˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚
Токио хотын дүрслэх урлагийн
их сургууль.Захирлын өрөө нам гүм байх бөгөөд зөвхөн хананы цаг чимээгүйхэн дуугарах нь л сонсогдож байлаа. Нэг буйдан дээр зэрэгцэн суух оюутнууд бараг цаг гаран энэхүү аниргүйг тэвчих ёстой болсон ч цагийн зүү урагшлах тусам уур бухимдал тэдний дотор буцалж ядна.
"Хамаг юм чамаас л боллоо, Нишимура! Чи л эхэлж амаа хамхичихсан бол бид энд ингээд шийтгүүлээд сууж байхгүй байсан"
Хёнминийг гэнэт л ам нээн өөрийг нь эрс буруутгаж эхэлснийг сонссон залуу толгойгоо сэгсрэн, "Угаасаа тэгж уран баримал урладаггүй юм! Тэгээд ч нэгнийхээ бүтээлийг шүүмжлэх ёстой шалгалт байсан" хэмээн өөртөө итгэлтэйн аргагүй хэлээд толгойгоо хаяална.
"Чи уран зургийн ангийнх байж ер нь уран баримлын тухай юу мэддэг юм? Чамаас болоод би энэ шалгалтад уначихсан! Гэтэл би чиний зургийг зөндөө магтсан байхад..."
Үнэхээр л Хёнминий Рикиг тэвчиж чаддаггүй нь үнэн. Харах бүрт л нүд нь хорсож, энэ сургуульд шилжиж ирсэн эхний өдрөөсөө тэд таардаггүй байсан юм. Тэр цагаас хойш олон сар өнгөрсөн ч тэдний харилцаа улам дордсоор өдий хүрсэн байлаа. Ямагт л өөрийнх нь хичээл зүтгэл, хийсэн бүхнийг нь үгүйсгэдэг учраас Хёнмин түүнийг үл тоох гэж хичээдэг ч энэ удаа яахын аргагүй арай гэж олж авсан тэтгэлгээс нь салгах дөхсөн болохоор л уураа барьж чадалгүй багш нарын өмнө.......
"Тэгж ярих юм бол чи эхлээд намайг цохисон шүү"
Нуруулаг залуу шалбарсан хөмсгөө дарсаар баашлан ийн хэлсэн нь түүний дургүйг бүр л ихээр хүргэж болдогсон бол дахиад нэг сайн дэлсээд авмаар санагдуулна.
"Болилоо, би ерөөсөө явлаа. Чам шиг усан толгойтнуудад зарцуулах цаг алга"
Хёнминийг шуудхан л хажуудаа тавьсан цүнхээ үүрэн гарах гэтэл Рики ухасхийн цүнхнээс нь татан зогсоочхов.
Үнэндээ тэд ур чадварын хувьд ямагт өрсөлдсөөр ирсэн учраас хэн хэндээ атаархаж, түүнийгээ л гаргах гэсэндээ зөрчилддөг боловч энэ бүхэнд залуугийн хамгийн шилдэг нь байх гэсэн асар гүн хүсэл том нөлөө үзүүлдэг байлаа. Өөрөөс нь болж асуудалд орж, захирлын өрөөнд дуудагдаж бүр цохиулсан болохоор хэрэгтнийг ингээд явуулах нь тэнэглэл шүү дээ....
"Хөөе, давраад байгаарай! Хоёулаа адилхан шийтгүүлж байж дураараа гараад явна гэдэг чинь юу гэсэн үг юм? Дахиад хоёр цаг суух ёстой байхад" гэсээр уцаарлан явах гэж зүтгэх түүний цүнхнээс хойш нь чангаасаар байлаа.
"Муу хөгийн анааш...."
"Чи тэгвэл гахай" гэж сэтгэл хангалуун хэлсэн Рикигийн гарыг Хёнмин хүчтэй угзарсан ч залуу түүнийг хойш нь дахин чангаасаар эцэст нь Хёнминий цүнхний оосор тасран газар унаж, хамаг юм нь талаар нэг тарчхав. Үнэхээр л гомдол нь уур хилэн болох агшинд Хёнмин шарандаа шүдээ зуун Рикиг хойш нь хүчтэй түлхээд эд хэрэглэлээ газраас түүн авна.
Хёнмин цүнхээ хаан дээш өндийгөөд, "Өнгөрсөн хугацаанд миний эсрэг хийсэн болгоныг чинь тэвчсээр ирсэн ч одоо бол чадахгүй шүү. Адилхан хариуг нь барина" гэж Рикигийн нүд рүү харан зальтай мишээв.
Түүнийг өөрийг нь сүрдүүлээд байгааг ойлгосон залуу гайхшран, "Чи намайг яаж чадах юм?" хэмээн тун зоригтой асуулаа.
"Үнэндээ.....Чи биш Мидори чамайг хаясан биз дээ?"
Чихэнд нь шивнэсэн энэ л үг Рикиг дэлсээд авах шиг л болж Хёнминийг энэ тухай яаж мэдснийг ойлгож ядан сандарч байтал охин тааламжтайн аргагүй инээн, "Би бүгдийг нь мэдэх учраас надаас хол л яваарай, Нишимура" гэж тайвнаар хэлчхээд захирлын өрөөнөөс гараад явчхав.
Ямагт л урдаас нь сөрж, зөрүүдэлдэг түүний энэ үйлдэл Рикид огтхон ч таалагдсангүйд тэр хариугаа авахаар араас нь гарах гэсэн ч тэдний сууж байсан буйдангийн доод талд ямар нэгэн зүйл унасан байхыг анзаарав.
Нэгэнт л энэ өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байхгүй тул сониуч сэтгэлдээ хөтлөгдсөн залуу харсан зүйлээ сэмээрхэн авлаа. Олсон зузаан хавцас, гоёмсог чимэглэлтэй том дэвтрийг саяхан гараад явсан Хёнминийх байх магадлалтайг Рики мэдэж байсан тул догдолсоор нээн үзэв.....
"Burn Book?"
˚ ༘♡ ⋆。˚
M/N: (Melody's Note)
Happy Ni-Ki day, my dear melos💓
Хайртай аядолынхоо төрсөн өдрөөр зорьж байгаад анхны Рики гол дүртэй бичвэрээ нийтэлж байна!Уг өгүүллэг нь comedy, romance төрлийнх тул уншихад таатай бас хөгжилтэй байх болно оо.Маш ихээр хайрлаж өгөөрэй~ Мөн шинэ бичвэр ямар санагдсан сэтгэгдлээ бичээрэй!
Төсөөллөөс дээгүүрх your Melody~🤍
YOU ARE READING
BURN BOOK
FanfictionМаш өндөр зэрэглэлийн нууц! Уг дэвтэр нь миний хувийн өмч бөгөөд өөр хүн хүрэхийг хатуу ХОРИГЛОНО! _______ ❤️7.04.2022 "MANIFESTO : DAY 1" album❤️