avi. Галт тэрэг

235 38 8
                                    

Хүн бүрийн амьдралдаа туулах замыг адал явдал гэж нэрлэвэл үүнийг туулан өнгөрөх, очин зогсох ганц зүйл хэрэгтэй нь галт тэрэг.

Зорчигчдын онцлогоос хамааран галт тэрэг өөр, өөр замаар хол ойрыг туулах боловч жолоогоо хааш залахыг зөвхөн жолооч өөрөө шийддэг.

Нэгэнт хөдлөн холдсон гал тэргийг зогсоож болох болов уу?
Түүний зүг чигийг өөрчилж, бүр мөсөн давхичихвал бусад зорчигчдод хэрхэн нөлөөлж болох вэ?

•••&•••

              Хэдий өөрөө хүлээн зөвшөөрөхийг ч хүсэлгүй урт удаан хугацааг туулж, сэтгэлийн мэлмийгээ таглахыг хичээсэн ч Жэйкийг дахин харсан өдрөөс хойш би өөрийнхөө тухай зугташгүй хэдэн үнэнийг олж мэдсэн юм.

              Эхнийх нь, мэдээж баячуудыг чин сэтгэлээсээ жигших үзэл. Хэчнээн тэдний мөнгө, сайхан сэтгэлээр өдий хүрсэн ч саяхныг хүртэл тэр бүхэн надаас эрх чөлөөг минь булааж байсныг анзаараагүй явж. Дээдсийн дэргэдэх доод гаралтан өөрийгөө тэдний торон доторх шувуу мэтээр төсөөлөх агаад эзэд нь хэчнээн сайн хүн байсан ч хамаагүй ямагт гарыг нь харж амьдрах өрөвдөлтэй хэвшилд сургана.

              Хоёр дохь нь, тэд надаас бүх боломжийг минь авчхаж. Тэдний дунд өссөнөөр мөнгө, нэр хүндгүй гэр бүлээс гаралтай учраас надад Мисүний хүртэх боломж болгоны алин ч оноогдох эрхгүй гэдэгт би бат итгэсэн. Тиймдээ ч өөрийн мэдэл, чадал хүрэх бүхнийг л хийж түүнээс дээш гаралгүй ялган ангилж сурсан байдаг. Энэ л намайг жил ирэх тусам улам жижгэрүүлж байжээ.

              Гурав дахь нь, хайрлах эрхээ алдсан минь. Им Мисүн шиг торгон өлгийд өлгийдүүлэх тавилантай төрсөн хүмүүст хайрлаж, хайрлуулах эрх хавь илүү ноогддог аж. Хэдэн жилийн өмнөх миний хайр илүү үнэ цэнэтэй, нандин байсан боловч ямар ч гоёл чимэг байгаагүй. Харин Мисүнийх хавь илүү өнгөлөг бөгөөд гэрэлтэм байсан нь Жэйкийн анхаарлыг татсан биз. Хамгийн гол нь би өөрөө ч найзынхаа тансаг хайрын ачаар тэжээлгэсээр өдий хүрсэн тул түүний гял цял үзэмжийг өөрийн хов хоосон атаархлаар сольчхож үл чадна.

"Зүгээр үү?"

              Намайг гадаах талбайн сандал дээр толгойгоо барин суух зуур Жэйк ах ийн асуугаад өөдөөс харсан чигтээ дэргэд бүр лав гэх чин суугаад авлаа.

NEVER BEEN HISWhere stories live. Discover now