bii. who

323 31 5
                                    


Миний хайрт Жэйк....

Сайн сууж байгаа биз дээ? Зөвхөн өөрийн минь мэтээр нандигнасан өнчин хайраа хэзээ ч эзэнгүй байгаагүйг мэдсэнээс хойш миний ертөнц гэрэлтэж эхэлжээ. Чамайг надад хайртай байсныг мэдээд дотор минь нуугддаг жаахан охин хөл алдан баярлаж чамд гомдсон гомдол бүрээ ор тас мартаж орхисон. Тэр чамайг дахин харахыг, чамтай дахин хамт байхыг, нийлж чадаагүй хувь тавилангаа нэгтгэхийг мөрөөдөж байгаа. Бидний алдсан жилүүд дэндүү хайран болохоор хором мөч өнгөрөх тусам зөвхөн чамайг, чамтай хамт байхыг л хүсэж байна.

Найз охинтой болсныг чинь харсаан. Их сайн охин шиг санагдсан. Бас их хөөрхөн юм байна лээ. Тэр чамд сайн анхаарал тавьж байгаа юу? Үргэлж хайртайгаа хэлж, харилцаагаа төгс төгөлдөр авч явж байна уу? Хамгийн гол нь тэр чамд 'хангалттай' их хайрыг өгдөг үү? гэж л бодож сууна. Амиа хичээхийг хүсэхгүй байгаа ч миний хайр л өөр хэнийхээс ч мянга, сая дахин илүү байж чадахыг биеийн минь эд эс бүр мэдэрдэг юм.

Хэдий төвөгтэй, шударга бус санагдаж байж болох ч гэрэл унтрахад бидний зүрхний цохилт л ялгагдана. Тэд харанхуйд ч нэгэн рүүгээ тэмүүлнэ. Сонголт чиний гарт гэдэг нь миний чамд өгч буй 'шалтгаан' юм шүү.

Нэрээ бичээгүй байлаа ч чи намайг мэднэ.
Хаягаа дурдаагүй байсан ч чи намайг олоод ирнэ.
Хэн гэдгээ хэлэлгүй дүнсийсэн ч сүнс чинь намайг танина.
Хэзээ уулзахаа нуун далдалсан ч хайр биднийг л хүснэ.

Үүрд хайртай.

•••&•••

[Misun]

Жэйкт ирсэн эзэнгүй захиаг би хэд дахин давтаж уншсанаа ч мэдэхгүй юм....Ямартай ч тэр ч бас надтай ижил ганц уншаад орхиогүй бололтой. Булан тохой нь хуучран багахан нугларч, дахин дахин барьсан ул мөр нь үрчийн харагдах тул балмагдан хорссондоо дэндүү чанга базсандаа санаа зовсонгүй.

Миний хайрыг хангалтгүй гэж үздэг нэгэн байдаг л бололтой....биднийг холоос ажиглаж түүнийг өөртөө авах гэсэн шуналтан хаа нэгтээ алхам бүрийг минь харж буйгаар төсөөлөгдөнө. Тэр яахын аргагүй Жэйкийн дурдаж байсан өнөө сайн байсан бүсгүй нь бололтой. Тэдний сэтгэл нэг байсан мэт санагдаж байгаа ч яг яагаад одоо хүртэл захидал илгээснийг нь ойлгосонгүй....

NEVER BEEN HISWhere stories live. Discover now