Chapter 11 : "Хэзээ ч "

356 50 7
                                    

"Гараад нохойноос хүртэл асуу! Намайг хэр их чамд хайртай болохыг!" гэж хэлээд өмнөө зогсох шар үстийг тэвэрнэ. Дараа нь хөвсгөр үсэнд нь нүүрээ наан тэврэлтээ улам лавшруулан
"20 тоол" гэх өнөөх тушаал мэт хоолой бус эелдэг зөөлөн хоолойгоор Жимины чихэнд шивнэх аястай хэлнэ.

Жимин үгийн зөрүүгүй тэврээд авсан Тэхёнд бага зэрэг уурласан ч энэ тэврэлт түүнд таалагдаж түүний хэлснээр хорь тоолсон юм. Энэ мөчид цаг хугацаа бүхэлдээ зогссон юм шиг тэдний зүрхний цохилт, амьсгалах чимээ л тэдэнд дуулдана.

Өөр юу ч тэдэнд саад болж зүрхлэхгүй ч Жимин хорь тоолж дууссан гэх бодол энэ мөчийг үгүй хийж орхисон юм. Шаргал үст Тэхёныг түлхээд "Дахиад л бүхнийг өөрийнхөө хүссэнээр хийж байх шив!? Хэн чамд намайг тэврэх зөвшөөрөл олгосон юм!" гээд түүнийг мөрлөн холдох нь тэр.

Тэр хэд хоног Тэхёны эдлэнд хонож байгаа бөгөөд хэрхэн яаж хулгайлагдаад энд ирсэн талаар хар үстээс юу ч сонсож чадаагүй юм. Ойрын хугацаанд Тэхёны гэнэтийн хайраа илчлэлт, дэндүү амттай хоолноос бусдаар түүнд юу ч сонин байсангүй.

Мөн Жимин одоо хүртэл
"Би зүгээр л чамайг өрөвдөлтэй амьтан гэж хэлсэн төдий. Олон цагийн ажил хийж байснаас өөр шигээ адилхан хүмүүст биеэ үнэлвэл чи хангалттай ихийг олж чадна. Аан үгүй ээ өөр шигээ ядуу биш илүү баян хүнд" гэж хэлснийг одоо ч мартаагүй. Тэр энийг бүхий л амьдралынхаа туршид мартахгүй биз.

Тэхён Жимины араас очих явцдаа "Миний гэрт байгаа мөртлөө гэрийн эзэн шиг бардам байж гэнэ" өөртөө сонсогдохуйц шивнээд түүний гараас хөтлөн "Чамд хайртайгаа үүгээр л батлах юм байна" гэж хэлээд түүнийг шуудай үүрч байгаа мэт мөрөндөө үүрээд унтлагын өрөө рүү явах нь тэр.

Жимин гэнэтийн үйлдэлд зочирдон тийчлэх бөгөөд Тэхёнд энэ тийм ч  хамаатай байсангүй. Жиминыг орон дээр шидэх үед "Болгоомжтой байгаач! Саяны үйлдэл чинь кинон дээрээс өөр мэдрэгддэг юм шүү хөгийн амьтан минь!" гэж хэлэх бөгөөд Тэхён инээвхийлэн "Чи тийм кино үзээд зогсохгүй мэдэрч байсан байх нь. Тэгвэл үүний дараа юу болохыг мэднэ биздээ?" гэж хэлэх явцдаа хувцсаа тайлна.

Жимин уруулаа хазлан "Хөөх хараач ижил хүйстэнг үзэн яддаг хөгийн амьтан ижил хүйстэнтэй нэг шөнийг өнгөрөөх гэж байна. Энэ үнэхээр сонин юм гээч"

Тэхён ор луу шумбан Жимины хоёр гарыг толгойн дээр нь бариад эртнээс санаархаж байсан уруулыг нь озон авах нь тэр.

A/N: Энэ өгүүллэг ямар +18 биш smut бол no шүү дээ.

Залуус амьсгаадан орны түшлэг налан суух бөгөөд Тэхён Жимины гарыг тавилгүй атгана. Шар үст хөлсөндөө дарагдан хөмсгөө зангидах бол Тэхён түүний царайны хувирал бүрийг ажин түүний мөрийг дэрлэнэ.

Тэхён хөнжлөө толгой дээрээ тавин Жимины духан дээр үнсээд "Би үгээ буцаалаа. Чамд хэлж байсан үгийг март. Зүгээр л тэр бүхэн зүүд байсан мэт маргааш нь алга болдог шиг тэр адгийн үгсийг март" гэх бол Жимин хөнжлөө толгойн дээрээсээ авч хаяад "Тэгээд үүрд чинийх бол гэж үү? Мөрөөдөх хэрэггүй Ким Тэхён. Хийсэн үйлдлийг үгээр засаж болох ч хэлсэн үгийг үйлдлээрээ тийм амархан засаж болно гэж бодоо юу!?"  шаргал үст ямар ч сэтгэл хөдлөлгүй энэ үгсийг хэлээд орноос босно.

Тэхён хөнжил дотроо бодолд автан хэвтэх бол Жимин шүршүүрт орохоор өрөөнөөс гарна. Дээрээс нь гойжих хүйтэн ус одоо л түүнийг бодит байдалд нь авчирсан уу гэлтэй  Жимины оюун ухааныг сэргээнэ.

Жимин толинд хараад улайж бутарсан хацраа барин "Чи түүнд дурлачихсан юм уу? Гэхдээ чи түүний хэдэн өдрийн зугаа бол яахав? Энэ дэндүү гунигтай биш гэж үү!?"







Март 8-ны мэнд 💞

𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️Where stories live. Discover now