22.

2.2K 246 44
                                    

"Яг одоо наанаа байж бай би удахгүй очно" гэх Бэкхёны хоолой.. Магадгүй тэр тоглоогүй байх. Бэкхён хэдий хатуу заримдаа ямар ч бодлогогүй наргианч мэт харагдах ч тэр хэлсэн үгэндээ заавал хүрдэг.. Тийм болоод ч тэр үү Жокерийн ахлагч болсон биз. 

Амандаа дуу аялсаар түүнийг ирэхийг хүлээсээр. Түүнтэй утсаар ярьснаас хойш 2 цагийн дараа машины дуу чангаар сонсогдон гэрэл нь ардаас тусаж байгааг мэдэв. Би ч үл ялиг инээмсэглээд хүний нааш алхах алхаа улам ойртоход эргэж харалгүй

"Энэ оны хамгийн шилдэг найз чи байлаа" 

Түүнээс ямар ч хариу алга.. Удалгүй тэр хажууд байх савлуур дээр суух бөгөөд би ч түүний зүг харцаа чиглүүлвэл Бэкхён гэж бодож байсан тэр хүн Кёнсү болоод хувирчихна гэж хэн мэдэхэв? Би ч өөрийн эрхгүй чанга гэгч нь инээн "Би ч архины цагаан солио тусаж байгаа бололтой" хэмээн үргэлжлүүлэн гарт байх пивоо балгалан савлавал миний төсөөллийн Кёнсү ч надтай зэрэгцэн савлаж эхлэв.

Удалгүй тэр төсөөллийн Кёнсү хоолойгоо засан "Хоёулаа тоглоом тоглоё"

Би түүний зүг харан бид харц тулах бөгөөд тэр хариултыг минь ч сонсолгүй "Миний асуусан асуулт бүрт мэдээж гэж хариулах ёстой шүү" гэх нь тэр..

Кёнсү яагаад энд байгаа.. Яагаад бид хамт энэ тоглоомыг тоглох ёстой гэдгийг мэдэхгүй ч.. Түүнтэй дахин ингээд ярьж сууж байгаадаа баярлах ёстой байх тиймүү? Энэ мөчийг ч алдалгүй бид хөгжилдөж л байвал хангалттай.

"Ойлголоо"

Тэр савлахаа зогсон их л нухацтай царайгаар "Надад сайн болсон өдрөөсөө эхлээд одоо хүртэл надаас болж их зовсон биздээ?"

Түүнээс ийм асуулт ирнэ гэж бодож байгаагүй болоод ч тэр үү амнаас юу ч гарсангүй харин тэр санаа алдан "Хэвон" хэмээн нэрийг минь дуудахад л "Мэдээж" гэсээр түүнээс харцаа үл салгаж чадна..

Миний асуулт асуух ээлж ирсэн учраас би ч эргэлзэлгүй "Бэкхён чамайг энд ир гэж хүчээр явуулсан тиймүү?"

"Үгүй!" Тэр тоглоомны дүрмийг зөрчин юу ч болоогүй мэт ингэж хэлчихээд "Одоо миний ээлж.. Нами миний анхны хайр байсан гэдгийг мэднэ биздээ?"

Яагаад энэ зүйлийг тэр одоо сөхөөд байгааг мэдэхгүй ч ... Ямар ч байсан сайн зүйл биш гэдгийг би маш сайн мэдэж байлаа. "Мэдээж" 

"Харин чи.. Бэкхён байсан болохоор л надтай дунд сургуульдаа найз мэт дүр эсгэж байсан тийм үү?" гэтэл тэр суудлаасаа босон "Үгүй" гэх нь тэр.

JOKER VWhere stories live. Discover now