"Ду Кёнсү чи яагаад үргэлж азгүй хайртай учирдаг юм?"
"Амаа тат" хэмээн хундагтай вискигээ нэг амьсгаагаар уун дуусгавал Жунин мөрөн дээр минь гараа тавин санаа алдаад
"Ямар нэг нууц шалтгаан байгаа гэж бодохгүй байна уу?"
Нууц шалтгаан гэнээ? Хайртай гэж итгэсэн бүхэн минь эцэстээ жинхэнэ хайр биш гэдгийг мэдэх шиг л хөгийн мэдрэмж магадгүй үүний нууц байж болох юм.. Хайр гэдэг дүрэмгүй тоглоомоос зугтах ганц арга нь энэ болохоор л үргэлж сэтгэлийг минь догдлуулдаг тэр хүнийг өөрөөсөө холдуулсаар ирсэн байх..
"Бэкхён! Төгсөлтийн баяр дээрээс нь өнөөдөр Жокерийн хаалтыг хийгээд тоглоом тогловол яаж байна?" хэмээн Сэүн ёжтой инээсээр сандлаа хойш налахад Бэкхён ч огтхон ч эргэлзэлгүй толгой дохин гараа дугаргаад
"Энэ удаад зөвхөн Жокерууд тоглож шийтгүүлнэ гэвэл яаж байна?"
Түүний санааг дэмжин эргэн тойронд байх хүүхдүүд орилолдон дэмжих бөгөөд Бэкхён ч гал тойрон суух хүүхдүүдийг зайчлан Жокерууд өөрсдийн тоглоомыг эхлүүлэхээр болов. Би ч хүссэн хүсээгүй энэ утгагүй тоглоомд орохоос өөр гарцгүй болохоор тэдний ямар хөгийн санаа гаргахыг нь хүлээн сууна. Сухо ах урдаа 9 ширхэг хундага өрөн тавих бөгөөд түүндээ азийн зоос болох ганц зоос хийх бөгөөд энэ нь эсэргээрээ шийтгүүлэх ёстой хүн нь болохоор болов. Хундага дүүрэн дарс хиймэгцээ бидний нүдийг таглан удалгүй дарстай хундагнуудаас сонгуулах хэдий ч энэ нь бас л нэг болзолтой..
"Зүгээр уучихаж болдоггүй юму?" хэмээн хөмсөгөө зангидах намайг Бэкхён нудран толгой сэгсрээд
"Бидний уриа үргэлж хөгжилдөх гэдгийг битгий мартаарай" гэснээ Сухогийн ахын асуух хачин хачин асуултанд хариулж чадах зоригтой хүн л хундаганд нэг нэг алхмаар ойртохоор болов. Хундага хүртэл 5 алхам.. 5 асуултанд юу ч бодохгүй хариулах хэдий амархан сонсогдох ч тэдний асуулт мэдээж хөгийн гэдэг нь тодорхой.. Хэрвээ чи эргэлзэх л юм бол тоглоом дуусна гэсэн үг.
Жунин тоглоом эхлүүлэхээр шийдэн урагш нэг алхахтай зэрэгцэн Сухо ах "Хамгийн анх хэдтэй хүнтэй үнсэлцэж үзсэн бэ?" Жунин огтхон ч эргэлзэлгүй "14" гэснээ дахин урагш алхахад Сухо ёжтой инээн "Найз охин эсвэл Бэкхён" "Найз охин"
Бэкхён тэр холоос орилон Жуниныг дараа нь зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэлэх бөгөөд энэ байдлыг харвал тийм ч сонирхолтой асуулт санагдсангүй. 2 дох хүнээр би гараа өргөн энэ тоглоомыг хурдан дуусгахыг хүснэ. Урагш нэг алхахад Сухо ах