![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚
Hyungmin's POV
BURN BOOK.
Өглөө локероо нээх үед хуучны анд маань намайг угтсан юм.
Энэ хугацаанд Рики хав дарчихсан байсан хэрнээ яагаад гэнэт юу ч хэлэлгүй буцаагаад өгч байгааг нь ойлгоогүй ч үнэндээ ойлгосны дараа илүү таагүй мэдрэмж төрсөн. Тэр үнэхээр л бүхнийг дуусгахаар шийдчихсэнийг нь энэ бүхний төгсгөл гээд өгч буй дэвтэртэй холбон ухаарлаа.
Гэсэн ч өмнө нь байсан Жэйк ахын талаарх хэсгүүдийг бүгдийг нь ураад хаячхаж. Магадгүй намайг өөрөө хаяж чадалгүй хайрлана даа гэж таамаглаад л миний өмнөөс хийсээ байх. Хэдий намайг хайрлаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, сэтгэлийн минь хариуг буцааж байгаа ч гэсэн талархсан сэтгэл нь энэ бололтой. Дахиад буруу хүн битгий хайрлаарай гэж хэлэхийг хүссэн ч байж болох юм.
Уг нь би хүсээгүй ч хэт их сэтгэл хөдлөлдөө автаж Рикид бүх үнэнийг хэлчихсэн. Түүнээс болоод л тэр цочирдож, надад итгэж чадалгүй эргэлзэж байгаа байх. Эсвэл намайг зүгээр л найзаа гэж бодож байхад нь хэтэрхий дураараа аашилж, хайрлах ёстой мэтээр тулгачихсан.....Мидоригоос хойш хангалттай хайрын зовлонг амссан хүнд би яагаад сэтгэлээ илчилснээ ч үнэндээ ойлгож ядан өнгөрсөн хэдэн хоногийг өнгөрөөлөө. Сүүлдээ ичиж, зовсондоо зугтааж, зүгээр л дахиад харьцахгүйгээр шийдэж, надад сэтгэлгүйг нь ухаараад холдох гэж оролдож байгаа ч үнэндээ......
![](https://img.wattpad.com/cover/326518654-288-k161635.jpg)
YOU ARE READING
BURN BOOK
FanfictionМаш өндөр зэрэглэлийн нууц! Уг дэвтэр нь миний хувийн өмч бөгөөд өөр хүн хүрэхийг хатуу ХОРИГЛОНО! _______ ❤️7.04.2022 "MANIFESTO : DAY 1" album❤️