chapter 12 "Тангараг" [THE END]

262 30 5
                                    

Тэхёны тавьсан үерхэх саналд одоо хүртэл Жимин хариу өгөөгүй.

Жимин өглөө тал шиг том орон дээр ганцаараа сэрнэ. Түүний хажууд Тэхён байсангүй. Тэр энэ харшид ирээд аль хэдийн сарын хугацааг өнгөрөөсөн бөгөөд өглөө өдөр оройн цайн дээрх Жонгүгын мөс шиг хүйтэн харцтай тулгарахаас бусдаар бүх зүйл сайхан байсан юм.

Тэр өмнөх амьдрал шигээ өглөөнөөс эхлэн орой хүртэл нохой мал шиг зүтгэх шаардлагагүй. Гэсэн хэдий ч хэн нэгнээр тэжээлгээд байх хүсэл байсангүй. Тэхён өдрийн турш алга болдог ч орой нь сүнс шиг хаанаас ч хамаагүй гараад ирдэг.

Жимин зориг гарган хийх ажил асуухаар Жонгүгын өрөөний хаалгыг тогшино. Өрөөн дотроос түүний хүйтэн хоолой "Ор" гэх бол шаргал үст түүний өрөөнд орж ирэхэд
"Чамд юу хэрэг болсон юм!?"

Жимин гараа атган "Надад хийх ажил байгаа эсэхийг асуухыг хүссэн юм. Чи энэ харшийг бүхэлд нь хариуцдаг шүү дээ. Тэхё-"

"Энд санаа зоволтгүй тааваараа бай. Энэ жилийн төсвийг чинь гаргачихсан болохоор тэнэг амьтан шиг зугаац!" гэж хэлээд урдаа байх бичиг цаасыг харна.

Жимин энэ их зантыг цохиж унагаахыг хүссэн ч түүнд ийм хүч угийн байхгүйд түүний өрөөнөөс дуулгавартай аргагүй гарна.

"Муу ялзарсан тархитай тахиа чинь!"

Жимин урьдын адил Тэхёны шилтгээнээр хийцгүйрэн алхана. Түүнтэй зөвхөн Жонгүг л Солонгосоор хэрэлддэг тул хэл мэдэхгүйн улмаас үйлчлэгч нартай ойлголцож чаддаггүй.

Өнөөдөр яг л өчигдөр шиг, өчигдөр яг л уржигдар шиг өнгөрсний эцэст Жимин тал шиг том орон дээрээ ганцаар хэвтэнэ. Нэг л мэдэхэд Тэхён хөнжилд орж ирэхэд Жимин сэрүүн байсан юм.

Түүнээс байнга асуудаг "Өнөөдөр ямар байсан" гэх асуултыг асуугаагүйд Жимин гайхсан ч нэг их зүйл бодсонгүй гүн нойрондоо автан нойрсох нь тэр.

Өглөө сэрэхэд Тэхён хөнжил дотор байсаар байгаад Жимин гайхан түүний ажлаасаа хоцорч байна гэж бодон хөнжлийг сөхөхөд цагаан даавуу цусанд будагдсан байх аж.

Амьдралдаа ийм их цус хараагүй учраас сандарч хөл нь хөдлөлгүй газарт наалдсан мэт Жимины цус царцаж орхих нь тэр. Түүний хайрт нүдэн дээр нь үхэж байгааг хараад хамгийн түрүүнд гарч тусламж гуйхад Жонгүг тааралдан учир байдлыг хэлэв.

Харш нам гүм байх бөгөөд Тэхён сэрсэн ч Жиминыг оруулаагүй юм.
Тэхёныг яагаад тэгж их цус алдсаныг Жонгүг Жиминд хэлээгүй мөн энэ боломжийг ашиглаж түүнийг харшаас хөөж амжив.

Жимин харшаас нэг ч алхам хөдлөөгүй бөгөөд оруулахыг шаардсан ч үүдний харуул түүнийг хөл тавиулсангүй.

Түүнийг дэлгүүр ороод буцаж гарж ирэхэд харш галд шатаж байсан юм.
Бүх хүмүүс харшаас гарч Жонгүг буцаж орохыг шаардаж түүнийг хүмүүс хорьж байв. Энэ дундаас Жимин Тэхёныг олж харсангүй. Жонгүгын ингэж аашилж байгаа нь Тэхён харшид үлдсэнийг илтгэж байсан юм.

Жимин бүх хүмүүсээс мултарч ямар ч эргэлзээгүй харш руу гүйх бөгөөд галд шатаж байсан ч хамаагүй түүнийг аврахыг хүсэж байсан нь түүний чин сэтгэл байсан юм. Энд тэндгүй үнэт эдлэл шатаж байшин бүхэлдээ нурах аюултай байсан ч Жимин Тэхёны байгаа газар луу гүйнэ.

Түүнийг орж ирэхэд Тэхён ухаангүй газарт хэвтэнэ. Энэ байдлыг харсан Жимины нүдэнд нулимс цийлгэнэн түүн дээр ирээд "Явцгаая! Эндээс гарах хэрэгтэй" гээд чирч эхлэхэд Тэхён инээмсэглэн "Галзуурчихсан юм уу!? Энд яах гэж?"

Тэхён Жиминыг зогсоон "Надтай хамт үлдээч гуйя!" гэхэд Жимины нулимс Тэхёны хацар дээр дусалж
"Энд чамтай үх гэж үү!? Яасан ч үгүй!Харин ирээдүйд чамаас холдохгүй амьдарч чиний саналыг зөвшөөрч байна. Эндээс гарцгаая!" гэж хэлэхэд таазнаас ус гарж эхлэх нь тэр.

"Галын дохиолол ажлаад эхэлчихлээ! Бид амьд үлдэх нь" гэж Тэхён хэлэхэд Жимин гайхан "Юу?"

Энэ бүх зүйл Тэхёны санаа байсан бөгөөд хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байсан Жиминыг түргэвчлэх нэг заль байсан юм.

Энэ өдрөөс хойш Жимин Тэхёныг харах болгондоо хөмхийгөө зуудаг болов.......














Ёоххххххх!!!!!!
Надад энэ бичвэрийг үргэлжлүүлэх ямар ч хүч байсангүй ээ. Тэгээд ингэж л дуусгая.

Ямар ч чанаргүй анхны бичвэрийг минь хүлээж vote, сэтгэгдэл бичдэг байсан бүх уншигчдадаа баярлалаа. Энэ бичвэрийг эртнээс бичих санаа оноогүй болчихсон байсан😭🫶

Би гэдэг хүн бичвэр эхлүүлдэг ч дуусгаж чаддаггүй муу зантай.
Мөн дараа дараагийн бичвэр маань үүн шиг байхгүйг амлаж байна аа❤️



You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 25, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️Where stories live. Discover now