bi. during him

289 35 8
                                    

[Misun flashback]

"Гэрээ санаж байгаа биз дээ?"

Жэйк дэргэд суусан даруйдаа ийн асуулаа. Үргэлж л би түрүүлж яриа өдөж, асуулт асууж, хажуугаар нь эргэлддэг байсан ч энэ удаа тэр яриаг эхлүүлсэн нь хангалттай шинэлэг байв.

"Эхэндээ их санадаг байсан ч одоо дассан бололтой. Найзууд байгаа болохоор. Гэхдээ хамгийн дотно эмэгтэй найзаа бол ямар ч үед санадаг"

Түүний бодлогошрох тайван төрх энгийн үеэс илүү дур булаам боловч намайг элдэв зүйл шалгаан ичээхэд гаргадаг хөөрхөн мишээлт нь илүү юм байна. Хоёр чих нь байдгаараа улайж, нүд нь сүүмийх ч шүдээ яралзуулан инээгээд нүүрээ дардаг нь яасан ч мартагдахгүй бололтой.

"Жэйк, ингэхэд чамд таалагддаг хүн бий юу?"

Биднийг хамт байхад хэзээд амар тайван мэдрэгддэг. Түүнээс юу ч асуусан, юу ч ярьсан хамаагүй тэр намайг хэзээд сонсож, надад үргэлж хариулт өгсөөр байх мэт л санагдана. Шим Жэюүн миний хувьд айдас, түгшүүр гэхээс илүүтэй тав тух, догдлол л болчихсон бололтой.

"Тэр тухайд гэвэл..."

Эргэлзсэн бус дургүйцсэн өнгө аяс сонсогдсон тул би ч шалтгааныг нь ойлгон, "Зүгээр дээ. Чи дээр ярьж байсан даа. Өмнө нь сайн байсан охиныхоо тухай..." гэсэнд тэр толгойгоо ялимгүй дохиод, "Тийм ээ, бүхэл бүтэн хүнийг мартана гэдэг амаргүй"

"Гэхдээ та хоёр хэр удаан үерхсэн юм? Я-яагаад салсныг нь мэдэж болох уу?" гэж аль болох эелдгээр асуусанд Жэйк бүтэн биеэрээ эргэн над руу харж суулаа. Түүний нүд минийхийг олоход л хамаг бие халуу оргино. Өөрөө ч мэдэлгүй түүний гэсэн бүхнийг ажиглаад байгаадаа ч ичиж зовох сэдэл үл төрөх юм...дэндүү үзэсгэлэнтэй юм.

"Тэр хэзээ ч минийх байгаагүй л дээ"

Хачин их өвдөлтийг нь шууд л мэдрэх шиг боллоо. Түүний дуу хоолойг сонсоход л харуусаж, харамсдаг нь тодорхой тул үргэлжлүүлэн зовоохыг хүссэнгүй. Гэхдээ л тэдний хайр бүтээгүй шиг би ч бас ямар нэгэн зүйл хийхгүй л бол миний хайр ч хий дэмий өвдөлт болоод үлдэхийг мэдэж байв.

"Жэйк....энэ тухай хэлэх эсэхээ үнэндээ би тийм ч их бодоогүй л дээ. Шуудхан л өөртөө итгэлтэйгээр зориглож байгаа юм. Тийм болохоор чиний хариу 'үгүй' бол үүнийг зүгээр л бодолгүй хэлсэн тэнэглэл гэж ойлгоорой"

NEVER BEEN HISWhere stories live. Discover now