Тэхён хувийн онгоцондоо суугаад амьдралынх нь нэг хэсэг болсон Итали улс руу явах гэж байгаадаа баярлан онгоцонд суусан цагаасаа хойш инээмсэглэж байсан юм. Түүний хажууханд суух залуу ахыгаа жаргалтай байгаад баярлан түүнийг ширтэх бөгөөд түүнд хийсэн зүйлдээ харамсах хэдий ч одоо болж буй үйл явдлыг нандигнахыг илүүд үзэж байв.
Хар үст сандалаа налан дуг хийх санаатай нүдээ анихад түүний үзэсгэлэнтэй төрх нүдэнд нь бууж ирэх нь тэр. Түүний төрх нь тэнгэрээс бууж ирсэн далавчгүй сахиусан тэнгэр мэт цэвэр ариун мэдрэмжийг Тэхёнд төрүүлдэг ч хар үстийн зүүдэнд ирэхдээ тийм байсангүй. Үргэлж хөвсийж байдаг шаргал үс нь нүдийг нь таглаж, ягаахан уруул нь өргөгдөн инээмсэглэх бус хатаж хуурайшсан байх ажээ. Тэхён түүний энэ төрхийг харахдаа бага зэрэг гайхсан ч түүнд ойртон "Жимин?" гэж зөөлөн шивнээд зүүдэнд нь ирсэн түүнийгээ ажиглана.
Жимин гунигтай байх аж. Урдуур нь унжих үснээс нь болоод нүдийг нь сайн харж чадахгүй ч Тэхён түүнийг хангалттай гуниглаж байгааг мэдсэн юм. Эцэст нь залуугийн нүднээс нулимс гарч эрүүгийн даган урсахад Тэхён нүдээ нээж орхив.
Энэ зүүд харанхуйд ганцаараа гүйж буй бус хүнд хулгайлагдан тамлуулж байгаа хар дарсан зүүд биш хэдий ч Тэхёны зүрхийг хангалттай базалж хоолойнд нь юм тээглэхэд хүргэв.
Хар үст Жимины өрийг хариулж чадсандаа итгэлтэй байсан юм. Түүнд хязгааргүй их мөнгөтэй карт өгсөн. Тэр үүгээр олон зүйлийг хийх боломжтой. Бүр ашигтайгаар ашиглавал тэр хэдэн сарын дотор тэрбумтан ч болох боломжтой учраас энэ бүхэн түүний хэр ухаантайгаас л шалтгаална. Тиймээс ч Солонгос улсад үлдэх шалтаг түүнд байхгүй билээ. Мөнгө бол асуудлыг амархан шийдэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг.
Жимин өрөөнөөсөө гаралгүй хэдэн өдөр болов. Тэр өөрийг нь орхиод явсан найз залуугаа ингэж их өгүүлээгүй ч хэдэн өдрийг л хамт өнгөрөөсөн бүдүүлэг залууг санагалзаж байгаадаа хангалттай их өөртөө дургүй нь хүрч байсан юм.
Жимин одоо л нэг юм тайван унтаж байхад утас нь дуугарч эхлэхэд "Чөтгөр ав" хэмээн зогсоо зайгүй дуугарах утсаа чихэндээ наан "сонсож байна" гэв.
Утасны цаанаас хэн нэгний хоолой гарахгүй удах ч эцэст нь "Чамтай өнгөрөөсөн үеэ санаж байна" гэх залуугийн хоолой гарахад нойрмог байсан Жимины оюун ухаан сэргэж өөрийг нь хаяад явсан тэр нэгний дурсамжыг эргэж санана.
"Бидэнд яриад байх сайхан зүйлс үлдсэн билүү? Салсан бол салсан. Үүнд хамтдаа өнгөрөөсөн цаг хугацааг эргүүлж сөхөөд байх шаардлагагүй." гэж хэлээд утсаа таслан газар шидчихэв. Түүний нойр аль хэдийн сэргэсэн тул гал тогоо орон хөрөгч уудалбал идчихээр юм байсангүй.
