avii. Би

248 37 9
                                    

Хүний хамгийн гол мөн чанар энэрэн хайрлах сэтгэл биш. Харин амиа хичээх зан. Эцсийн эцэст амьтай голтой бүхэн өөрийнхөө тухай л боддог бөгөөд энэ ертөнцөд хүний амиа мөн аз жаргалаа хайрлан өмгөөлөхөөс илүү хүчтэй зүйл гэж үгүй.

Хэн ч байсан, юу ч болсон зөвхөн өөрийнхөө төлөө хөдлөх нь дан ганц амиа хичээсэн таагүй чанар бус хүн төрөлхтний байгалийн хууль ажээ.

•••&•••

              "Хайр аа? Та хоёр энд-?"

              Биднийг нэгэндээ баяртай гэж хэлээд салдгийн даваан дээр Мисүн нойрмогхон тагтны хаалга нээх нь тэр. Намайг цочин дээш өндийхөд түүний өмссөн Жэйкийнх бололтой урт цагаан цамц нүдэнд тусах бөгөөд би сандран харц бурууллаа. Гэсэн ч бидний яриаг сонсож чадаагүйд нь илт сэтгэл амарсан байсныг нуух юун.

              "Сайн унтахгүй дээ, ямар эрт сэр-"

              "Чамайг өөр охидтой ярилцаад явж байх вий гэж бодоод тасарсан ч бүрэн унтаж чадсангүй"

              Мисүний хоолой анх удаа л ийм ууртай бөгөөд шийдэмгий сонсогдсонд би энэ бүхэн хэтэрхий эрт буруу тийш хазайгаад эхлэхийг мэдэрлээ. Жэйк дурамжхан эрүүгээ чангалан, "Найзынхаа өмнө миний тухай ийм зүйл хэлж байгаа байхнээ?"

              "Еэри, чи яагаад найз залуутай минь хоёулхнаа энд байгаа юм?"

              Тэр эрс эрхэлж тунин, гомдсон харцаар над руу харан ийн хэлээд Жэйкийг үл тоохоор шийджээ. Юу ч болсон хамаагүй би одоо л өөрийгөө аврах ёстой тул толгойгоо сэгсрэн, "Үгүй дээ, чиний төсөөлсөн шиг зүйл огтхон ч биш. Бид хоёр сая л таарсан юм"

              "Тийм ээ, Мисүн, үнэн шүү. Би юу гэж найзтай чинь-"

              Мисүн биднийг ээлжлэн ууртайхан ширтэж байснаа над руу ихэд жигшсэн байртай биеийг минь тойруулан удаанаар харлаа. Сая л Жэйк ахын даарчихна гээд эелдгээр санал болгосон хүрмийг өмсөж байснаа санасан би сандран тайлах гэсэн ч одоо бүр л дордох мэт мэдрэгдэнэ.

              "ТАЙЛ! Найз залуугийн минь хүрмийг яг одоо тайл, Жон Еэри!!"

              Тэр бараг хөгжим давуулан ийн орилсон ч үүнээс илүүтэй нэрийг минь бүтнээр дуудсан нь л аймшигтай санагдаж эхэллээ. Би бушуухан түүний танил зөөлөн үнэр ханхлах хүрмийг буцааж өгөхдөө сандралдан нэгэн рүүгээ хартал Жэйк ах ихэд бухимдсан харагдана.

NEVER BEEN HISWhere stories live. Discover now