aiv. Тэр

248 40 18
                                    

| Misun |

Бүрэн мэдэрч ойлгоогүй байхдаа би хайрыг өнгө өнгийн цэцэг, үлэмж амттай бурам аль эсвэл үнэхээрийн дээд диваажин гэж л дүгнэдэг байлаа. Хэчнээн өвдөлт, шархаар дүүрэн байсан ч хамаагүй эцэс сүүлд нь хайрласан сэтгэл л бүхнийг тогтоодог гэж итгэнэ.

Гэвч одоо ойлгожээ.
Хайр тийм олон төрлөөр зааглагддаггүйг. Толгой эргэм олон мэдрэмжүүдээр хязгаарлагддаггүйг. Хайр ердөө л ганцхан хүн ба түүнтэй холбоотой бүх зүйл байж.

Миний хувьд хайр гэгчийн бүрэн тодорхойлолт зөвхөн Жэйк минь байв.

•••••

                  Өглөөний нар урд шөнө хаасан хүрэн улаан хөшигний завсраар тусан орны төгсгөл хэсгийг гэрэлтүүлэн харагдана. Гоёмсог хээтэй өндөр цагаан тааз, цаанаасаа л гэр шиг санагдах танил дотно мэдрэмжид улам ихээр дасаж дэрэндээ нүүрээ шигтгэн хэсэг нүдээ аньсан ч унтаж чадалгүй буцан нээлээ.

                  Тэр яг өмнө минь тайван гэх чинь нойрсно. Уулзах тусам дурлан хүсэх мэдрэмждээ автаж харахын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан би ийн түүний дэргэд хэвтэх болсон гэдэгтээ итгэхэд ч бэрх юм. Хааяа хааяахан энэ бүхэн үнэхээр бодит эсэхэд эргэлзэхдээ түүний гараас зөөлхөн атгаж бүлээхэн болоод тааламжтай арьсыг нь мэдэрнэ.

                  Жэйк унтаж байхдаа нүүрнийхээ булчинг тэр чигт нь сулладаг боловч уруулаа багахан зуудаг зуршилтай. Багаасаа засаж чадаагүй гэж тайлбарлах ч ингээд харахад түүнийг дэндүү өхөөрдөм харагдуулдаг учраас үнсээд авах хүслээ барьж ядна. Намирсан зөөлөн үс нь өтгөн хар хөмсгийг нь шүргэх ч урт сормуустай нүдийг нь үл хаана. Дараа нь сүрдмээр өндөр хамар, эрэгтэйлэг гэмээр өргөн шанаа, хурц эрүү, тэгээд төгс хэлбэртэй урт ягаахан уруул нь нүдний өмнө зурайна....дэндүү царайлаг юм.

                  Хэдий сэрээчих вий гэж айж байсан ч би гараа алгуурхан сунгасаар хацрыг нь зөөлхөн иллээ. Хүүхдийнх шиг цэвэрхэн арьс нь намайг тосон авч түүнд улам ойртож хэвтээд эрхий хуруугаа уруулан дээр нь байрлуулав.

                  "Өглөөний мэнд, хайрт минь"

                  Жэйк уруулаа гэнэт хөдөлгөсөн ч нүдээ нээсэнгүй дур булаамаар инээмсэглэнэ. Би ч сэрээчихсэндээ гэмшин холдох гэтэл тэр бушуухан гарыг минь буцаан татаад саяынх шиг уруул дээрээ тавьчхав.

NEVER BEEN HISWhere stories live. Discover now