Chapter 1: "Би хараал идсэн Солонгосд байна!"

1.1K 96 12
                                    

Онгоцны буудлын хүлээн авах танхимд зөвхөн өөрт нь зориулж урласан гэмээр үнэтэй хүрэм өмсөж хар үсээ гелдэн янзалсан залуугаас харцаа үл салгаж чадах хүмүүс.
Гэвч сайхан царай, тэгш бие бялдар байлаа ч ааш зан нь авах юмгүй залуугаас хүмүүс зай барин явах нь тун сонирхолтой.
Залуу өөрийн мэдэх хамаг хараалаа амандаа урсгаж гартаа байх утаснаасаа харцаа үл салгаж чадна.
Эцэст нь хэдэн удаа дуудуулж байж авсан утас нь хэдэн хором болоод л тасрах ажээ.

Тэхён уртаар амьсгаа аваад дахин нэг удаа өөр дугаар луу залгавал

"Байна"

Тэхён энэ удаад арай гэж барьж байсан уур хилэнгээ зөнд нь орхиж
"ХАРААЛ ИДСЭН ЯМАР НОВШОО ХИЙГЭЭД УТСАА АВАХГҮЙ БАЙГАА ЮМ!!!! НАМАЙГ ЭНД ХЭДЭН ЦАГ ХҮЛЭЭЛГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ!???
ЧИНИЙ ТАРЬСАН ГОРЫГ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЯВААД БИ ЭНД ГАЦЧИХЛАА
ЖОН ЖОНГҮГ!!!!!!!!!
БИ БҮГДИЙГ ЧИНЬ АЛАХ-"

Утас тасрах чимээг сонсоод Тэхён золтой л утсаа аваад шидчихсэнгүй.
Хэдэн минутын дараа дахин дуудлага хийвэл "Хён жоохон тайвшраад авсан биздээ? Яг одоо юм ярилгүй намайг сонсоод байх. Бид энд ноцтой хэрэгт орчихоод байгаа учраас та наанаа хэдэн хоног байчих тэгэх үү!?"

Тэхён инээгээд "Наад асуудлаа БӨГСӨНДӨӨ ЧИХХ!!!!!!!!!!!!! ЯМАР НОВШЫН ЖҮЖГЭЭ НАДАД ТАВИАД БАЙГАА ЮМ. БИ ХЭРВЭЭ НААН ЧИНЬ ОЧДОГ Л ЮМ БОЛ ТА НАР БҮГД ҮХЭХ БОЛНО ОЙЛГОВ УУ!? БУЛШАА УХААД ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ-"

Дэлхийн нөгөө талд Жонгүг утсаа ширээрүү шидээд "За алив залуусаа хөзрөө дэлгэе! Энэ удаад би ялах нь дээ."

Түүний эсрэг талд суух цагаан хүрэмтэй залуу нь тамхиа нэг сороод "Танай босс ч чамайг сүүлд дуусгах нь дээ. Утасны цаанаас хоолой нь аймшигтай сонсогдож байна шд."

Жонгүг хөзрөө сугалан "Хён намайг алж чадахгүй дээ. Сохор зоосчгүй яваа тэр дэлхийн нөгөө талд алхаж ирдэггүй л юм бол намайг барина гэж худлаа. Яахав энд ирснийх нь дараа аятайхан шалдаг тоочоод хэлчих нь."

-"Жонгүг!! Ямар новшоо сэдээд байгаа юм. Би лав Ким Тэхёноос айдаг. Тэр үед шүдээ зуугаад хэлийг минь сугалах болно шүү гэж хэлснээс хойш харах болгондоо хөл чичрээд-"

Жонгүг тоосон шинжгүй " Би мафд ахыг Дубай д биеэ шарж байгаа гээд хэлчихсэн. Тэд үхэхийг хүсэхгүй л бол миний үгнээс зөрөхгүй дээ."

...

Тэхёны нүүр улаан бутарч өөрийн хэрэггүй туслах нар, өөрт нь тус хүргэдэггүй ч ус болдог Жонгүгыг хэрхэн алахаа толгойндоо төсөөлөн зам даган алхах ажээ.

