juuroku

505 93 13
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Hyungmin's POV

"Баярлалаа, намайг эцсээ хүртэл хамгаалж байгаад чинь"

Өглөөний 8 цагт ирсэн энэ л зурвасыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо. Рикиг хэзээ ч ийм хүн гэж төсөөлж байгаагүйгээ дахин санах төдийд л одоо харж, сонсдог болсон бүхэн маань үнэн эсэхэд итгэж ядна. Мэдээж тэр, хүний тус мэддэг болохоор л надад нааштай ханддаг болсон ч миний түүнд эргэж буцалтгүй тусалсаар байгаа шалтгаан юу юм бол?

Дэвтрээ буцаагаад авах гэсэн хүсэл үү? Магадгүй эхэндээ тийм байсан байх л даа.

Гэхдээ одоо бидний хэн хэнд нь тэрхүү зузаан хавтастай ягаан дэвтэр тийм ч чухал санагдахаа больчхож. Эсвэл зүгээр л би Рикигийн дотоод мөн чанарыг таньсантай холбоотой байх. Бодож төсөөлснөөс хамаагүй сайн залуу байсан болохоор л хүний ёсоор өрөвдөж, туслахыг хүссэн шүү дээ. Хүн хүнээ хайрлах л...хайр төдий...хайр....

Би түүн рүү яг юу гэж хариу бичихээ хэсэг бодон тээнэгэлзэж орхилоо. Зүгээр дээ гэж бичих хэтэрхий энгийн. Тэр бүр 'хамгаалж байгаад' гэж онцолж бичсэн байхад би ядаж үүнтэй дүйцэхүйц үнэ цэнэтэй зүйл бичих ёстой шүү дээ. Намайг өөрийг нь ичгэвтэр байдалд оруулж, бусдад үнэнийг нь хэлэлгүй нууж өгч байгаад тэр талархаад зогсохгүй, Жэйк ахаас ч татгалзан байж өөртэй нь үлдсэнийг эцэст нь 'хамгаалсан' хэмээн дүгнэсэн бололтой. Хөөрхөн юм, Нишимура.
Яг ингээд үг, үйлдэл болгоныг дэлгэрүүлэн бодож, сэтгэл, цаг заваа гарган нандин хандлага гаргадаг нь. Гаднаа юунд ч анхаардаггүй, юу ч хамаагүй юм шиг харагддаг хэрнээ дотроо хамгаас ухаалаг, халамжтай нэгэн байсан нь хөөрхөн юм.....

BURN BOOKWhere stories live. Discover now