Chapter 5 : "Хөөрхөн ч юм уу?"

380 73 17
                                    

"Би чамайг зайл гээд байна шдээ!?"
Шаргал үст хаалгаа татан хаах гэж үзэх бол хар үст хаалганаас татан
"Хэлэх юм байна шдээээээ!"

Тэхён Жимин хоёр чимээгүйхэн завилан газарт суух бол энэ чимээгүй байдлыг шаргал үст эвдэн
"Юу хэлэх гээд байгаа юм!? Яасан намайг авч явж биеийг минь үнэлүүлэх гэж ирээ юу? Аль эсвэл гэрээс өөрийнхөө юмыг авах гэж ирсэн юм уу!? Аан тийм шдээ чи чинь гар хоосон ирсэн билүү-"

Тэхён толгойгоо барин зогсоо зайгүй дуржигнан ярих Жимины хошууг таглан "Хангалттай одоо унтаж амаръя"

"ЯАСАН ГЭНЭ ЭЭ!???? УНТАЖ АМРАХ АА!? ЭНЭ ЧИНИЙ ХҮССЭН ҮЕДЭЭ ИРЭЭД ГЭДСЭЭ ДҮҮРГЭЭД НОЙР АВДАГ ГАЗАР УУ!?? ТЭГЭЭД БИ ЧАМД ҮЙЛЧИЛДЭГ САЙН ДУРЫН ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ БАЙХ НЬ ТИЙМ ҮҮ!?" ийнхүү орилох шахам хэлсэн үгэнд Тэхён хариу үйлдэл үзүүлсэнгүй унтдаг газар болох буйдан дээрээ хэвтэн "Унтмаар байна!"

Жимины уур дээд цэгтээ хүрч буйдан дээр хэвтэх Тэхёны үсийг зулгаан босгоод хаалганы зүг чирэн "МАНАЙ ГЭРЭЭС ЗАЙЛ ЦЭМБГЭР ГУЙЛГАЧИН МИНЬ!" гэж хэлээд хэвтэж байсан буйдан дээр нь ариутгагч цацаад унтахаар явав.

Жимин нүдээ нээн төсөөлсөн зүйлдээ санаа алдаад буйдан дээр тайван унтах Тэхёныг хараад "Тайван унтаж байх шив"

...

Залуу татаж байсан тамхиа газарт шидэн урдаа байх залуугийн нүүр лүү өшиглөн
"Биднээс урвасан хүмүүсд хоёр л сонголт байдаг юм" хэмээн цусанд будагдсан залуугийн үснээс зулгаан өндийлгөөд

"Эхнийх нь гэр бүлээ хүйс тэмтрүүлж өөрөө тайван замаар үхэх, аль эсвэл гэр бүлээ амьд үлдээн өөрөө амьдын тамыг мэдэрч байгаад үхэх ихэвчлэн хүмүүс хоёрдохыг нь сонгодог юм" хэмээн цусанд будагдсан гараа хүрмэндээ арчин
"Би ахыг санаад байна. Түүнийг ол!" гэж тушаан энэ харанхуй танхимаас гаран одов.

Түүний ард байсан хүйтэн царайтай залуу бусад хүмүүсдээ "Түүний нүдийг ух!" хэмээн тушаал өгчхөөд хоёрдох эзэн болох Жон Жонгүгын даалгасан ажлыг гүйцэлдүүлж өөрийн эзэн болох Ким Тэхёныг хайхаар залуусаа цуглуулахаар явав.

Жонгүг хоёр хүний суудалтай дэлхийд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн машинаа жолоодон дээд хурдаа гайхуулах бол зам дагуу зогсох цагдаагийн машин түүний араас хөөсөнгүй.

"Сая хурд хэтрүүлж явсан-"

"Энэ машин хэнийх болохыг мэдэхгүй юу!? Улаан ferrari бол Жон Жонгүгых хар forsche нь Ким Тэхёных"

"Юу вэ!? Тэд саятан юм уу?"

"Үгүй ээ тэдний хөрөнгө нь тэрбумаар яригдана. Би тэтгэвэртэй гарахаараа энэ хүмүүст үйлчлэх болно." гэж цагдаагийн ажилтан нүүр дүүрэн инээмсэглэнэ.


Тэхён аль хэдийн нар тэнгэрт хөөрөхтэй зэрэгцэн босож ширээн дээр тавьсан Жимины хоолыг харан "Энэ удаад буцалсан ус биш хөрсөн ус байх шив" хоолны ширээ рүү ойртон суугаад шаргал үстийн хийсэн хоолыг дуустал нь идээд "Яахав дажгүй л амттай юм"

Хаалга дуугарах чимээнээр Тэхён босон Жиминыг угтвал шаргал үст ямар ч царайны хувиралгүй барайсаар орж ирэв. Тэхён бага зэрэг гайхсан ч "Юу болсон юм!?"

"Чиний оролцох асуудал биш!"

Жимин түүний хажуугаар зөрөх бол Тэхён шаргал үстийн улайж хавдсан хацрыг ойроос харан түүний гарнаас татан зогсоогоод
"Хэн ингэсэн юм?"

Жимин гараа татаж аваад "Би хэлээд байна шдээ! Чиний оролцох асуудал биш гэж. Ганц ч болов юмнаас дутаж сур!"

Жимины хоолойны өнгөнөөс бухимдал мэдэрсэн Тэхён "Охин зодолдоон хийгээ юу? Аль эсвэл алгадуулах цагийн ажил хийсэн юм уу?"

Жимин хар үст рүү харах харц нь урьдын адил сэргэлэн цовоо гэрэлтсэн биш хүйтэн хоосролыг илэрхийлсэн харц байсан юм. Өдөр бүхэн шөнөөр босч цагийн ажил хийснээс үүдэн нүдний доор хар зураас татаж үргэлж чийглэг ягаахан байдаг уруул нь хатан хуурайшсан байх нь түүнийг ихэд өөрчлөгдсөнийг харуулна. Жимин хүний урманд ямар ч авиа гаргасангүй зүгээр л өрөөндөө ороод хэвтээд өгөв.

Тэхён өөрийг нь үл тоосонд итгэж ядан энэ тэрүүгээр явсны эцэст гутлаа өмсөн хаалга саван гарах нь тэр. Тэхён Жиминыг өглөө бүр хаашаа явж ажил хийдгийг нь мэдэх тул тэндээс ямар нэгэн зүйл олж мэднэ гэсэн бяцхан итгэл тээсээр эцэст нь түүний сонсохыг хүссэн хариултыг хажуугийн мухлагийн дэлгүүрийн эзэн "Аан тэр ажилсаг хүү царайлаг болохоороо олны хэл аманд өртөхгүй юу даа. Түүнээс биш санаандгүй үйлчлүүлэгчээ сонсоогүй гээд цохиулах биш"

Тэхён хамсөг зангидан бага зэрэг гайхсан өнгө аястай "Жиминыг дуудаж байхад сонсоогүй хоёр дуудуулсан гээд цохисон хэрэг үү!? Ямар гээч адгийн новш нь тийм жижигхэн амьтны хацрыг хавдтал цохиж чаддаг байна аа!? Би түүнийг хаанаас олох уу!?"

Эмэгтэй сандрал тээн "Т-Тэндээс"











Та нар яасан хөөөөрхөн юм бэ!?
Бүр хамаг хайр сэтгэл урсгаад хаячихлаа байна💞💞
Дараагийн парт 35vote-ийн дараа.

𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️Where stories live. Discover now