si

540 85 5
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚


Ийнхүү бидний тохиролцоо эхэлсэн юм. Үнэндээ тэнэг л биш бол Рикитэй тохирч, түүний хүслийг биелүүлэхээр сайн дураараа нэгдэнэ гэдэг байж боломгүй зүйл л дээ. Гэхдээ тэр солиотой амьтны гарт чиний амь амьдрал байгаа цагт....оршихуйг нь хэчнээн үзэн яддаг байсан ч хамаагүй...түүний үгээр хөдлөх л ёстой.

"Чамд бүр баярлаад байх юм. Ямар азаар чи дэвтрээ унагааж, би олсон юм бэ? Түүний ачаар л....."

"Амаа тат, Нишимура!"

Хөлсөө дуслуулан байж шал зүлгэж байхад цонхны тавцан дээр тухтайн аргагүй хөлөө жийн суух түүнийг хараад дүргүй хүрч шууд л үгийг нь тасаллаа. Уг нь энэ шийтгэлийг шалгалтын үеэр үймээн самуун тарьсныхаа төлөө бид хамтдаа үүрэх ёстой байсан ч....энэ муугийн хорон санаанаас болоод ганцаархнаа зүтгэж буй минь энэ.

"Хөөе, сайн зүлгэ л дээ? Толбо нь арилахгүй байгааг харж байна уу? Чи таван хүслийг минь биелүүлнэ гэж амласан. Тэрний эхнийх нь миний бүх шийтгэлийг хүлээнэ гэдгийг мартаагүй биз дээ?"

"Яаж мартах юм! Чиний боол болж бүр тавын таван хүслийг чинь биелүүлэх ёстой болчхоод байхад!"

Намайг тоос шороонд дарагдсан халтар алчуураа усанд базах зуураа ийн бухимдсанд Рики дээш өндийн, "Надад лав хөгжилтэй байгаа. Би бүх шийтгэлүүдээ хүлээх гэж очоод л, чи дараа нь ирж бүгдийг нь хийгээд л.....багш нар намайг магтаад л"

BURN BOOKWhere stories live. Discover now