"Дахиад гурван хундага уучихвал рекордоо эвдэх нь ээ!"
"Кёнсүд нэг л хундага үлдчихэж"
Бид хоёр бие биерүүгээ харан хэн нь түрүүлэхээ үзэх ч мэдээж Кёнсү надаас хоёр хундаганы урд байсан учраас тэр түрүүлэн хоосон хундага ширээн дээр тавин гараа дээш өргөн инээнэ!
Бэкхён бооцоогоо бүгдийг нь халааслан намайг ямар мууг минь гайхсаар тэд хоёул чанга чанга орилолдон ярина. Удалгүй Кёнсү нэг зүйлрүү ширтэж байснаа миний мөрийг нэг хуруугаараа зөөлхөн цохьсноо
"Чи яагаад ийм царай муутай харагдаад байгаа юм бол?"
Тэр асуултандаа их л сэтгэл хангалуун байгаа бололтой инээдээ барьж ядан жуумалзах бөгөөд гаднаа яагачгүй харагдах түүнийг сайн ажиглавал тэр аль хэдийн согтчихсон гэдэг нь тодорхой.
"Чи согтчихоо юу?" Гэтэл тэр чихрүү минь ойртсоноо
"Чшш! Хэвонд хэлж болохгүй шүү. Тэр мэдчихвэл би хожигдчихно"
Тэр намайг юм хэлэхийн завдалгүй уруул дээр минь хуруугаа тавьснаа жуумалзан гэнэт л ширээгээ дэрлэх бөгөөд удалгүй түүний зөөлхөн амьсгалах нь түүнийг унтсан гэдгийг илтгэх шиг. Бэкхён бид хоёр бие биерүүгээ харан түүнийг шоолон инээмсэглэнэ. Мартах дөхөж. Тэр ууж чаддаггүй гэдгийг!
"Гуйж байна шдээ Хэвон! Би үнэхээр завгүй болчихоод байна"
Би толгойн дох чимэглэлээ түүнлүү авч шидэн хувцасаа сольж эхлэх бөгөөд Бэкхён гарнаас минь барин
"Тэгвэл би хүссэн зүйлийг чинь биелүүлэе"
Түүний энэ үгэнд л зогтусан түүнрүү харвал тэр үнэхээр сэтгэлээсээ хэлж байгаа бололтой итгэлтэй гэгч нь харцаар надруу ширтэнэ.
"Юу ч байсан хамаагүй юу?"
Тэр яг л ингэж хэлэхийг минь хүлээж байсан мэт толгойгоо дохин инээмсэглээд
"Мэдээж! Би чамд худлаа ярьж зүрхлэнэ гэжүү?"
Түүний ятгалаг миний даалгаварт нэмэртэй гэж мэдэж байсан болохоор зөвшөөрхөөс өөр аргагүй шив?
"Хэрвээ худлаа байвал би чамайг өөрийнхөө гараар дуусгана гэдгийг мэднэ биздээ?"
Тэр толгой дохин гарт минь машины түлхүүр атгуулснаа мөрийг минь зөөлхөн тогшин
"Чи бол миний хамгийн сайн найз" гэсээр үг хэлэхийн завдалгүй тэндээс гарах бөгөөд би ч гарт байх түлхүүрлүү харан санаа алдана. Тэр сэрэхгүй л байвал болох байх тиймүү?