juuku

518 91 10
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Рикигийн ачаар хамаг асуудал шийдэгдэж, Хёнминийг зэмлэн буруутгаж байсан хүмүүс ч буруугаа хүлээсэн өдөр хоногууд үргэлжилж байлаа. Сургууль дээр тэд аль болох хосууд шиг харагдахыг хичээж, Рики ч Мидориг мартах ёстой гэж шийдсэн болохоор түүнтэй таарч, дайралдах бүртээ зугтааж байгаа нь Хёнминий санааг багахан зовооно.

Үнэнийг хэлэхэд энэ хачин залууг хором, мөч өнгөрөх тусам боддог болчихсон Хёнмин өөртөө л юу юунаас илүүтэй санаа зовж байгаа. Үнэхээр бодохгүй байхыг, зүгээр л булзааруулаад өнгөрөхийг чадлаараа хичээж байгаа ч түүнийг харахсан гэх хүсэл, тааралдаж, ярилцах сан гэх бодлоор толгой нь дүүрчхээд байхад өөрөө өөрийнхөө эсрэг ганцаархнаа тэмцэлдэнэ гэдэг дааж давшгүй хүнд санагдах болжээ.

Эхэндээ зүгээр л түүний онцгүй гэж итгэсэн залуу жирийн л нэгэн гэдгийг олж мэдчихээд цочирдсон. Гэхдээ Хёнмин яагаад ч юм түүнд тус болохыг хүсэж байсан ч тэр л орой уйлаад суухыг нь хараад шуудхан хамаг л айдас, эргэлзээгээ бүрэн орхиод Рикиг дахиад битгий шаналаасай, өвдөөсэй гэж бодсон. Анх удаа тийм бодол авсны дараа түүний харц, хоолой, хүрэх хүрэлт бүр нь өөрийгөө сэтгэл дотор нь тамгалаад байгаа юм шиг, юу ч бодолгүй өнгөрье гэхээр хэзээ ч бодлоос нь гарахгүй гэсэндээ хорогдуулаад байх шиг санагдана. Хёнминд тусалсан нь, сэтгэлээсээ хандаж тэвэрсэн нь, өөрөөс нь өөр хэний ч мэдээгүй үнэнд итгэсэн нь, зүгээр л дэргэд нь байж өгсөнд нь гээд....тэр чигтээ бодол доторх цоо шинэ Рики бүтээгдчхээд мартуулахгүй гэсэндээ сэтгэлээс нь улам гүнээр, улам ихээр ургах цэцэг шиг л байлаа.

BURN BOOKWhere stories live. Discover now