juugo

531 95 17
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Хёнминийг бодож ч амжилгүй өөртөө итгэлтэйн аргагүй ийн хэлсэнд хамгийн ихээр гайхширсан хүн нь Рики тул сандран дээш өндийлөө. Цаг ямагт л Жэйкийн тухай ярьж, түүнд ямар их хайртайгаа хэлдэг хүн өөрийнхөө амаар түүнийг холдуулах худлыг хэлсэн нь яг ямар шалтгаантайг ойлгож ядна.

"Үнэхээр үнэн байж....хэзээнээс эхэлсэн юм?"

"Бараг сар гаран болж байна" гэж хариулсанд Жэйк толгой дохин, "Биднийг хамтдаа ажиллаж эхлэхээс ч өмнө гэсэн үг байх нь. Гэтэл би ганцаархнаа л чамайг надад сайн гэж бодоод байж. Зүгээр л үнэнээ хэлэхэд болох байсан юм. Намайг хуурч тэр бүх цаг хугацааг өнгөрөөж байхын оронд....зүгээр л үнэнээ хэлсэн бол шархлахгүй байсан"

Рики ямар нэгэн зүйл хэлэх ёстой ч яг яах ёстойгоо ойлгож ядан дэмий л Хёнминий дэргэд зогссонд Жэйк түүнийг сайтар ажиглаж байснаа басамжилсан бололтой нүдээ эргэлдүүлэн, "Мидоригоос салсныхаа дараа л Хёнминтэй үерхчихсэн хэрэг үү? Үнэхээр та хоёрын хооронд хайр сэтгэлийн холбоо..."

"Хёнмин хэллээ шүү дээ.
Надад хайртай гэж"

Рикигийн түүнийг аврах гэж хэлсэн үгийг сонсоод бүсгүйн дотор бүлээцэж сая л гүнзгий амьсгаа авах тэнхээтэй болон хойш ухарсаар дэргэд нь ирээд зогсчхов. Тэд энэ л худлаар хэн бүхний нүдийг хариулж явсаар дэндүү удчихсан болохоор одоо ухарч болохгүй гэж л бодсон нь Хёнминийг Жэйкт худал хэлэхэд хүргэсэн байлаа. Хосуудыг харан үнэхээр л бухимдсан Жэйк хөмсгөө зангидах ч түүнд дахиад асууж, лавлах зүйлс дэндүү их байсан нь нүднээс нь харагдана.

BURN BOOKWhere stories live. Discover now