Захирал шалан дээр байх жижиг хар дөрвөлжин юмыг харан " Энэ чинь хар карт уу даа? Тэхён золиг үүнийг үлдээгээд явсан юм уу? Хүн чанартай юм гээч. Чамайг зовоож байсныхаа төлөө хэмжээлшгүй их мөнгөтэй карт сарвайгаад л" гэж хэлэхдээ хар картыг газраас аван Жимин рүү харна.
"Хаячих"
Захирал "За" гээд эргэх явцдаа гэнэт түүн рүү харан чангаар дуу алдан "Итгэлтэй байна уу? Энэ-"
Жимин энэ удаад хийж байсан ажлаа орхин "Миний бие сайнгүй байна. Энэ өдрийн цагийг миний цалингаас суутгачиж болох уу?" гээд захирал руу харвал
Захирал "Т-тэг дээ хүн ч бага байна. Чи сайн амраад ав" гэв.
Жимин гэртээ харих замдаа эргэн тойрноо харвал үргэлж л ядаргаа болж юу ч хийж чадахгүй юм байж сэхүүн зан гаргадаг байсан Тэхён энэ удаад түүнтэй хамт байсангүй. Хэдхэн долоо хоног хамт байсан атал түүнд дасчихсан өөрийгөө хараан газар ширтэн алхана.
Жимин гэртээ ирээд хүйтэн ус балгалчихаад гартаа байсан аягийг санаандгүй унагаан хагалчихав. Шалаар дүүрэн шил үсрэх ба Жимин хараал урсгасаар тонгоон том хэлтэрхийг гараараа аваад хогийн сав руу чулуудаж орхив. Гэрээ тойруулан харвал Тэхёны гэх орон зай түүний байгааг илтгэдэг байсан зүйл алга болж урьдын адил хоосон гэр нь хэвээр үлдсэн байх нь тэр.
Жимин санаа алдсаар зүүн талд байх өөрийн өрөө рүү орохоор зүглэбэл ойрд мэдрэгдээгүй өвдөлт мэдрэгдэж Жимины чихэнд самбар дээр сэрээгээр сийчэх мэт чяхрах чимээ дуулдах нь тэр. Жимин чихээ барин хэсэг зогсов ч энэ бүхэн дууссангүй үргэлжилсээр байх тул нүдээ анин хэсэг зогсоно. Эцэст нь түүнд сонсогдох чимээ аажмаар сарнин алга болоход Жимины тунгалаг бор нүдэнд нулимс хуралдсан байх нь тэр. Нүдээ аажмаар нээхэд үзэн ядмаар тэр нэгэн, хичнээн уурлаж бухимдаж цохихыг хүсэв ч зүрхлэхгүй түүний төрхийг Жимин харсан юм.
"Өөдгүй амьтан" гээд өөртөө шивнэх төдий хэлчихээд өрөөндөө орно.
Тэхён өөрийн тансаг зэрэглэлийн машиндаа гаатай тамхиа уугиулан явах бол түүний хажууд суух нэгэн
"Хён би яагаад таны овгийг аваагүйг мэдэх үү?"Тэхён урьдын адил юм бодсонгүй
толгой сэгсрэх бол Жонгүг инээмсэглэн "Таньд хамаарагдахыг хүсээгүй юм. Та миний гэр бүл хэдий ч би тантай ах дүүс байхыг хүсээгүй" гээд цонхоор ширтэнэ.Тэхён "Би өөрийгөө сайхан залуу гэдгийг мэднэ ээ" гээд цонхоор үргэлжлүүлэн ширтэх бол Жонгүгыг хацар багахан ягаарч хоосролд автсан харц нь гялалзаж байх нь тэр.
Тэхён зам дагуу үзэгдээд өнгөрөх мод, цэцэг, байшин барилга бүхий л зүйлсийг нэг нэгэнгүй харна. Замаар алхах хүмүүсийн дунд бондгор жаал мөхөөлдсөө унагачихаад уйлан зогсох бол хар үст түүнийг хараад "Машинаа зогсоо!" гэж орилох нь тэр.
Жолоо ч дохио өгөн зогсвол Тэхён буун жаал дээр очоод " Жаалаа уулзаагүй удсан байна шүү!?"
Жаал эргэж харан нулимстай нүдээрээ Тэхён руу хараад "Луйварчин ах байна" гэх нь тэр.
