biv. wine

209 32 7
                                    

                "Би лав чиний зөв гэж бодож байна"

                Хисын ах намайг анхааралтай сонсож дуусгаад ийн хэлсэнд би гайхсандаа юу ч хэлж чадсангүй. Тэр яахын аргагүй миний тэнэглэлийг өөхшрүүлэхэд бэлэн харагдсан ч өөрөө хүртэл ойлгож дөнгөсөнгүй. Найзынхаа ар нуруунд хутга зоож буй намайг зөвтгөх шалтгаан өрөөл бусдад үнэхээр бий гэж үү?

                "Яахав дээ, чи түүнд их удаан сайн байсан шүү дээ. Бүр намайг ахлах сургуульд байх үеэс гэхээр...хөөх, зургаан жил..."

                "Та үнэхээр миний талд байна гэж үү?"

                "Мэдээж. Харин ч илүү шударга биз дээ? эхэлж ирсэн нь түрүүлж хүссэнээ авдагтай адил" гэсээр тэр үл ялигхан инээмсэглэв. Ядаж ганц хүн намайг буруутгахгүй байгаа нь хачин их баяр баясал авчирч би одоо л гүнзгий амьсгаа авч чадахтайгаа боллоо. Жэйкийг түрүүн яах ёстойгоо асуухад өөрөө ч мэдээгүй хэр нь түүнийг надад битгий бууж өгөөрэй гэсэндээ үнэнээрээ байхыг санал болгосон. Одоо бодохнээ төгсгөл нь яаж ч дууссан надад хамаагүй бололтой. Би эхлүүлэхэд л болно. Өрнөл миний гарт байгаа цагт юу ч хийсэн чадах мэт...

                Түүний инээмсэглэл, ярихаасаа өмнө бодож буйгаа харуулах гэж толгойгоо үл ялиг гилжийлгэдэг нь, бас уруулаа цорвойлгон үгэлж гардаг нь яг л хивэндээ юм. Давтлага авах нэрийдлээр нөхөрлөж дотноссон дээд ангийн ах энэ олон жилийн дараа ч өнөө л таатай, танил мэдрэмжийг өгч буйд багахан баярласан. Ядаж ганц хүн өмнөх шигээ байна. Амьдрал өөрийг нь өөрчлөхийг зөвшөөрөлгүй тэмцээд багын сайн сайхан чанаруудаа хадгалан үлдсэнд нь талархмаар ч юм шиг...

                "Гэхдээ чи үүнд ганцаархнаа оролцоогүйгээ санах ёстой байх. Ярьснаас чинь дүгнэхэд...Жэйк жаахан хулчийгаад л байгаа бололтой"

                "Аргагүй шүү дээ, тэд үерхдэг юм чинь. Тэр надад одоо ч хайртай хэвээрээ гэдэгтээ бас Мисүнийг өвтгөж чадахгүйдээ гэмшиж, эргэлзээд-"

                "Үгүй ээ, Ёнхи. Юу гэх гэсэн бэ гэхээр...Жэйк найз охиноо орхиод чамайг сонгох тийм их хэмжээний чамд хайртай гэдэгт чи бат итгэлтэй байна уу?"

                Үнэнийг хэлэхэд би энэ тухай бодох дургүй юм байна. Түүний намайг гэх мэдрэмж, сэтгэгдэл үнэндээ надад тийм ч чухал биш юм шиг....эсвэл үнэнийг нь мэдчихвэл энэ бүхнийг дуусгаж чадалгүй бууж өгөх мэт санагддаг. Тэр зүгээр л намайг санасан сэтгэл хөдлөлөөрөө үгийг минь дагаж байж болох ч үүнийг нь хайр гэж өөртөө итгүүлэхийг хүсдэг. Хайртай учраас л бид үүнийг хамтдаа эхлүүлсэн. Мисүнд ч нэг л өдөр ингэж хэлээд нэгнийхээ гараас итгэлтэй атгана гэж төсөөлдөг...

NEVER BEEN HISWhere stories live. Discover now