Тэхён Жимины утсыг үзэсний эцэст хэд хэдэн дүгнэлтэд хүрч чадсан бөгөөд хамгийн том нууцыг нь мэдэж авсандаа инээмсэглэн шаргал үстийг хэрхэн зовоохоо төсөөлнө.
Шаргал үст хоёр гартаа тор дүүрэн хүнс барьсаар гэртээ орж ирэх бол Тэхён ёжлол тээсэн харцаар түүнийг угтана.
-"Чи хараал идсэн ижил хүйстэн юм байна энэ зөв уу?"
Жимин сонссон зүйлдээ балмагдан хойш ухран "Чи яаж?-"
"Мэдсэн юм гэж үү? Чи утсандаа код хийх хэрэгтэй байсан юм" хэмээн газарт хэвтэх утас руу нь харвал Жимин аль хэдийн уурлан "Миний утсыг зөвшөөрөлгүй үзсэн хэрэг үү!?"
"Утсаа үлдээж явсан нь чиний буруу"
Энэ удаад Жимин газар хүчтэй дэвсэлсээр Тэхёнд ойртон "Тэгээд юу гэж!?" гэж хэлээд газарт хэвтэх утсаа шүүрэн аваад "Тийм ээ би чиний үзэн яддаг хараал идсэн ижил хүйстэн байна! Тэгээд яах гээд байгаа юм!?"
Тэхён буйдан дээр суун хойшоо налаад "Та нар шиг амьтад төрөх ёсгүй байдаг юм. Байгалын жамыг зөрчиж эсрэг хүйстнээ сонирхоно гэдэг дэндүү бусармаг зүйл биш гэж үү? Яахав чи харах царайны гажиг болохоор хамаагүй байж болох ч-"
"Ким Тэхён битгий ухаантай хүн шиг царайлах гэж хичээгээд бай! Бас одоо хангалттай. Чи зөв чиг баримжаатай юм бол надаас сайхан амьдрах нь яасан юм. Чи хараал идсэн ижил хүйстнээрээ тэжээлгэж байна!"
Тэхён инээмсэглэн "Би зүгээр л чамайг өрөвдөлтэй амьтан гэж хэлсэн төдий. Олон цагийн ажил хийж байснаас өөр шигээ адилхан хүмүүст биеэ үнэлвэл чи хангалттай ихийг олж чадна. Аан үгүй ээ өөр шигээ ядуу биш илүү баян хүнд."
"КИМ ТЭХЁН ОДОО-"
"Баян амьдрах аргийг чинь хэлээд өгчихлөө хөгийн ижил хүйстэн минь!"
Тэхён шаргал үстийг орхин гэрээс гарах бол шаргал үст чимээгүй л байсан газартаа зогсоно.Хар үст тамхиа татан Жимины гэрээс гарч зам дагуу уруудаж байхад нүүрэнд нь ялалтын оч зогсоо зайгүй гэрэлтэж байв. "Надаар 2цаг гурил нүдүүлсэний чинь ач ПАК ЖИМИН!"
Жимин тэр хэвээр 30минут байрандаа хөдлөлгүй зогссон юм.
Эцэст нь амандаа үглэн газарт унасан хүнсээ түүн хөргөгчинд байрлуулан "Тийм ээ Пак Жимин өөдрөг байх хэрэгтэй. Тиймэрхүү хорон хэлтэй өөдгүй амьтдын хэлсэн үгийг тоох хэрэггүй. Ямар чи үхэх гэм хийсэн биш! Энэ хэвээрээ л амьдаръя" гэж өөрийгөө тайтгаруулах боловч түүний хэлсэн хутга шиг эртэй үгс аль хэдийн зүрхэнд нь хүрсэн юм....
Тэхёнд очих газар байхгүй тул дэмий л гудамж метрлэн холхино. Гэрээсээ хэр холдсон юм бүү мэд эцэст нь гэдэс нь хоржигнох үед өөрийнхөө хэлсэн зарим үгсэд харамсан Жиминыг хараана. Эцэст нь ямар нэгэн цуглаан бололтой хар хувцас өмссөн биерхүү хүмүүс нэг газарт цуглаж байгааг анзаарав. Тэхёны олохыг хичээж байсан хүмүүс мэт санагдан тэднийг даган орвол энд тэндгүй шивээс сорвитой хүмүүс сууж байгаа харагдана.
Тэхёны уруулын үзүүр өргөгдөн
"Эцэст нь гэртээ харьж чадах нь!""Толгойлогч нь гараад ир!"
Түүний хэлснийг хэн ч сонсоогүй бололтой энд тэнд суух залуусын инээд улам чангаран бие биетэйгээ хөөрөлдөнө. Энэ байдал нь Тэхёны тэвчээрийг барж илүү чангаар
"БИ БОЛ КИМ ТЭХЁН!" гэж хэлэхэд
бүх хүмүүсийн анхаарал хаалганы тэнд зогсох хүү дээр тусах агаад саяхан л дуу шуутай байсан газар чимээ аниргүй болох нь тэр.Наахан талд суух залуу хундгаа хоослон ширээн дээр тавиад "Чи хэн юм? Үхэхийг хүсээ юу жулдрай минь!"
"Надад 10сая хэрэгтэй байна! Үд дунд гэхэд бэлнээр бэлдээд ир!"
Тэнд байх залуус Тэхёны хэлсэн үгэнд гайхсан хэдий ч хэдэн хормын дараа бүгд чангаар инээлдэн
"Толгойндоо хусуулчихсан юм уу?" гэх зэргээр энд тэндээс нь асууна.Босс нь бололтой залуу "Гажиг амьтан байна үргэлжлүүлээд ууцгаая. Наад нэг юмаа гаргаж хая!"
Тэхёны нүүр халуун шатаж
"Би мафын толгойлогч! Маф ямар аюултай болохыг мэднэ биздээ!?"Босс нь болох нүүрэндээ сорвитой залуу "Чаддаг юм бол мафаа дагуулаад ир!" гэх зэрэгтэй Тэхёны толгой руу нэг юм зохих нь тэр.
Тэхён дээш тэнгэрийг харж хэвтэхдээ
"Ийм үед нүд баясгах од байх ёстой биздээ!? Хараал идсэн Солонгос!"Тэхён үглэсээр дээш өндийх ба өөрийн толгойн өвдөлтөнд ундуйцан дагзаа барьж үзвэл нойтон байх нь тэр. Толгой нь хөлөртөл цохино гэж байхгүй тул энэ цус л байж таараа.
Тэхёны мэдэх ганц гэр буюу Жимины гэр лүү хараал урсгасаар явав. Эцэст нь гэрт нь ирээд хаалга тогшвол Жимин нойрмог нүдтэй хаалгаа тайлав. Тэхёныг харсан шаргал үст амнаасаа "Зайл" гэх авиаг гаргаад буцан хаалгаа хаав.
Энэ удаад хандалт заахгүй сэтгэгдэл харахаар болсон шүү🙇♀️
2хэсгийн дараа Тэхёны мафыг Солонгосд авчрах болно оо.
Хэдэн чанартай сэтгэгдэл уншаад өнөө шөнө дахиад нэг хэсэг бичвэл бичнэ ээ❤️
YOU ARE READING
𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️
RomanceКим Тэхён бол ямар ч зүрх сэтгэлгүй хүйтэн нэгэн. Гэвч түүний ажлын хамтрагчид алдаа гаргаж Тэхён сохор зоосгүй Солонгос улсад ирдэг. Ямар ч мөнгөгүй түүнд орох орон ажлах ажил олдодгүй ч гэнэн цагаан Пак Жиминтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.