"Тамхиа боль гэж хэлсэн байхаа?"
Тамхины цэгний хажууд тамхиа зуун зогсох миний хажууд тэр ирж зогсох бөгөөд би өөрийн эрхгүй инээмсэглэн тамхиа гартаа базна. Тэр тамхины үнэрт дургүй ч ганцаараа энд зогсож байх үед минь үргэлж ирээд хамт зогсчихдог. Надад үргэлж ингэж хэлдэг ч уурласан үед минь цүнхэндээ бэлэн авч явдаг тамхинаасаа надад өгнө. Түүншиг найз хэр баргийн хүнд олдохгүй байх тиймүү?
"Намайг тайвшруулдаг гэж хэлдэг биздээ?" Гэтэл тэр надруу муухай харснаа халаасанд байх хайрцагтай тамхыг минь аван хогийн савруу шидээд
"Энэ удаад жинхнээсээ шүү. Гар эсвэл надтай харьцах гэсний хэрэггүй" гэсээр тэндээс холдох бөгөөд би ч түүний хэлснээр тэр өдрөөс хойш дахиж тамхи татаагүй... Кёнсү илүү чухал учраас.
Мэдээж тэр бүх зүйлийн дараа би буцаад л тамхи гэдэг зүйлтэй нөхөрлөх болсон. Түүнээс сэтгэлээ татаж авахад туслах ганц зүйл байсан учраас.
"Тиймээ. Одоо очлоо" гэх дуунаар нүдээ нээвэл би Кёнсүгийн унтаж байсан буйдангын хажуугийн сандал дээр унтчихсан бололтой тэр хувцасаа янзлан зогсож байх нь тэр. Суудлаасаа хурдан гэгч нь босон түүний өмнө гэм хийсэн хүн шиг л ийш тийш хартал тэр хоолойгоо зассанаа
"Уучлаарай. Согтчихсон бололтой. Ямар нэг зүйл болоогүй биздээ?"
Мэдээж тэр бүх зүйлээ мартчихаж. Ийм юм болно гэдгийг мэдэж байсан болохоор худлаа гэгч нь инээн толгой сэгсрээд
"Үгүй ээ.. юу ч болоогүй"
Тэр толгой дохин хаалганы урд ирээд "Дахиад ийм зүйл болохгүй. Өчигдрийн талаар мартвал сайн байна" гэснээ хаалга саван гарах бөгөөд би ч сандарсандаа түгжсэн байсан амьсгалаа уртаар гарган нүдээ дарна. Мэдэж байсан ч хэтэрхий хүйтэн санагдаж байх шив.... Яаж мартах юм... Чөтгөр гэж!
Хичээл орох цаг дөхөхөд хүссэн хүсээгүй сургуулийн гадна иртэл Дуён сургуулийн хашааг налчихсан дуу сонсож байснаа намайг хармагцаа гараа дээш өргөн инээмсэглэнэ. Би ч түүнийг үл тоож чадахгүй учраас хариу даллан түүний зүг алхвал тэр халаасанд байх жижиг цаасыг урдаас минь сунгаснаа
"Өнөөдөр надад итгэж байгаа биздээ?"
Түүний гарт байх жижиг цаасыг аван харвал Жокерын тоглоомны бүх даалгавар биелэсэн байх цаас. Тоглож байгаа байлгүйдээ..
"Юу... чи яаж?" Гэтэл тэр уруул дээрээ хуруугаа тавин инээмсэглээд
"Нууц. Өнөөдөр ч гэсэн тэр тоглоомыг дуусгацгаая" гэсээр урд минь хурдан хурдан алхаж эхлэв. Тэр үнэхээр дунд сургуульд байсан шигээ байхаа больж... Магадгүй сайн хэрэг байх. Нэг даалгаварын ард гарна гэдэг тийм ч амархан зүйл биш...