13.

1.2K 194 12
                                    

Кёнсү Бэкхён бид гурав ангийн хамгийн урд суудалд суучихсан мөрийтэй хөзрөөр мөрий тавин тоглоно.

"Яаа! Яааа! Битгий зэрэг гаргаад бай л даа!"

Бэкхён жижиг ч гэлтгүй бүх тоглоомд үнэхээр нухацтай ханддаг. Тэгсэн ч тэр тоглоомд хэзээ ч ялна гэж байхгүй нь түүний тавилан юмдаа.

"Хөөе! Зүгээр л ялагдаж сур л даа" гэсээр түүний дэлгэж тавьсан хөзрийг аван түүнд атгуулах гэтэл ангийн хаалга хүчтэй савагдан нэг залуу газар унах бөгөөд түүний араас ахлах сургуулийн хамгийн аймар гэх нэртэй бүлэг хөвгүүд орж ирэн газар суух залуугын эрүүнээс барин гарт нь байх зүйлийг булаахыг оролдоно.

Тэр залууг сайн харвал манай ангийн даруухан хэр баргийн хүнтэй дугардаггүй хичээлийн хэнхэг байх нь тэр. Түүний нэрийг хэн гэдэг билээ?

Бэкхён толгойгоо сэгсрэн "Эр юм байж өөрийгөө ч хамгаалж чадахгүй"

Би Бэкхёны гарт байх хөзрийг доошлуулан түүнрүү ширтэнгээ "Түүнд туслах ёстой юм биш үү?"

Бэкхён харин миний санаатай эрс өөр бодолтой байгаа бололтой толгой сэгсрэн ёжтой инээснээ

"Яах гэж? би түүнд өртэй билүү?"

Би харцаа Кёнсүрүү шилжүүлвэл тэр энэ явдлыг тийм ч их тоохгүй байгаа бололтой утсаа оролдон өөр зүйлд анхаарлаа хандуулна.

Хэдий иймэрхүү зүйлд хошуугаа дүрэх дургүй ч... Тэр залуу хэнд ч гэм хийгээгүй юмсан..

"Чиний эцэг эх баян гээд бидэнтэй нэгдэж чадна гэж бодоо юу?"

Тэр нөгөө залуугын үснээс татан гараа далайхад нь азаар самбарын алчуур шидэн түүний нүүрийг таглаж амжив. Мэдээж бодсоноор минь тэр атаман залуу орилсоор босож ирэн надтай харц тулгарах бөгөөд би үл ялиг инээмсэглэн түүнлүү хуруугаараа даллан

"Өөрөөсөө хүч муутай хүн дээрлэхэх тийм хөгжилтэй байна уу?"

Тэр басамжилсан үгэнд минь итгэж ядан толгойгоо маажсанаа

"Чи галзуу юму?"

Би чимээгүйхэн газар суусан байх залуугын хажууд очин түүний гарнаас хөнгөхөн татах бөгөөд тэр ч хүслийг минь ойлгосон мэт газраас босон хажууд зогсох бөгөөд би түүний бугуйнаас зөөлхөн барин тэр залуугын өмнө гарыг нь хүчтэй зангидуулан

"Нэгт хэзээ ч битгий хүнээр өөрийгөө доромжлуул. Хэзээ ч"

Тэр залуугын тэвчээр алдарсан бололтой уруулаа зуун "Новш чинь эмэгтэй гээд харж үзээд байхад" хэмээн орилоход саяхан л юу ч хамаагүй мэт аашилж байсан Кёнсү аль хэдийн хажууд минь ирээд зогсчихсон байх бөгөөд тэдний бүлэг Бэкхён Кёнсүтэй орооцолдож чадахгүйгээ мэдсэн бололтой байрандаа Кёнсүрүү чимээгүй ширтэн зогсоно. Би ч ёжтой инээсээр тэр залуугын гарыг хүчтэй барин

JOKER VWhere stories live. Discover now