bvi. news

168 21 5
                                    

            [YERI]

"Муудалцсанаас хойш тэр чамтай ярилцсан уу? Эсвэл холбоо барих ч юм уу?"

Би байдгаараа цонхийсон Мисүнийг ажиглан ийн асуусанд тэр тамиргүйхэн толгойгоо сэгсрээд уртаар санаа алдлаа. Найзыгаа ийм байдалтай байгааг үе үе харах болсон нь үнэндээ шууд л надтай холбоотойг дотроо чимээгүйхэн нууж байх шиг тарчлаан үгүй юм.

"Бид төгс байсан, Еэри. Ойлгож байна уу? Төгс. Гэтэл тэр захиа бичсэн эмэгтэй гэнэт гарч ирснээс болоод л Жэйк хувираад байна"

"Чи тэгээд яах бодолтой байна?"

"Хэлэхээс ч ичмээр боловч...мэдэхгүй ээ, би зүгээр л Жэйкийгээ хааш нь ч явуулалгүй хамт л баймаар байна"

Түүний аргаа барж байж ядсан тайлбарыг сонсоод юу гэхээ мэдсэнгүй. Багаасаа л харж хандах хүнгүй намайг яая гэж байхад ажил олгож, гэртээ үлдээж, охин шигээ хайрлаж, төрсөн эгч мэт хандсан энэ гэр бүл, энэ бүсгүйн өмнө өөрийнхөө хүслийг л хөөх буруу мэт санагдах юм. Хэдий энэ л удаа хайр сэтгэлдээ үнэнч байя гэж хатуу шийдэж байсан ч гэлээ....одоо бол гэмшиж байна. Юу юунаас илүүтэй Мисүний хүртэх ёсгүйг өгч буй нь өөрөө гэдэгтээ итгэхийг ч хүсэхгүй юм.

"Гэхдээ Жэйк чамаас явахыг хүсвэл яах юм?"

"Чадахгүй ээ, яаж би зүгээр явуулж чадах юм. Тэр байхгүй л бол би амьдарч чадахгүй" гэсээр бараг л салганах шахам хэлээд хоолойгоо засна. Бид үнэндээ яг л адилхан юм. Би ч түүнийгээ явуулахыг хүсэхгүй. Энэ олон жил сэтгэлдээ тээчхээд бурхан биднийг дахин учруулж байхад чамд хайртай хүнтэй явдаа гээд орхиж чадахгүй. Үүнтэй яг адил Мисүн ч бас өөрийнхөө хайранд харам бололтой...

"Гэхдээ хүмүүс хайртай бол явуулах ёстой гэж ярьдаг шүү дээ. Үгүй гэж үү? Тэр хүн чинь жаргалтай л байвал явуулах ёс..."

"Чи чинь солиорчхоо юу? Бөөн юм болж Австралиас хамт ирж гэрийнхэнтэй нь хүртэл танилцаж хамт байр авчхаад одоо салах болж байна уу? Би Жэюүнийгаа зүгээр л тэр тэнэг хүүхэнд өгчихнө гэж санаа юу??"

Миний Жэюүн. Түүний Жэйк байж болох ч миний Жэюүн...Жинхэнэ нэр нь яагаад ч юм бидний өнгөрснийг илтгэдэг мэт санагддаг. Хийлийн дугуйлангийн царайлаг, найрсаг ах ба анхны хайрандаа дүүлж явсан жаахан би. Бидний түүх. Өөр хэн ч хир халдааж чадахгүй цэвэр ариун бидний үнэн. Бас түүний надад л хайртай гэх өөрсдөөс минь өөр хэн ч үл мэдэх бяцхан хуувилдаан энэ л нэрийг нандигнан хайрлах сэдлийг надад төрүүлдэг юм. Гэтэл өөр бүсгүйн амнаас нэрийг нь сонсох төдийд зүрх хоёр хуваагдах шиг л болно...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 12 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

NEVER BEEN HISWhere stories live. Discover now