˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚
Hyungmin's POV
Олон хүн эргэн тойронд байгаа хэрнээ л ганцаардах хачин хоосон мэдрэмжид хүн дасдаг болов уу гэж ямагт боддог юм. Тэр тусмаа яг өнөөдрийнх шиг ийм үдэшлэгт ирэхэд энэ бодол бүр гүн гүнзгий дурсагдаж эхэлдэг. Тэд бүгд хөнгөн, жаргалтай харагдана. Бүгд өөр өөрийн гэсэн хүмүүстэй болохоор тэдэнтэйгээ хөгжилдөж яг л хэн нь ч, хэзээ ч сэтгэлийг нь зовоох өвдөлттэй байгаагүй мэтээр зөвхөн өнөөдөртөө амьдардаг. Атаархмаар ч юм шиг......
"Чи үнэхээр хүрээд иржээ?"
Жэйк ах намайг хүмүүсийн дундаас хараад сөөлжилдөн явсаар ийн хэлээд дэргэд минь суулаа. Түүний өмссөн тухтай боловч гоёмсог хүрэм яахын аргагүй л гял цал болсон өнөөдрийн уур амьсгалд таарах шиг санагдаж магтсанд тэр харуйд нь намайг бүр илүү сайхан харагдаж буйг хэлээд уух юм дөхүүлэн өгөв.
"Даашинз чинь үнэхээр гоё юм" гэсээр тэр инээмсэглэн намайг удаанаар ажиглах бөгөөд би ч талархан өөр сэдэв дурдахаар бодол болсон ч ахын харцад сатааран яаж ч чадсангүй.
Намайг ширтэж байгаад баригдсандаа тэр гэнэт л харцаа шилжүүлэн хөгжмийн хэмнэлд толгойгоо хөдөлгөсөөр уух юмнаасаа том гэх чинь балгаад авлаа. Биднийг өөр дорвитой зүйл ярьж эхлээгүй байхад л бараг гурван өөр залуучууд ирж түүнтэй мэндэлсэн бөгөөд миний урьд хожид харж байгаагүй эндэхийн ихэнх хүмүүс түүнийг таньж байгаа нь хачин санагдана.....
YOU ARE READING
BURN BOOK
FanfictionМаш өндөр зэрэглэлийн нууц! Уг дэвтэр нь миний хувийн өмч бөгөөд өөр хүн хүрэхийг хатуу ХОРИГЛОНО! _______ ❤️7.04.2022 "MANIFESTO : DAY 1" album❤️