"Төвөггүйхэн устгах болохоор намайг хүлээж байгаарай муусайн хархнууд."

Түүний гэдэс хоол нэхэн дуугарах үед Тэхён эрүүл ухаанаа олж авав.
Өглөөхөн л түүний өмнө хэдэн мянган залуус бөхөлзөж байсан бол одоо тэр орох оронгүй гуйлгачин болчихлоо.

Ким Тэхён бол зүгээр ч нэг мафын толгойлогч биш билээ. Тэр бол Итали д томоохон зэвсэг, хар тамхи худалдаж улс орон бүрт холбоо сүлбээ тогтоож чадах нэгэн.
Оросын хэдэн зуун жил оршин тогтносон мафын ноён оргил болсон хүмүүс ч түүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн зөвшөөрсөн.
Гэвч түүний амьдралд Жон Жонгүг гэж гай гарч ирснээс хойш өдөр шөнөгүй түүний тарьсан жижиг том хэргийг зохицуулдаг болсон билээ. Тэр Солонгост ирэх шалтгаангүй хэдий ч Жонгүг энд томоохон хэрэг тарьсан тул зохицуулахаар ирсэн ч энэ бүхэн түүний занга гэдгийг Тэхён мэдэлгүй хавханд нь орчихсон.

Тэхён нэг газраа л эргэлдээд байгаагаа мэдэж доош суун амас хийх зуураа яаж амьд үлдэхээ бодон суух бөгөөд түүний гутлын хажууд мөнгөн зоос унахад яагаад ч юм шүүрээд авчих нь тэр.
Мэдэхгүй зүгээр л зөн совингоороо.

Тэхён амандаа "Энэ бол бурхны надад өгч байгаа бэлэг учраас авах нь зүйн хэрэг" хэмээн бувтнавал түүний хажууд зогсох хүү
"Ахаа наад зоос чинь миний зоос байгаа юм."

Тэхён хараал урсган дээш харвал бандгар хүү малийсаар түүн рүү инээх ажээ. Түүний гарт хоёр ширхэг шарсан зайдас байхыг хараад гэдэс нь хонхолзохыг сонсох ч "Юугаа яриад байгаа юм. Миний мөнгө!" гээд өндөр дуугаар хэлбэл хүү энэ удаад хөмсгөө зангидан "Ах гуай ийм том бодчихоод худлаа ярих чинь ичмээр биш гэж үү!? Та бид хоёрын хэн хэн нь л энэ зоос таных биш гэдгийг мэднэ шд"

Тэхёны хацар халуу дүйгэх ч энэ удаад ч гэсэн худал ярихаар шийдэн
"ТОМ ХҮНИЙ ӨӨДӨӨС ХАМАА НАМААГҮЙ ЯРИНА ГЭНЭ ЭЭ!!!!!!!"

Хөвсгөр жаалын нүдэнд нулимс цийлэгнэн чангаар бархирах үед хажуугаар явах хүмүүсийн яриа тэдэнд сонсогдоно.

"Ийм залуудаа аав болчихсон юм байхдаа. Энэ одоо үеийн хүүхдүүд нээрээ-"

"Гүэ юундаа хүүхэд загнадаг байна аа. Ийм ч аав байх гэж нээрээ-"

Тэхён арга ядахдаа "Ах нь их баян. Хэрвээ дараа нь чамтай таарах юм бол хүссэн хоолыг чинь зөндөө их мөнгөтэй хамт өгье тэгэх үү!? Одоо битгий уйл."

Хүү нусаа татан "Ах аа худлаа ярихгүй байсан ч зүгээр ээ би таныг хэн гэдгийг мэднэ."

Тэхён өөрийг нь асар их баян мафын толгойлогч гэдгийг нь мэддэг хэрэг үү гэсэн янзаар хүү рүү харан
"Би хэн гэж!?"

Хүү инээмсэглэн "Ичдэггүй луйварчин"















𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️Where stories live. Discover now