juuhachi

535 91 16
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

"Захирал аа, би үнэхээр гуйж байна! Та дахиад сайн шалгаад үз л дээ..."

Үнэхээр дотор багтаж ядах уураа арай хийн тэвчсээр дахин гуйхад захирал толгойгоо барин, "Би өчнөөн удаа хэллээ шүү дээ! Чамаас өөр хүн байх боломжгүй гэдгийг. Жэйк ч гэсэн өөрөө тэр суурийг чамайг урласан гэж хэлсэн"

"Тэгж хэлсэн болохоор нь л....та нарын итгэдэг, сайн сурагч болохоор нь л түүний үгэнд орж дипломыг нь өгчхөөд надаас хэн нь ч, юу ч сонсоогүй хэрнээ ингээд хөөх хэрэг үү?"

Хэдэн өдөр бодож, шаналсан зүйлсийнхээ тухай одоо л нэг итгэлтэйхэн асуух тэнхэлтэй болсон нь магадгүй энэ хүртэл бусдаас сонссон доромжлол, гүтгэлэг болон бүдүүлэг үйлдлүүдийн ач байх. Зөвхөн ухаанаар шийдэхийг л хүсэж байсан тэр Хёнмин....энэ болгоныг амсаагүй байсан бол өнөөдөр захирлын өөдөөс ам нээж ч зүрхлэхгүй байсан шүү дээ.

"Чамайг биш гэсэн ганц ч нотолгоо байхгүй учраас л хэлээд байна. Ахыг чинь сургууль дээр асуудал гарсан гэж дуудах болохоор зүгээр суугаад хүлээж бай"

Түүнийг ийн хэлээд аль хэдийн бэлдсэн миний дүн, баримт бичгүүдийг цуглуулж эхлэхэд тэнгэр нурах шиг л санагдлаа. Үнэхээр л би тэтгэлгээ алдаад, сургуулиасаа хөөгдөж байна. Хачин их баярласаар босгыг нь давж, заавал сайн төгсөөд бүр их баяртайгаар гарна даа гэж итгэсэн байтал...Жэйк ахаас болоод бүгд...миний мөрөөдөл тэр чигтээ сүйрчихлээ. Тэр тусмаа Хисын ахыг дуудна гэсэн нь....түүний санааг зовоож, урмыг хугалахаас гадна надад дахиад хэзээ ч ахынхаа итгэлийг бүрэн олох боломжийг олгохгүй нь.

BURN BOOKWhere stories live. Discover now