Chapter 3 : "Чи гэй юм уу!?"

407 77 1
                                    

"Би мафын толгойлогч"

"Хөөх чамайг баян өв залгамжлагч гэсэн бол би итгэх байлаа. Тэгсэн мафын толгойлогч гэнэ шүү. Сэрүүн мөрөөддөг амьтан бэ!"

Тэхёны инээмсэглэл хувиран буцан зурагтаа үзэн "Надад аятайхан цагын ажил олж өг. Надад хэдэн сая хэрэгтэй байна!"

Үнэндээ Жимин Тэхёныг ой санамжаа алдсан аль эсвэл бүтгэгдээд эд хөрөнгөгүй болсон залгамжлагч гэдэгт багахан найдвар тавьж байсан юм. Үйл хөдлөл үг яриаг нь авж үзвэл тэр үнэхээр л баян юм шиг байсан. Худлаа жүжиглэж байж ээ!!!!!!

...

Жимин Тэхёныг өөрийн ажилдаг нарийн боовны газар ажиллуулахаар болсон юм. Гэхдээ энэ ажил түүнд үнэхээр таалагдаагүй. Ирсэн цагаасаа эхлэн ямар ч шалтгаангүй уурлаж хэдэн ч таваг хагалсныг бүү мэд.

Захирал "Мафын залуу аль хэдийн ядарчихсан уу? Ууг нь иймэрхүү хүмүүсийг ядардаггүй гэж бодсон юмсан."

Тэхён шүдээ зуун Жимин руу муухай харах бол захирал түүний эргэн тойронд үглэсээр Тэхёнд амьдралын талаар сургаал айлдана.
Хоёр цаг гаруй гурил нүдэхээс өөр ажил хийгээгүй тэрээр "Бид өдөр бүр уйдталаа гурил зуурдаггүй юм!" хэмээн улайж хорссон гараа хүйтэн усанд дүрэнэ.

Ажлын цаг дуусан Тэхён Жимин хоёр гэрийн зүг хамтдаа алхана.
Шаргал үст ам нээн "Миний бие хэд хүрэх бол. Гайгүй үнэ хүрвэл-"

Тэхён "Дэмий юм бодоод байлгүй надад утас аваад өг."

Жимин муухай харан "Солиорчихсон юм уу!? Чамд утас авж өгөх илүүдээ гарсан мөнгө хаана байна!"

"Утас аваад өгвөл чиний хүсээд байдаг бэлэн мөнгийг хэд дахин нугалаад өгье!"

Жимин чангаар хөхрөн "Гартаа мянган вон ч үгүй байж хэдэн саяыг өгнө гэнэ ээ? Эрхтнээ зарах гэж байгаа бол дэмий л санаа байна."

Тэхён ойрын хугацаанд хэрхэн буцаж явахаа төлөвлөж байсан ч ойрын хэдэн өдрүүдэд эндээ түр байхаар шийдсэн билээ. Мөн нэг арга нь Солонгосд байх хүнд хэргийн  бүлэглэлтэй холбогдож өөрийн байх байдалд нь туслахыг шаардах байсан ч энд байгаа бүлэглэл гээч хүмүүс нь хаана ч байгаа юм бүү мэд.

"Хэрвээ кимчи дарахад туслах юм бол хүсээд байгаа утсыг чинь авж өгье." гэж хэлэхэд Тэхён нэг түүн рүү харсан ч буцан буйдангаа налан
"Чамд мафын толгойлогч кимчи дарахад тусална гэж санаа юу? Бидэн шиг хүмүүс унтаж байхдаа ч сэрэмжтэй байхгүй бол тархинд сум зоох хүмүүс олон байдаг юм. Тиймээс наад ажлыг чинь гэртээ суудаг авгай аль эсвэл чам шиг хийх юмаа олж ядсан байцаан толгой-"

Хэсэг хугацааны дараа кимчины өмд өмсөж хар үс нь ийшээ тийшээ болчихсон залуу "Кимчи дарахын тулд заавал ийм хувцас өмсдөг хэрэг үү!? Тэгээд чи яагаад өмсөөгүй байгаа юм ПАК ЖИМИН!!!"

Жимин Тэхёны энэ байдлыг хараад инээх бөгөөд анх удаа чин сэтгэлээсээ инээмсэглэж байгааг нь харсан Тэхён хөмсөг зангидан
"Тэнэг амьтан!"

Хэсэг хугацааны дараа Жимин асуухыг хүссэн асуултаа асуун
"Чи дээрэмчин биздээ? Эсвэл хулигаан ч юм уу?"

Тэхёны уруулын үзүүр өргөгдөн
"Дээрэмчин? Хулигаан? Намайг ингэж нэрлэхэд арай л доогуур нэршил байна. Чи мянган удаа надаас асуусан ч би чамд худлаа хэлэхгүй. Яахав танай жижиг улсад чинь олигтой маф байхгүй болохоор чиний явцуу төсөөлөлд би тэгж харагдаж болох л юм."

Жимин ширэв татан "Чи тийм л ухаантай юм бол тогтсон ажил, гэр оронтой байх ёстой байсан юм эргүү амьтан"
Тэхён аль болох түүнийг үл тоож сонсоогүй юм шиг царайлдаг ч түүний хэлсэн болгоныг чих тавин сонсдог билээ. Жимины хэлдэг үг  болгон нь түүнийг доогуур үнэлж басамжилдаг хэдий ч нэг л өдөр түүнд өөрийгөө хэн болохыг харуулна гэж өөртөө амласан юм.

Маргааш өглөө нь Жимины сэрүүлэг дуугарах үед Тэхён хараал урсгасаар сэрэв. Эргэн тойронд Пак Жимины ул мөр байхгүй байсан тул утсыг нь газарт шидэн ус уухаар явав. Эцэст нь Тэхён газарт хэвтэх утсыг аван асааж үзэн хамгийн түрүүнд нүдэнд туссан галерей руу орж үзвэл үнэхээр сонирхолтой зүйлс олов.

"Найз нь юм байхдаа?" гэсээр доош гүйлгэн харвал

Тэхён инээмсэглэн "Хараал идсэн Пак Жимин ижил хүйстэн байжээ!?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён инээмсэглэн "Хараал идсэн Пак Жимин ижил хүйстэн байжээ!?"


Дараагийн хэсэг 30vote







𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️Where stories live. Discover now