juuyon

502 98 15
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Тэр үдэшлэгийн яг маргааш нь Хёнмин өдөржин зөвхөн Рикиг л хичээлдээ ирэхийг хүлээсэн. Урд шөнө нь түүнийг тэврээд нялх хүүхэд шиг уйлахыг нь харчихсан болохоор, хэзээ ч давна гэж санаагүй шугамыг дэндүү хол давчихсан учраас л түүний дотор айдас болоод түгшүүр зэрэгцэн оршино. Хэдий хэн хэн нь үнэнээрээ байх шиг санагдсан ч одоо бол тэр үеийн мэдрэмж, нөхцөл байдал үгүй болсон тул Рикид ямар санагдаж буйг таамаглаж ч үл чадах охин өдөржин харуулдсан ч залуу ирсэнгүй.

Харин лекцийн танхимын хамгийн арын суудалд үдэшлэгийн шилдэг хосоор шалгарсан Жонвон, Мидори хоёр л ямар нэгэн зүйл ярилцан инээлдэн суух бөгөөд өмнө нь тэднийг харах бүртээ, "Жэйк ах бид хоёр үерхвэл хамтдаа ийм жаргалтай байж чадах болов уу?" гэж боддог байсан өөрийгөө одоо бол, "Рикиг дэндүү их өвтгөчхөөд яаж юу ч болоогүй мэт инээж чаддаг байна аа?" гэж өөрөөсөө асуун дургүйцэх болжээ.

Хёнмин хичээлийн хоёр дохь өдөр дахиад л Рикиг хүлээсэн. Бүр Жэйктэй хамт баримлаа хийж, түүнийг яагаад өөр дээр нь ирээгүйг, тэр орой хаана байсан гээд элдвийг асууж лавлах үед ч зөвхөн Рики л бодогдож, хэдэн өдрийн турш санаа зовсоор тав дахь хоногтойгоо золгосон нь энэ байлаа. Өнөөдөр л уулзаж, ядаж мэнд мэдэж чадах байх гэж найдсаар гэрээсээ гарсан түүнийг сургууль дээрээ ирэхэд хоосон ширээ сандал нь угтаж, дахиад л урам нь хугарсанд тэр дурамжхан хамгийн арын суудалд суугаад номоо урдаа тавин нүүрээ хаачхав.

BURN BOOKWhere stories live. Discover now