˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚
*Сарын өмнө*
Шинэ будаг авахаар сургуулийн агуулах руу явж байтал Мидоригийн их л ууртай ярьж байгаа нь сонсогдсон. Дараа нь нэг залуугийн хоолой ч гарсан бөгөөд тэд их л ноцтой зүйл ярьж байх шиг байхаар нь саад болохгүй гэсэндээ буцаад явах гэсэн ч дэндүү их чимээ гаргах гээд байсан тул шууд л доош суун нуугдлаа.
Бүх л тэнхимийн 1,2-р курсийн залуучууд нүд унагаж, хөл алдан дурладаг Мидоригийн будгаа багахан урсган уйлах нь нүдэнд харагдсан даруйд би ч балмагдан түүний найз залууг тайлбарлаж, аргадах байртай ярихыг ч сонсоод амжсан юм. Догь төрхтэй царайлаг охин хар тайрмал үсээ чихнийхээ ардуур хийхэд нь хэр их уйлж, шаналсан нь бүр тод харагдаж сэтгэл сэртхийлгэнэ. Миний алхам бүрт л төвөг удаж дургүй хүргэдэг Рики харин бүр ихээр шаналж, шантарсан байртай ярвайн найз охиноо аргадахыг хичээж байлаа.
"Дандаа л ингэдэг шүү дээ, Рики. Өдөр хоног бүр яг адилхан. Хоёулаа олон жил нөхөрлөсөн, нэгнээ маш сайн мэднэ. Би дахиад ингээд байж чадахгүй ээ"
"Гуйж байна, Мидори! Дахиад жаахан л сэтгэл гаргачихвал.....дахиад жаахан л хүлээх юм бол хоёулаа жаргалтай байж чадна шүү дээ" гэх Рикигийн өрөвдөлтэй дуу сонорт хүрч гүн сэтгэгдэл үлдээнэ.
YOU ARE READING
BURN BOOK
FanfictionМаш өндөр зэрэглэлийн нууц! Уг дэвтэр нь миний хувийн өмч бөгөөд өөр хүн хүрэхийг хатуу ХОРИГЛОНО! _______ ❤️7.04.2022 "MANIFESTO : DAY 1" album❤️