Тэхён хөвсгөр жаалаас арай ядан салаад доош уруудан алхаж нэг л мэдэхэд харанхуй гудамжаар орон явснаа анзаарав.
"Шөнө болж байхад өдөр юм шиг л гэрэлтээд байсан Солонгосд ийм харанхуй газар байдаг байсан байх нь ээ." амандаа ийн бувтнан явж байхад түүний урдхан талд явах жаал нэг юмаа унагачихаад мэдэлгүй цааш явна. Тэхён түүнд туслах сонирхол байгаагүй ч нэг л мэдэхэд унагаасан зүйлийг нь барьчхаад араас нь хөөнө.Хүү их хурдан гүйх бөгөөд Тэхён анх гүйж эхлэхэд нь гайхсан ч мөчөөгөө өгөлгүй дагасаар байгаа билээ.
"Хараал ид гэж тэр өөрийгөө марафонд гүйж байгаа гэж бодоод байгаа хэрэг үү!?"
Хүү гэнэт л зогсоод үүрч явсан цүнхнээсээ хайруулын таваг гаргаж ирээд Тэхён руу шидэж орхив. Гай болж эрчээрээ гүйж байсан Тэхёны духан дундуур нь онож тэр доош духаа барин унаад өгөх нь тэр.
Залуу аяархан гэтэж очоод хайруулын тавгаа авахдаа өөрийнхөө түрүүвчийг олж хараад дуу алдах нь тэр.
"Бурхан минь!" энэ бол Тэхёны ухаан алдахаасаа өмнө хамгийн сүүлийн удаа сонссон үг аж.
Тэхён нүдээ нээхэд духан дундуур нь аймшигтай их хатгаж өвдөх бөгөөд духаа барьсаар босоход жижигхэн ч гэсэн тухтай оромжинд сэрсэн байв.
Залуу эргэн тойрноо сайн ажиглаж авсны эцэст түүнд хоолны үнэр үнэртэж эхлэхэд өөрийн эрхгүй тэр зүг рүү алхсаар нэгэн залууг шөл хийж байхыг олж хараад "Чи хэн юм? Хэн чамд энийг хий гэж тушаасан!"Шаргал үст эргэж харан бага зэрэг балмагдсан ч "Тушаасан? Би өөрөө хийж байгаа юм. Хэн ч надад тушаадаггүй!"
"Тэгвэл?"
"Нөгөө юу л даа. Чамайг харин санамсаргүй цохисондоо уучлалт гуйгаад шөл хийсэн юм. Энийг уугаад дараа нь явж болно оо" залуу инээмсэглэн шөлөө аягалаад "сууж байгаарай" гэж хэлэн өөр өрөө рүү хувцсаа солихоор явав.
Тэхёны уруулын үзүүр өргөгдөн
"Аан чи зүгээр нөхөн төлбөрөө энэ буцалсан усаараа хариулчих санаатай юу!? Тэгнэ гэж бодоод ч хэрэггүй шүү" гэж хэлэхийг хүсэх ч олдсон боломжоо үгүй хийхгүйн тулд дотроо л хэлж орхин хоолны ширээний ард суув.Шаргал үст өөрийн хийсэн хоолоо амтархан идэх бол Тэхён нэг халбагадаад дараа нь халбагаа ширээн дээр нь тавиад "Нөхөн төлбөрөөр 10саяыг авмаар байна"
Шаргал үст 10сая гэх үгийг сонсоод зажлаад залгих гэж байсан махандаа хахан "10 сая аа??"
"Тийм"
Шаргал үст "За хөгшөөн адилхан эр хүн байна нэгнийгээ буруу ойлгоод-"
"Би тэгж бодохгүй байна. Туслах гэсэн сэтгэлийн минь хариуд хайруулын тавгаар цохиулсандаа тэгээд бас миний царайнд ямар нэгэн өө сэв учруулах боломжтой нөхцөл байдлыг авж үзвэл-"
Шаргал үст барьж байсан халбагаа долоон ширээн дээрээ тавиад
"Би хэлээд байна! Санамсаргүй санаандгүй л болсон зүйл дээр ийм их мөнгө нэхэх нь байж болох хэрэг үү?"Тэхён урт хар үсээ хойшоогоо самнан
"10сая тийм их мөнгө хэрэг үү?"Энэ үг шаргал үстэд их хүнд туссан юм. Инээмсэглэж байсан царай нь дорой хувирхыг Тэхён анзаарсан ч цааш үг дуугаралгүй түүний хэлэх үгийг хүлээнэ.
-"Бэлнээр шууд өгч чадахгүй болохоор сараар хувааж төлөе. Орой болсон болохоор эртхэн шиг манай гэрээс яв даа. Харваас энэ шөлийг идэхгүй царайтай байгаа болохоор-"
Тэхён "Би энд хононо"
Залуу сонссон үгэндээ итгэж ядан гайхсандаа чангаар "ЮУ!? ЯАСАН ГЭНЭ ЭЭ!?"
"Чи харах царайны ядуу болохоор би 10саяын чинь оронд энд нэг хэсэг амьдрахыг хүсэж байна! Юу нь тийм ойлгоход хэцүү байдаг байна аа!"
Жимины нүүр хувхай цайж "Хэн зөвшөөрсөн юм! Ядуу ч гэсэн хүнд өртөө байх дургүй болохоор заавал төлнө гэж байна!!!"
Тэхён сандалнаас босон энэ гэрийн эзэн мэт том өрөөний буйдан дээр тухлан авч "Дураараа л бол."...
Тэхён энд амраад 2 хонож байгаа билээ. Энэ хугацаанд гэрийн эзэн мэт байж хүссэн хоолоо хийлгэн Жиминыг хүссэнээрээ зарцлан бах таваа хангах түүний хэлдэг хэдэн үгс нь:
"Хэзээ хоол хийх юм!"
"Удирдлага олоод ир!"
"Танай Солонгосчууд савангийн дуурь л хийдэг байсан одоо арай дээр юм хийдэг болжээ?"
Түүний хэлдэг үгс нь тушаах аястай аль эсвэл басамжлах байртай тул Жимины хамаг уурыг бардаг байв.
Жимих хөлдүү мах хэрчингээ "Чи гуйлгачин биздээ? Тэгээд бурхан чамайг шагнаад аль эсвэл чи азтай байгаад надтай учирч тийм үү!?
Тэхён зурагтаар гарах хөгжөөнт нэвтрүүлгийг үзэн "Битгий санаа зов! Би байр сууриндаа эргэж очоод чамд хангалттай их мөнгө явуулж энэ харх шиг амьдралыг чинь өөрчлөх болно. Юу хүсэж байна?
Хэдэн тонн алтан гулдмай байвал болох уу?"Жимин сонссон үгэндээ итгэж ядан
"Хөөх манай гуйлгачин Тэхён арай том корпарацын өв залгамжлагч юм биш биздээ? Эсвэл ерөнхийлөгчийн нууц хүү юм уу?"Тэхён инээмсэглэн "Би мафын толгойлогч"
Дараагийн хэсэг 30vote- ийн дараа
YOU ARE READING
𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️
RomanceКим Тэхён бол ямар ч зүрх сэтгэлгүй хүйтэн нэгэн. Гэвч түүний ажлын хамтрагчид алдаа гаргаж Тэхён сохор зоосгүй Солонгос улсад ирдэг. Ямар ч мөнгөгүй түүнд орох орон ажлах ажил олдодгүй ч гэнэн цагаан Пак Жиминтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.