Chapter 7 : "Салалт, дахин эхлэл"

334 62 2
                                    

Үүлгүй тэнгэрт нэг л мэдэхэд үүл хуримтлагдан саяхан л тэнгэрт мандаж байсан нар үүлний цаагуур орсон байх нь тэр. Зам дагуу зогсох үнэтэй машинуудаас биерхүү залуус гарч ирэн тушаал авсан цэрэг мэт хөдөлгөөнгүй зогсоно. Энд болоод буй үйл явдал дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн анхаарлыг багагүй татах болов ч залуусд энэ бүхэн сонин байсангүй.
Хамгийн эхний crown машинаас хар шил зүүсэн эр ард талын машины хаалгыг онгойлгон "Толгойлогч энд байгааг илрүүлсэн" гэх товч тодорхой үг унаган доош бөхийвөл машин дотроос тамхи барьсан эр буух нь тэр.

Залуу гартаа барьсан гаатай тамхиа амандаа хийн сороод "Солонгос улс новшийн бохир хэвээрээ байх шив." хэмээн ширэв татан энд тэндгүй холхих хүмүүс рүү муухай харан эцэст нь өөр лүү нь чиглэн алхах нарийн боовны эзэн рүү дөхөж очоод "Ким Тэхён дээр хүргээд аль!" гэж тушаах нь тэр.

"Тэр золиг ямар нэгэн буруу зүйл хийгээ юу!?" гэх түгдрэн хэлэх үгнээс залхсан байртай Жонгүг "Амаа татаад өг хөгшин зөнөг минь! Сонсголгүй дүлий биш л бол миний хэлсэн үгийг ойлгож байгаа биздээ!? Би хараал идсэн Солонгосоор яриад байна!"

Захирал залуу таг гөлрөн салганах гараа барьж ядан " т-тэнд байгаа" гэж чиглүүлэн заавал Жонгүгын уруул өргөгдөн нарийн боовны газар луу гараа халаасандаа хийн өнөөх хээнцэр алхалтаар захирлын заасан зүг рүү явна.

Жонгүг хаалгыг татан дотор орвол "Тавтай морил" гэх намуухан хоолойгоор инээмсэглэн зогсох шаргалт үст түүнийг угтан авбал
Жонгүг түүнийг анзаарсан ч үгүй нүдний булангаараа Тэхёныг гүйлгэн хайвал тэр байсангүй.

Жимины талаас:

Захирал хамаг хурдаараа гүйж гарахаар нь гайхан цонх руу харвал энд байнга үзэгдээд байдаггүй үнэтэй машинууд нэг дор цугласан байсан.Тэр ч бүү хэл бүгд нэг загварын машинууд тул ерөнхий сайд энд айлчилсан юм байхдаа гэж багагүй сандарсан болов ч машинаас буух эр тэс ондоо хүн байв. Залуугийн наашаа харах харц аймшигтай хүйтэн байсан ч алхам алхмаар ойртон кафен хаалга онгойлгон орж ирэхэд өөрийн мэдэлгүй бөхийн мэндэлж орхив.

Залуу намайг сонссон шинжгүй байсан тул дахин ам нээх гэтэл өнөөх л сүрдүүлгийн шинжтэй харцаараа намайг алах мэт ширтсээр байсан тул дэмий л үгээ цааш залгина.

Жонгүг хөмсөг зангидан "Тэхёныг дуудаж болох уу? Энд тэр алга" гэж асуухад

Жимины царайнд илт уурласан төрх үзэгдэн "Түүнийг гэмт хэрэгтэн гэж мэдээд байсан юм аа. Ингээд Ким Тэхёнтой хамт шоронд орно гэж мэдсэн бол анхнаасаа тэр үед үстээд өшиглөөд ч хамаагүй хөөж гаргах байсан юм. Яагаад түүнийг хачиг шиг наалдаад байсныг одоо л ойлголоо. Хийсэн хэргээ хамт үүрэх тэнэг амьтан хайж байж" хэмээн дугжигнуулан бувтнаж толгойгоо барин санаа алдвал

Тэхён мухрын өрөөнд төмсөө арилгаж дуусгаад гарт байх жижиг хутгаа барин хэд хэд хөдөлгөж үзээд эцэст нь хананд өлгөөтэй байх нүцгэн хүүхний духанд хутгаа шидэж орхив. Эцэст нь түүний хийх нэг ажил дууссан тул арын өрөөнөөс гарвал Тэхёны уруулын үзүүр өргөгдөн мушилзах нь тэр.

Тэхён духаараа харан "Энэ үед зориулж үг бэлдээгүй юмсан. Дахиад хэд хоносон бол хараал идсэн дэлхийд сүүлчийн хүслээ шивнээд баяртай гэж хэлэх байлаа Жон Жонгүг!" гэхэд

"Хён! Би буруугаа ойлгосон болохоор-" гээд толгойгоо гудайлган санаа алдвал энэ гэм зэмгүй төрхийг нь харсан Тэхён дэмий л уруулаа хазлан түүнд ойртон "Дараагийн хэдэн жилдээ намайг ах гэж дуудаад хэрэггүй шүү!"

Энд болж байгаа үйл явдлыг ганц л хүн ойлгохгүй байгаа бололтой асуулт ирсэн харцаар хоёр залуу руу ширтэнэ. Жимин хоолойгоо засан
"Тэхён? Энэ бү-"

"Би чамд хэлж байсан байх аа. Намайг дутуу үнэлэх хэрэггүй гэж, надад өөрийн гэсэн эд хөрөнгө чамд байхгүй бүхий л зүйл надад байгаа. Хэн тэгээд гуйлгачин байна даа? Дуусашгүй их мөнгөтэй би юу? Өдөр шөнөгүй хар ажил хийж хэдэн цаасаараа амиа зогоодог чи юу?
Чиний үзэмж муутай гэрт чинь амь зогоож байснаа мартахгүй ээ. Амьдралыг чинь өөрчлөх болохоор хүлээж бай" гээд Жонгүг руу харвал тэр аль хэдийн халаасанд байсан хар картаа түүнд өгвөл Тэхён газарт шидэн "Энэ танай гэрт хонож байсны төлбөр гээд ойлго" гэж хэлэн
нарийн боовны газраас гаран одов.

Тэхён дээш нүдээ анин удахгүй орох борооны үнэрийг таалан зогсвол түүнийг харсан хэдэн зуун залуус 90 градус бөхийн "Толгойлогчыг угтан авъя" хэмээн зэрэг дуугаар мэндчилнэ. Тэхён гүнзгий амьсгаа аваад өөрийн машины зүг алхвал хар үстийн замд өнөөх өөрийг нь дэглэдэг байсан захирал доош харан гэмшингүй зогсоно. Тэхён түүнд ойртон өнөөх хорон инээмсэглэлээ гарган "Bye bye" гэх нь тэр. Удалгүй энэ гудамжинд зохицохгүй байсан үнэтэй машинууд ар араасаа цувран хөдлөх бол тэдний байсан газар урьдын хэвээр хоосон үлдэж тэнд бөөгнөрсөн хүмүүс тарсан байв.
Захирал хүндээр санаа алдсаар орж ирэх ба Жимин өөрийн дааж авсан ажлаа юу ч болоогүй мэт хийж байх нь тэр.

Захирал "Би мэдээд байсан юм аа. Харах царайны хөрөнгөтэй, цаанаасаа л хээнцэр аашилдаг байсан нь ийм л учиртай байж" гээд тавцан дээр байх цайнаасаа балгалан "Амьтай голтой үлдсэн минь их юм" гэв.








🥲 

𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️Where stories live. Discover now