bv. if

297 38 10
                                    

Хайр угаас шударга байдаггүй. Хүний хүсэл шиг хүчтэй зүйлийг хайр ч дийлэх чадалгүй. Энэ л тэдний нийлбэрийг байж болох хамгийн увайгүй, жигшмээр мөн шударга бус зүйл болгодог.
Болохгүйг нь мэддэг ч....тэгээд юу гэж?

•••••••

[Author]

Жэйг гарсны дараа тэдний хэн нь ч юм дуугарч зүрхэлсэнгүй. Хосуудын шинэ байрны цэлгэр цонхоор шөнийн Сөүл үзэгдэх бөгөөд Жэйк гарт нь байх вискинээс томхон балгаж аваад ард нь зогсох Еэри рүү харав. Бүсгүйд зүгээр л тэр өөрийнх нь дэргэд, ойрхон зогсож буй нь л хангалттай том баяр баясал шиг санагддаг тул инээмсэглэнэ.

"Уучлаарай, чамд ийм зүйлс харуулж байгаад. Үнэхээр..."

"Чиний буруу биш шүү дээ. Би найз нь учраас Мисүн намайг байрныхаа найранд урих нь тодорхой" гэсээр тоглоомдоо улайрах залуусыг өөрсдийг нь тоох ч сөхөөгүй байгааг санасан бололтой Жэйкт удаанаар ойртлоо.

"Энд олон хүн байгаа ч гэсэн их ганцаардаж байх шиг...хоёулхнаа ярилцаад суусан бол.."

"Би ч бас тэгж л бодсон. Гэхдээ надад чиний энэ сэтгэл, ийн хэлж буй үнэн чинь л хангалттай. Мэдээж ингэх тусам дэргэд чинь байх гэж шунаж буй минь үнэнч....хэтэрхий их шунал юу ч үгүй хоосон үлдээх аюултай шүү дээ"

Жэйк сая л Еэригийн нүднээс мэдрэгдэх хур их айдсыг анзаарах шиг боллоо. Түүнийг эргэж ирснээс хойш дарамт, эргэлзээ, айдас зөвхөн өөрт нь бус энэ бүсгүйд ч байсныг гэнэт л санасан мэт өөрийгөө зэмлэх сэтгэл улам оволзоно. Үнэн гэж итгэсэн мэдрэмжийнх нь эзэн өөдөөс нь харан зогсох ч, эцэслээд зугтаах эсэхдээ одоо ч эргэлздэг өөрийгөө яах ёстойг ч ойлгосонгүй тарчилна....

"Еэри, үнэхээр уучлаарай. Чамайг ийм хэцүү замаар алхуулах болсонд. Би өөрөө ч учрыг нь..." гээд үгээ гүйцээх гэсэнд бүсгүй шуудхан л толгойгоо сэгсрэн, "Үгүй дээ, Жэйк. Хоёулаа хамтдаа даваад л гарна" гэж эрс шийдэмгий хэлэв. Өөрөөс нь ялгаатай нь Еэри юунд ч бэлэн, юуг ч золиосолж чадахаар байгааг Жэйк ухаарч, хачирхалтай нь энэ түүнд тийм ч таатай мэдрэмж төрүүлсэнгүй.

"Чамд Мисүнийг хаяад явах зориг зүрх төрөхгүй байгааг би маш сайн ойлгож байна. Гэхдээ...надад бол бий"

"Чи үнэхээр найзыгаа.."

"Тэгээд өөр яах юм, Жэйк? Түүнийг бодоод л хоёулаа насан туршдаа ингэж амьдрах хэрэг үү? Би их удаан бодсоны эцэст чамаас ганцхан зүйл л гуйх гэсэн юм"

NEVER BEEN HISWhere stories live. Discover now