"Би хэзээ ч түүнийх байгаагүй"
Хичээнгүйлэн бичсэн энэ л өгүүлбэр том цаасны голд харагдана. Захыг нь бүрхсэн цусны толбо аль хэдийн хатсан ч, базан хорчийлгосон мөрнүүд нь одоо ч хэвэндээ. Цэв цэвэрхэн байсан цаас түүний сүүлчийн үгийг надад хүргэх гэж хайртын минь нулимстай холилдон миний өмнө ирсэн нь энэ бололтой.....
Анхнаасаа зөвхөн минийх байсан нэгний харцыг өөр дээр нь ганцхан удаа тусахыг харах гэж биеэ золиосолсон тэр.
Хамтдаа энэ аяллыг эхлүүлсэн зүрх сэтгэлийн минь эзний хумсхан хайрын төлөө бүхэл бүтэн амь, амьсгалаа барин гүйх тэр.
Надаар л дүүрч, намайг л хайрладаг миний залуугийн сэтгэлийг гуйн байж дотроо тарчилсан нь энэ.Гэвч яагаад 'хэзээ ч түүнийх байгаагүй' гэж бичсэнийг ойлгож ядах эргэлзээ нэмэгдэнэ. Миний амтлах гэж мөрөөдөөд уруулдаа ч хүргэж үзээгүй аз жаргалын сүүг тэр өөрийнхөө хүрэн улаан цусаар ундаалан хүртдэг байсан хэр нь одоо өнгөрсөнд үлдсэн хортой дурсамжаасаа хайр эрэн харуулдах хөөрхий миний дайсан......
Багтарсан их хайрыг барьж дийлэлгүй хэн бүхнээс харамлаж үзсэн үү? гэж хүмүүсээс ам бардам асуухыг хүсдэг байсан үе.....
Бачуурам дурлалдаа шатахдаа хажуудхаасаа хүртэл харамлам тэгж гүнээр хайрлаж үзсэн юм уу? гэж асууж орхисон мөчүүд...Би Шим Жэюүнийг тийм
л үнэнээр хайрласан.Өөрөө өөртөө ч харуулалгүй далдалж, өрөөл бусдад үзүүлэмгүй халхлах тэр их хайр хэзээ биеийн минь нөгөө талд үрэгдсэнийг бол хэлж мэдэхгүй юм. Миний нэг хэсэг шүү гэж итгэсэн амь хүртэл надаас холдон тасарчхаад зүрхний гүн дэх хайрыг минь булаах гэсэндээ чимээгүйхэн тэмтчиж байсныг анзаараагүй явж.
Гэсэн ч туулах зам дуусаж, бид гурав зэрэгцэн зогсох агшинд цус биш сүүгээр ундаалсан өөрийнхөө хайрыг л би илүүд үзнэ шүү дээ. Би л Шим Жэюүнийх гэсэн бүхэнд сүнсээ худалдаж, би л 'түүнийх' гэх томьёог өөрийн нэрийн өмнө сийлэх гэж дэндүү ихийг туулсан. Нөхөр гэж итгэсэн дайсны минь цусаар сүрдүүлсэн бачим их хайр, сүүгээр тэтгэсэн чимээгүйхэн гүн хайрыг минь яагаад ч дийлэхгүй.
•••&•••
M/N: (Melody's Note)
Одооноос өмнө нь голчлон бичиж байгаагүй гишүүдээрээ 10-15 хэсэгтэй богино бичвэрүүд бичиж байхаар болсны эхнийх нь ENHYPEN гэх дулаахан айлын хаалгыг нээж өгсөн Жэйк маань. Өмнөх өгүүллэгүүдээс илүү уянгалаг, уран зохиол, яруу найргийн шинжтэй драм төрлийнх учраас цоо шинэ хэв маяг гэж ойлгож болно. Мөн олон дүрүүдийн сэтгэл зүй, түүх, уялдаа холбоо гарах тул сонирхолтой санагдана гэж найдаж байгаа.
Энэ хэсэг хамгийн эхний парт боловч гарч буй үйл явдал нь гол өрнөл хэсгийнх гэж ойлгоорой. Хамаг юм өрнөөд, тэр бүхнээс болоод үүсчихсэн үр дагаврыг л дурдсан хэсэг гэж болно. Үйл явдлын голоос ингээд харуулахаар ямархуу утга санаа, хэв шинжтэй өгүүллэг болохыг мэдэрч, ойлгоход илүү хялбар болдог.
Дараагийн хэсгээс эхлээд бүх юм яг эхнээсээ, ээлж дарааллын дагуу болох тул тэр үед бүр сайн ойлгож таамаглалаа дэвшүүлэх боломжтой болох байх. Сэтгэгдлээ бичээд хүлээж байгаарай~❤️
Төсөөллөөс дээгүүрх your Melody<3
YOU ARE READING
NEVER BEEN HIS
Fanfiction"Би зүгээр л мэдэхийг хүссэн юм шүү. Ганцхан удаа, ердөө ганцхан удаа л 'түүнээр хайрлуулах' ямар байдгийг л мэдэхийг хүссэн..." ______ ❤️for the first love of mine from Enhypen❤️