"Кёнсү? Гэрлээ асаахгүй юу хийж байгаа юм?"
Түүний өрөөнд орж ирмэгц сарны гэрэл л цонхны цаанаас бүдэгхэн тусан өрөөг бага зэрэг гэрэлтүүлэх бөгөөд Кёнсү ч гэрлээ асаахыг хүсэхгүй байгаа бололтой чимээгүй сууна.
Би түүний хажууд очин суувал түүнээс бага зэрэг архи сэнгэнэж байх нь тэр. Дахиад л.
"Нөгөө охиноос болоо юу?"
Тэр одоо л нэг юм надруу харцаа чиглүүлснээ ёжтой инээн "Үгүй ээ. Үл тоогдох мэдрэмжнээс болж байна. Хараал идсэн үл тоогдох мэдрэмж"
Түүнийг ийм үед юу хийхээ мэдэхгүй байдаг ч... Чимээгүй түүнийг сонсох нь нөхцөл байдлыг арай дээрдүүлэх шиг.
"Сэүн надаас юугаараа илүү гэдгийг мэдэхгүй нь... гэхдээ тэр аль хэдийн ялагч болчихсон бололтой"
Түүнийг тайвшруулж мөрөнд нь гараа хүрэхийг хүссэн ч бие минь огт хөдөлж өгсөнгүй... Урт гэгч нь амьсгаа аван түүнийг тайвшруулах үг хэлэх гэсэн ч тэр яг урдаас минь харснаа
"Ядаж чи байгаагүй бол би аль хэдийн ялагч болох байсан байх"
Тэр яг ямар утгатай энэ үгийг надад хэлснийг ойлгоогүй ч ганц л зүйл тодорхой болж байв. Тэр бага багаар намайг үзэн ядаж эхэлж байх шиг...
"Кёнсү"
Тэр миний хажуунаас босон төвлөрөхийг хичээж байгаа бололтой толгойгоо барин хоёр тийш алхаж байснаа
"Хэвон. Зүгээр л найзууд биш байсан үерүүгээ буцаад өгч болохгүй юу?.."
Түүний энэ үг одоо болтол толгойд эргэлдэнэ. Яг л түүний хүссэнээр бидний харилцаа дууссан.
Кёнсү уруулаа хазан тэнгэрлүү нүдээ анин ширтэх нь түүний хэр их уураа тэвчиж байгааг илтгэх шиг. Бэкхён түүнийг сайн мэдэж байсан болохоор түүний мөрөөр тэврэн тайвшруулахыг хичээж байхад хичээлийн хонх дугарч бүгд л тэднээс харцаа дуртай дургүй салган сургуулийн хаалгаар орно.
Би ч урт амьсгаа аван сургуулийн үүдэнд иртэл нөгөө зоригтой залуу хана тулан тамхи татан зогсож байснаа намайг хармагцаа гараа дээш өргөн тамхиа газар гишгэн
"Сайн уу?"
Түүнийг харсан ч хараагүй мэт хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр гараа алдлан урд минь зогссоноо инээмсэглээд
"Чамайг даалгавартаа ашигласанд уучлаарай. Үнэндээ би чамтай танилцмаар байсан юм"