Мэдэх хараалаа урсгасаар гэртээ нь хамгийн ойр байрлах 24 цагийн дэлгүүр лүү яван хэдэн гоймон авчхаад харих замдаа араас нь хүн дагаад байгаа мэт санагдан эргэж харвал хар уут барьсан залуу түүний толгойд углаж орхих нь тэр. Жиминыг хариу үйлдэл үзүүлж ч амжаагүй байхад энэ бүхэн болсон тул дэмий л тийчлэх аж. Эцэст нь өвдгөнд нь хурц үзүүртэй зүйл зоогдоход Жимин бөглүү орилох ч хэдэн хормын дараа түүний хоолой тасарч ухаан алдаж орхив.
Жимин нүдээ нээх болов ч түүнд юу ч харагдсангүй. Биеэ хөдөлгөж үзвэл түүний бие хөдлөхгүй байсан учраас дэмий л санаа алдан буцан нүдээ аниад яагаад ийм зүйл болсныг ойлгох гэж хичээнэ. Арай түүний хуучин найз залуу өөрийнх нь хүслийг зөвшөөрөөгүй гээд захиалга өгч алуулах гэсэн юм биш биз? Аль эсвэл Жимин үхчихээд сүнс нь хаа нэг газар гацчихав уу? Түүнд иймэрхүү л бодол төрөхөөс биш өөр зүйл бодогдсонгүй.
"Эрхэм зорчигчдын анхааралд онгоц удахгүй хөөрөх гэж байгаа тул суудлын бүсээ зүүнэ үү" гэх эмэгтэйн хоолойг сонссон Жиминд янз бүрийн зүйл холилдон бодогдож ам нээхийг оролдох ч бүтэлтэй болсонгүй. Эмэгтэй "Ита-" гээд хэлэхийг сонссон ч цаашаа сонсож чадсангүй. Түүний нойр хүрч байна гэхээсээ илүү нүд нь анилдаж ухаангүй болох нь тэр.
Нүдээ нээхэд олон цаг харанхуйд байсан учраас нүд нь гэрэлд дасалгүй анилдаж арай гэж орчноо ажиглан харахад агуулахад байв. Тэр ганцаараа биш бололтой түүнтэй адил хөвгүүдийг хүлэн газар хэвтүүлсэн байх агаад Жимин ганцаараа ухаан орсон байх нь тэр.
Удалгүй хаалга чяхран нээгдэхэд хэдэн залуус орж ирэн түүний хажууд хэвтэх хүүг өргөөд аваад явав. Яг яах гэж авч явсныг нь мэдэхгүй тул дэмий л айж чичрэн хүйтэн шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хагас цаг орчмын дараа өнөөх залуус орж ирэн саяхан авч явсан залуугийн хөлнөөс чирэн оруулж ирэх бөгөөд тэр залуу улаан өнгөөр бүхэлдээ бүрхэгдсэн байх нь тэр. Жимины амьдралдаа үзэж харсан зүйлсээс хамгийн аймшигтай мөч энэ байх. Хэдэн цагийн дараа энэ залуугийн адил цустайгаа холилдож шороонд булагдана гэхээс шар үс нь босож зүрх нь дэвсэлж байлаа.
Удалгүй өнөөх залуус түүний баруун талд хэвтэх залууг чирэн авч гараад хагас цагийн дараа оруулж ирэхдээ эхний залуутай төстэй болов ч гэдсийг нь хүүлээд зогсохгүй нүүрийг нь зэрэмдэг болгочихсон байв.
Хайртай шооо💞
"Another love" уншаагүй нь уншаад үзээрэй.
YOU ARE READING
𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️
RomanceКим Тэхён бол ямар ч зүрх сэтгэлгүй хүйтэн нэгэн. Гэвч түүний ажлын хамтрагчид алдаа гаргаж Тэхён сохор зоосгүй Солонгос улсад ирдэг. Ямар ч мөнгөгүй түүнд орох орон ажлах ажил олдодгүй ч гэнэн цагаан Пак Жиминтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.