kyuu

471 97 17
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Өчигдөр болж өнгөрсөн бүхнээс болоод шөнөжин бодолд автаж унтаж ч чадалгүй сургууль дээр ирлээ. Эхний цагт нэгдсэн тэнхимийн лекц орох тул ангийн хаалгыг нээн дотогш орлоо. Рики намайг харсан даруйдаа нүдээ эргэлдүүлэн гараараа дурамжхан ир гэж дохих бол би аль болох тайван байхыг хичээн түүний өмнө очоод цүнхээ хүчтэйхэн ширээн дээр тавив.

Анх удаа хичээл дээр хамт сууж байгаа юм байна....... Үерхдэг хосууд нэг профессорын хичээлд байхдаа хамтдаа суух нь бичигдээгүй хууль юм болохоор дургүй хүрч байсан ч хараасаар хажуугийнх нь сандал дээр суулаа.

"Надад ч гэсэн ой гутмаар санагдаж байгаа учраас ганцаархнаа бухимдлаа илэрхийлэхээ больж үз" гэж түүнийг төлөв гэх чинь хэлэхэд нь би гүнзгий амьсгаа аваад нүдээ анилаа.

Тайвшир, Хёнмин. Чи түүнээс болж хангалттай олон асуудалд орсон. Дахиад зодоон хийвэл Хисын ахын урам нь хугарна шүү дээ.....

"Оюутнууд биднийг хараад л өөрсдөө ойлгочих учраас хэлээд байх шаардлагагүй. Гэхдээ....чи миний найз охин гэхээр...бидний зиндаа тэнгэр, газар шиг өөр болохоор..."

"Хөөе! Хэнийг тэнгэр, хэнийг газар гээд байгаа юм? Би ч чам шиг ийм хачин царайтай юм сонирхохгүй" гэчихсэнд Рики над руу эргэж харснаа толгойгоо сэгсрэн, "Нүүрээ олигтой ч будаж үзээгүй биз дээ? Тэгснээ бас хогийн хямдхан юм углачихсан....тэр үед үнэхээр чамаас өөр хүн байгаагүй учраас л тэгээд хэлчихсэн байдаг...."

BURN BOOKWhere stories live. Discover now