aiii. Өнгөрсөн

262 42 6
                                    

Нөхөрлөлийг бусад хүмүүс яг юу гэж дүгнэдгийг мэдэхгүй ч миний дүгнэлт хамгийн адгийн нь гэдгийг би сайн мэдэж байлаа. Хэдэн биенийхээ үнэн оршихуйг хүлээн зөвшөөрдөг хүмүүс хоорондын нандин харилцаа асар их итгэл хайр дээр тогтдог бол минийх анхнаасаа л өгч-авах дээр тулгуурласан.

Нөхөрлөл бол өр.
Найзууд харин зээл авсан хүмүүс маань. Би тэдэнд өрөө буцааж өгөх учиртай ч цаг хугацаа урсах тусам хүү нь бодогдон улам ихэссээр магадгүй хэзээ ч гарч чадамгүй сэтгэлийн гүн там болоод дуусах биз.

•••&•••

              "Яагаад хэлээгүй юм?"

              Өхөөрдөм тохижилттой кафед орж ирэн түүнтэй харц тулгарсан даруйд Жэй ийн асуугаад өөр зүйл дуугарсангүй. Би ч гайхшран цагаа хараад, "Уучлаарай, ийм удаан хоцорно гэж өөрөө ч төсөөлсөнгүй"

              "Үгүй ээ, Жэйкийн тухай яагаад Мисүнд юу ч хэлээгүйг чинь асууж байна"

              Би сандарсандаа шууд л түүний өмнө суулаа. Тэр огтхон ч тоосон шинжгүй төв царай гаргах нь миний тухай ямар бодолтой буйг нь олоход улам л төвөгтэй болгоно.

              "Яагаад хэлнэ гэж? Зүгээр л нэг өнгөрсөнд хальтхан болсон явдал байхад би одоо-"

              "Чамд зүгээр гэж үү? Чиний хувьд үнэхээр 'зүгээр л нэг' зүйл байгаагүйг хамгийн сайн мэдэх хүн би биш билэв үү?"

              Тийм дээ, Жэй бүхнийг мэддэг байсаар ирсэн. Миний тухайг ч, Мисүний тухайг ч сайн мэднэ. Хэдий бид ахлах сургуульд ордог жилээсээ хойш нөхөрлөх болсон ч бид хоёрын итгэлийг олох түүнд тийм ч хэцүү байсангүй.

              "Яаж Мисүний үхэж хатаад байсан залуу нь Жэйкийг байна гэж мэдэх юм? Тэр үедээ ч гэсэн бүх зүйл дэндүү хурдан болоод өнгөрсөн учраас түүнд хэлж амжаагүй. Нэмэр ч байгаагүй" гэж хэлээд сандран хажууд нь суусанд Жэй халааснаасаа өөрийнхөө утас, түрүүч болон гал асаагуур мөн гадаад нэртэй гоёмсог хайрцагтай тамхи гаргаж ширээн дээр тавьчхав.

              "Хөөе! Чи тамхи татдаг болчихсон юм уу??"

              "Би Америкаас ирсэн Еэри!" гэхэд нь инээх ёстой байсан эсэхээ мэдэхгүй ч энэ бүхэн нэг л хачин санагдана. Үнэхээр би л эндээ үлдсэн гэдгээ одоо бүр ихээр санаж надаас бусад нь бүгд өөрчлөгдсөнийг ойлгох шиг....Бидэнтэй дэлгүүр хэсэж, бусдын тухай ярьж, гадуур хүссэнээрээ зугаалж бүр муурын асрамжийн газарт хүртэл хандив өгч байсан Пак Жунсон одоо яг л 'өнөө эрчүүд'-ийн нэг болчихсон ч юм шиг.

NEVER BEEN HISWhere stories live. Discover now