av. Гарчиг

231 32 5
                                    

[Yeri flashback]

"Хөөе, ах өнөөдөр яг ирсэн үү?"

"Түрүүн би хийлийг нь харсаан. Тэгээд ч би рок хамтлагийн гитарын бэлтгэл хийдэг. Танай тэр ах чинь сонгодог оркестрын хийл, тийм болохоор нэгнээ тэгж их хараад байдаггүй юм" гэж Жэйг дурамжхан хэлэхэд нь би хичээлээсээ хоцрох дээрээ тулаад байсан ч түүнийг шалгаахаа болихоор шийдлээ.

"Ойлголоо доо, явж хичээлдээ суу"

"Одоо уран зохиол орно гэдгийг мартчихсан юм уу? Ангийн багш чамайг ална ш-"

Би дэмий л чимээгүй гэж дохиод гараа далласанд тэр гүн санаа алдчихаад хэнэггүйхэн хоёр гараа халаасандаа хийсээр замын эсрэг талд байрлах сургууль руу явж одлоо. Ер нь яаж ийм хайнга, дураараа хүн бидэнтэй учраа олж нөхөрлөөд байдагийг ч мэдэхгүй юм. Тэр тусмаа миний явуулдаг нууц захиа бүрийг дуулгавартай нь аргагүй эзэнд нь хүргэдгийг бүр ойлгохгүй нь.

Жэйг явсны дараа би дүрэмт хувцсаа курткээрээ далдлан ахын сургууль руу орлоо. Хэдий хонх дуугарахад гарч ирэх ёстой гэж таамагласан ч сураг ажиг алга. Уг нь өнөөдөр тав дахь өдөр юмсан....Өдийд л хөгжмийн бэлтгэлээ дуусгаад нэмэлт физикийн хичээлдээ суудаг сан....

Өнөөдөр ахын төрсөн өдөр учраас заавал шөнөжин бичсэн захиагаа өгөхийг хүссэн юмсан. Хэдий өөрөө өгч чадахгүй ч гэсэн замд нь үлдээж, цүнхэнд нь хавчуулж бүр ангийнх нь хүүхдэд өгөөд ч болтугай дамжуулахыг л хүснэ. Төрсөнд нь талархаж, баярлуулах агуулгыг аль болох хөнгөнөөр багтаах гэж хичээсэн минь биелэлээ заавал олоосой. Түүнээс илүүтэй өнөөдөр ядаж ганцхан удаа, хальт ч болтугай царайг нь л хармаар байна. Энэ л миний мэдрэн бишрэх дуртай өнөө хайр гэдэг нь байх. Өөр хэний ч төлөө, яасан ч гаргаж чадамгүй сэтгэл зөвхөн ганцхан хүний төлөө урсах нь яахын аргагүй хайр, бүр тэр тусмаа анхны хайр.....

"Жэйк, одоо хаачих юм?"

Ашгүй хөгжим дүнгэнэх том хаалга түрхэн онгойж түүний тод хөх өнгийн цүнх цухуйх шиг болсонд би хурдхан үсээ хальтхан янзалж амжлаа. Ангийнх нь төгөлдөр хуур тоглодог Сонхүн түүнээс ийн асуусаар тэд хамт гарч ирсэн ч Жэйк зөвхөн гартаа барьсан номнууд руугаа л анхаарна.

"Физикийн хичээлтэй. Өнөөдөр гарч яагаад ч амжихгүй нь. Өчигдрийн шалгалт хэцүү байсан болохоор физик ч ялгаагүй байх"

Ах ихэвчлэн өтгөн хар үсээ духаа хаан доош нь самнана. Гэсэн ч дөлгөөхөн нүдийг нь хааж дийлдэггүй учраас үзэсгэлэнтэй харц, сормуус, бүр зовхи нь хүртэл яаж хөдлөхийг харахад хэдэн ч цаг байсан хангалтгүй. Түүний бадируун хуруугаараа номоо эргүүлж, анхаарлаа төвлөрүүлэхээр амьсгал нь хэрхэн удааширч, нүд нь үл мэдэгхэн яаж гүйдгийг хүртэл ажиглан харах нь дээдийн дээд жаргал байлаа.

NEVER BEEN HISWhere stories live. Discover now