулуудаж болох ч үргэлж Бэкхёныг ашиглаж болохгүй.. Ялангуяа тэр эмэгтэйн хэлсэн шиг.. Хэн нэгний тусламжгүйгээр зохицуулж чадна гэдгээ үзүүлэх хэрэгтэй биз!

Хичээлийн хонх дугаран хүүхдүүд амандаа бувтнасаар тус тусынхаа ангид орж ирэхтэй зэрэгцэн багш биш Жокер биднийг угтан авах бөгөөд манай ангид сурдагаараа Кёнсү багшийн ширээн дээр суучихсан биднийг жихүүдэс хүргэм инээмсэглэлээрээ угтаж авна. Мэдээж багш нар тэдэнтэй нэгдсэн нь тодорхой.. Даалгаварыг улам хэцүү болгох аргыг тэд олсон бололтой Кёнсү самбар дээр томоос том ЖОКЕРУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД ЯМАР Ч ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭХ ХОРИОТОЙ гэсэн байх бөгөөд тэд бидний хугацааг албаар давчуу болгох гэсэн арга нь энэ бололтой.. Энэ удаад тэд үнэхээр их сэтгэжээ?

"Бүгд ойлгомжтой биздээ?" Гэсээр Кёнсү тухтай гэгч нь сандлаа хойш налан инээмсэглэхэд тэд нэгэн зэрэг дуугаар түүнд хариу өгнө. Эхний хэдэн цаг өөрөө судлах болохоор багшийн ч хэрэг байхгүй... Тус тусынхаа хичээлийг хийн чимээгүй байх анги Кёнсүг угаалгын өрөө орох хооронд л дуу нь чангаран хүүхдүүд юу хийхээ мэдэж ядан хоорондоо бувтналцана.

Харин энэ үед нэг охин бөөлжих гээд байгаа бололтой амаа даран ангиас гүйн гарахтай зэрэгцэн түүний ард байсан эмэгтэй зургыг нь аван жуумалзана. Тэр нэг даалгавараа амжилттай биелүүлсэн бололтой цаасан дээрээ тэмдэглэн баярлах нь дургүйг минь хангалттай хүргэнэ. Энэ 3 хоногт хэнд ч итгэж болохгүй бололтой... Тэд даалгавар биелүүлэхийн тулд юу ч хийж чадах хүүхдүүд учраас..

Кёнсү буцан ангид орж ирэхтэй зэрэгцэн завсарлагааны хонх дугаран хүүхдүүд бушуухан л түүний харцнаас бултахыг хүссэндээ уралдах нь шахам ангиас гарахад ангид бид хоёр л эцэст нь тунаж үлдэх шив.

Цүнхээ янзлан сандалнаасаа босвол Кёнсү гараа салаавчлан надруу ширтэж байснаа

"Мэдэж байгаа биздээ? Намайг энэ удаагын босс гэдгийг"

JOKER VWhere stories live. Discover now