Тэхёны уруул өргөгдөн хүү руу духаараа хараад "Хэнийг луйварчин гээд байгаа юм!" гээд хүү рүү өндөр дуугаар орилоход
Жаал инээмсэглэн "Та ч засраагүй байх шив дээ!" гээд санаа алдвал Тэхён хажуугаас нь "Дараа уулзвал хүссэн хоол их хэмжээний мөнгө өгнө гэсэн байх аа!"
Жаал Тэхён руу итгэлгүй "Ах аа луйвардаж олсон мөнгөөрөө өөрөө зугаацдаа! Аль эсвэл буруугаа мэдээд надад өглөг өгөх гэж байгаа бол илүү хэрэгтэй хүнд нь өг" гээд ширэв татан инээмсэглэнэ.
Тэхён энэ хүүгийн насандаа баймааргүй ухааныг гайхаж байсан юм. Магадгүй жаал өсөж томроод хэзээ нэгэн цагт өөртэй нь дайсагнах нэгэн болж магадгүй тул
"Чи ямар мөрөөдөлтэй вэ? Ахтайгаа цуг явбал хэмжээлшгүй их хоол, мөнгө үнэгүй өгье. Надтай явбал над шиг догь нэгэн болж өснө шүү!" гээд
урт хар үсээ хойш самнана.Жаал "Догь гэнэ шүү!? Хүний наймаа ийм аргаар явдаг болчихсон юм уу? Ах аа энэ чинь бүтэхгүй ээ! Одоо үеийн хүүхдүүд ямар ухаантай болсон билээ дээ!? Тэглээч үнэгүй юм гэж байхгүй!" гээд богинохон үсээ Тэхён шиг хойш самнав.
Хэсэг хугацааны дараа амаараа дүүрэн хоол чихсэн жаалын нүд гэрэлтэж замаар дүүрэн үнэтэй машинуудыг хараад "Та ч том гарын этгээд бололтой. Ямар ч л байсан хэлсэндээ хүрдэг л юм байна" гээд түргэн хоолны эгчид "Дахиад нэгийг авья" гэв.
Энэ бүхнийг ажиглан зогсох Жонгүг аль хэдийн уурлачихсан байв. Магадгүй хэн нь ч мэдэгдэхгүй нусгай жаал Тэхёныг ингэж их инээлгэн цагийг алт шиг үнэлдэг байсан түүний ахыг хажуудаа уяад байгаад уурсан "Хён бидний хувийн онгоц ирчихсэн байна! Одоо хөдлөхгүй бол гаалийн хүмүүс ядаргаа болно шүү!?"
Жаалын нүд орой дээрээ гарч "Хөөх та бүр хувийн онгоцтой хэрэг үү?" гээд эрхий хуруугаа гозолзуулна.
Тэхён инээмсэглэн хүү рүү ойртон чихэнд нь хэдэн үг шивнээд машины зүг алхана. Хүү сонссон зүйлдээ хөөрөн дэвхцэж эцэст нь
"Би тань шиг болно оо" гээд орилно.Түргэн хоолны эгч "Хүү минь энэ залуу хэн байсан бэ? Бидний хэдэн жилийн орлогыг төлчихлөө. Бид ийм их мөнгөөр өөрийн гэсэн ресторан нээж болох нь байна шүү дээ!?" гэж хэлээд хүү рүүгээ зовнисон харцаар харахад
Хүү ээж рүү гээ харан "Тэр ах үнэхээр догь байгаа биз??"
A/N: Одоо pub хийх гэж байгаа бичвэрийг маань уншаад дэмжээд өгвөл энэхүү бичвэрээ дараагийн 5дах гэхэд дуусгая💞💞
Наймаалцая хахахааДараагийн хэсэг унших уу?
YOU ARE READING
𝙈𝙖𝙛𝙞𝙖'𝙨 𝙗𝙤𝙮✔️
RomanceКим Тэхён бол ямар ч зүрх сэтгэлгүй хүйтэн нэгэн. Гэвч түүний ажлын хамтрагчид алдаа гаргаж Тэхён сохор зоосгүй Солонгос улсад ирдэг. Ямар ч мөнгөгүй түүнд орох орон ажлах ажил олдодгүй ч гэнэн цагаан Пак Жиминтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.