"Даргаа манай улсад маш том аюул нүүрлээд байна!?" гэх залуу зогсоо зайгүй урсах хөлсөө арчин "Дэлхийд зартай маф Солонгосд өнөө өглөө газардсан гэх мэдээлэл манай тагнуулуудад хүрсэн байна!".
Дарга нь аль болох төв царай гаргах гэж хичээсэн ч хоолой нь гарж өгөхгүй
"Я-ямар хэргээр?""Одоогоор манай улсыг дамжин өнгөрөх зорилготой байгаа гэж таамагласан ч үгүй бололтой! Ерөнхийлөгчийн тагнуулын алба хүртэл хөх ордонг хамгаалалтад авсан гэх цуу яриа гарсан байна!"
"Тэсрэх бөмбөг илрүүлэх албад мэдэгдэж хотын эргэн тойрныг хамгаалах хэрэгтэй! Юуны түрүүнд тэдний зорилгыг мэд! Тэгээд олон улсын хууль сахиулагчдаас хариу ирэхийг хүлээ!" гэж тушаан яаралтай сэрэмжлүүлэх тохиог асаахаар хөдлөв.
...
Газарт хэвтэх залуугийн царай аль хэдийн авах юмгүй болжээ. Хоёр хацар нь аль хэдийн улайж хамарнаас нь урсах цус гээд тэнд байх хүмүүс зочирдон зарим нэг нь ам амандаа "болж" хэмээн үг хаяцгаана.
Тэхён Жимины халаасанд цухуйж байсан хэдэн воныг авж гарсан тул замаараа зайрмаг аван гэрлүүгээ харина. Тэхён Жимины биед халдсан этгээдээс хэд дахин өшөөг нь авч чадсан тул сэтгэл хангалуун байх ажээ.
Жимин одоо хүртэл унтаж байгаа бололтой түүнийг аль болох
сэрээлгүй хөргөгч онгойлгон авсан зайрмагаа хийн хоол хийхээр болов.
Хэзээ ч гал тогоо зүглэдэггүй байсан тэрээр амандаа дуу аялан хөлдүү мах хутгаар хэрчих гэж оролдоно. Эцэст нь энэ чимээнээр Жимин хөмсөг зангируулан сэрч Тэхёны үйлдэл бүхнийг ажиглана."Хоол хийж чадахгүй бол зүгээр л хүлээж байна биздээ!?" шаргал үстийн дуугаар Тэхён зочин дуу гарсан зүг харвал цонхигор цагаан арьстай залуу хөмсөг зангидан түүн рүү харна.
Тэхён уруулаа хазлан "Жоохон унтахгүй дээ" хэмээн амандаа бувтнасан ч Жимин сонсоогүй бололтой "Юу гэнэ ээ!?"
"Ямар их унтдаг юм!? Чамайг хүлээж суусаар байтал өлбөрч үхэх шахлаа! Боссон бол сууж бай! Би хоол хийнэ." гэж тушаасан өнгө аястай хэлэхэд Жимин инээмсэглэн "Тэгвэл тэгээ!"
Хэсэг хугацааны дараа ширээ дүүрэн хоол бэлэн болж Жимин Тэхён хоёр хоолны ширээний ард сууна.
Тэхён өөртөө итгэлтэйгээр "Амсаад үз чиний хийдэг буцалсан уснаас хамаагүй дээр шүү!"Жимин хоолноос амсах гээд халбагаа авах үед чихээр нь хүчтэй зүүгээр хатгуулж байгаа мэт часхийх шиг санагдан гарт байсан халбагаа унагааж орхих нь тэр.
Тэхён гайхан "Зүгээр үү!? Унтаад босоод ирсэн биш салгалдаг өвчин тусчихаа юу-"Жиминд Тэхёны юу гээд байгаа сонсогдохгүй амны авиа нь л нүдэнд нь зурсхийн харагдана. Тэр ч бүү хэл хөрөгчний дирр хийх чимээ энэ хорвоо ертөнц бүхэлдээ анир чимээгүйд автчихсан мэт бүхэлдээ тэрхэн хоромд юу ч сонсогдсонгүй.
