Хэн бүхний үзэн яддаг чимээ бол яахын аргагүй сэрүүлэгний дуу билээ. Ширээн дээр зогсоо зайгүй дуугарах сэрүүлэг тэднийг сэрээж дөнгөсөнгүй. Аз болж өнөөдөр амралтын өдөр, хэн л өглөөний зургаан цагт сэрэхийг хүсэх билээ.
Урьд шөнийн сэтгэл хөдөлгөм явдлуудаас болоод тэд нойрноосоо сэрэхийн аргагүй нам унтаж байв.
Тэгсний эцэст арван цаг болохын алдад Тэхён сэрж энгэрт нь тэврүүлэх унтах бяцхан залууг өхөөрдөн ширтэнэ. Жигд амьсгалж, хааяа нэг зүүдэндээ инээх нь хэчнээн эгдүүтэй гэж санана?
Тэхён тайван нойрсох залуугаа сэрээхийг хүссэнгүй. Гараа зөөлхөн татаж аваад орноосоо бослоо.
Гал тогоондоо ороод түүнийхээ амтархан иддэг хоолнуудыг гарамгай хийж байв. Хийх явцдаа нүүрнээсээ ганц хором ч инээдээ холдуулсангүй.
Хоолны шаржигнах чимээ Жонгүгийг нойрноос нь сэрээхэд хүргэлээ. Нүдээ нухалсаар гартаа тааралдсан цамцаа авч өмсчхөөд Тэхён дээр очих аж.
Урт өтгөн бор үс нь сэгсийгээд, өөртөө томдох цамц өмсөөд тэр яг л цэцэрлэгийн таван настнаас ялгарах юмгүй байв.
Эгдүү нь дэндчихсэн хөөрхөн залуугаа олж харсан Тэхён тэрэн дээр очоод хошуун дээр нь шоб хийтэл үнсчих нь тэр. Жонгүгийн нойр тэр дороо л сэргэж Тэхёны юу хийж байгааг асуулаа.
"Энэ ширээ лүү хар даа. Би хийсэн юм. Амттай харагдаж байгаа биз"
Жонгүгийн янзага шиг бүлтгэр нүд улам л бүлтийж хоолоор дүүрсэн ширээ рүү яарав.
Хацраа хоолоор дүүргээд өөдөөс нь нүдээрээ инээх бор үстийг харсан Тэхён инээд алдсаар "Хоолонд мангас зан нь хэзээ ч арилахгүй юм аа"
"Та мэднэ шдээ. Би хоолонд таниас илүү хайртай" хээв нэг хэлчхээд амандаа будаа хийв.
"Идсэн хоол нь хаагуураа ч ороод байдаг юм. Хөөе хөөе! Надад амталсан мах үлдээгээч дээ!"
"Ална шүү. Энэ чинь минийх"
Тавган дээр үлдсэн сүүлчийн үхрийн махыг савхдан ам руугаа хийгээд Тэхёны өөдөөс жуумалзана.
"Өнөөдөр юу хийх үү?"
"Юу юу хийх үү гэж. Сурснаараа гэртээ л байна шт"
"Биш ээ. Гадуур гарч янз бүрийн зүйл хийхгүй гэж үү?"
Жонгүг хэсэг бодож байснаа "Гарах хүсэл алга өө. Оронд нь өнөө шөнө аймшгийн кино үзье"
YOU ARE READING
ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]
Fanfiction- Өөдгүй амьтан! Нүднээс далд ор. Би таныг харахыг хүсэхгүй байна! - Жонгүгаа гуйя. Надад тайлбарлах боломж олгооч? Би чамаас гуйж байна. - Надад ямар ч тайлбар хэрэггүй. Хэчнээн и-их итгэсэн билээ дээ?Үүний минь хариуг... и-ингэж барих байсан юм уу?