Жимин шүлсээ гүдхийн залгихад бүх юм эргэн байрандаа ирлээ.Тэхён энэ удаад хөмсөг зангидан
"Чи намайг өдөөд байгаа юм уу? Хүн сэтгэлээ гаргаад хоол хийж өгч байхад ямар ч царайны хувиралгүй хүн ширтээд айлгаад байх юм""Би бүр ядаргааны туйл болчихжээ. Сая миний тархи бүхэлдээ хөлдөөд эргэн тойрон чимээгүй болчихсон-"
Тэхён инээмсэглэн " Утгагүй юм яриад байлгүй хоолоо ид."
Жимин амаараа дүүрэн мах чихэн
"Чи манай гэрийн бүх махыг хоолондоо ашиглачихаа юу!? Өнөө үед махны үнэ ямар их өсөөд байгаа билээ дээ.""Чиний хийдэг хоол миний хийж өгсөн хоолны ялгаа махандаа л байгаа юм. Одооноос надад хоол хийж өгөхдөө ахуйхан мах хийж бай!"
"Амар юм ярьж байх шив. Эхлээд махныхаа мөнгийг олж сураад ингэж хэлэх хэрэгтэй. Ким захирал чамайг асуугаад л байна лээ"
Хар үст аяга таваг угаан "Тэр хөгшин ямаа надаар яах гэсэн юм. Би тэнд чинь очиж гурил нүдэхгүй гэж чамд хэлсэн биздээ" хэмээн тоомжиргүй хариулахад "Гурил нүдээд мөнгө олох ямар амар ажил гэж санана. Ким захирал их өгөөмөр хүн чамайг олон аяга таваг хагалахад чинь цалингаас чинь суутгаагүй шүү дээ."
"Больж үз. Намайг ятгах гэсний хэрэггүй шүү Пак Жимин!!"
Маргааш өглөө нь Жимин Тэхёныг хүчилсээр байгаад нарийн боовны газар луу дагуулж ирсэн билээ. Захирал түүнийг хараад нүд нь сэргэж олон ажил даалгаж өгсний нэг нь болох төмс арилгах ажлаа арын өрөөнд дуртай дургүй нь хийж суугаа харагдана. Жимин энэ хооронд дэлгүүрээ нээх бусад бэлтгэл ажлаа гүйцэлдүүлэх бол захирал халуун коффээ уун гадаах орчныг тааламжтай нь аргагүй ширтэнэ. Удалгүй зам дагуу зогсох ховор загварын үнэтэй машинуудыг харсан дэлгүүрийн эзний нүд орой дээрээ гарч тэднийг тосохоор гадагшаа гүйх нь холгүй гарна. Машинаас буух залуус бүгд нэг загварын ижил хар хүрэм өмссөн байх бөгөөд тушаал авсан мэт машиныхаа хажууд хөдөлгөөнгүй зогсоцгооно. Энэ байдал дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн анхаарлыг татах бол дэлгүүрийн эзэн нэг залуугаас нь
"Э-Энд ямар хэргээр-"Удаасан бол уучлаарай 🙇♀️
Дараагийн хэсэг 30vote💞
Хөөрхөн сэтгэгдлээ үлдээдэг уншигчдадаа хайртай шоо💞💞
YOU ARE READING
𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️
RomantizmКим Тэхён бол ямар ч зүрх сэтгэлгүй хүйтэн нэгэн. Гэвч түүний ажлын хамтрагчид алдаа гаргаж Тэхён сохор зоосгүй Солонгос улсад ирдэг. Ямар ч мөнгөгүй түүнд орох орон ажлах ажил олдодгүй ч гэнэн цагаан Пак Жиминтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.