"Заавал шатаах ёстой юм уу? Охины минь эд зүйлс шүү дээ"
"Энэ бүгдийг хараад суухаар бидэнд улам л хэцүү байх болно. Гёныг улам их санаж үгүйлээд... одоо л шатаахгүй бол удчихвал бид шатааж чадахгүй шүү дээ"
"Мэднэ ээ, тэгсэн ч гэсэн хайран санагдаад байна. Ядаж ганцхан зүйл үлдээж болохгүй юм уу? Бидэнд түүнийг дурсах зүйл хэрэгтэй биз дээ?"
Тэхён уртаар санаа алдаад Жонгүгт ойртон "Тийм ээ бид ойр ойрхон дурсах хэрэгтэй. Чи алийг нь авч үлдмээр байна?" гэхэд Жонгүг хайрцагтай хувцас дундаас Гёныг нярай байхад нь өмсдөг байсан баривчийг авч үлдэхээр шийдэв.
"Эмнэлгээс гараад хамгийн анх түүнд энийг авч өгч байсан юм"
"Тэгвэл наадхаа үлдээ дээ. Чи гэртээ орж бай, би эднийг шатаачхаад ирье" гэсэнд Жонгүг муухан толгой дохиод гэртээ орох бол Тэхён хайрцгийг машиныхаа ард хийгээд ойр хавьд шатааж болохуйц газар хайв.
__________________________
"Би ирлээ Жонгүг аа?"
Хэдэн цагийн дараа гэртээ ирэхэд түүнээс ямар ч хариу байгаагүйд гайхан орвол Жонгүг буйдан дээрээ өнөөх баривчаа цээжиндээ тэвэрчхээд унтаж байх нь тэр.
Тэхён түүнийг сэрээхгүйг хичээн чимээ гаргалгүй дэргэд нь очиход тэрээр уйлсан бололтой нүд нь улайж, мөн нулимс дуссан дэр нь хатаж амжаагүй байх аж.
Дотроо битүүхэн санаа алдаад түүнийг гар дээрээ өргөөд оронд нь оруулж хажуугаар нь тэврээд хэсэг байж байтал Жонгүг сэрсэн бололтой Тэхёныг зөрүүлэн тэврэв.
"Би чамайг сэрээчихсэн үү?"
"Үгүй ээ орж ирэхэд чинь сэрчихсэн байсан. Чамайг ширтээд байсан болохоор чинь эргээд унтаж чадсангүй"
"Чамайг дахиад уйлахыг хармааргүй байна"
"Би ч гэсэн уйлахыг хүсэхгүй байна. Гэхдээ бодлоос ердөөсөө ч гарахгүй юм"
"Тэр биднийг орхиод бүтэн сар болчихлоо шүү дээ"
"Бодохоор л зүрхнээс минь хүнд зүйл уячихсан мэт мэдрэгдээд байхад тэвчиж чадахгүй нь"
"Уйлмаар санагдвал надад хэлж бай. Би чамайг тайтгаруулж өгье" гэсэнд Жонгүг толгой нүүрээ энгэрт нь шигтгэлээ.
"Хоёулаа нэг тийшээ явах уу?" гэж Жонгүг асуув.
"Яах гэж?"
"Гэртээ байгаад байхаар Гёны энэ тэрүүгээр мөлхөж байсан нь нүдэнд харагдаад байгаа болохоор түр ч болов сэтгэлээ амраах гэсэн юм"
YOU ARE READING
ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]
Fanfiction- Өөдгүй амьтан! Нүднээс далд ор. Би таныг харахыг хүсэхгүй байна! - Жонгүгаа гуйя. Надад тайлбарлах боломж олгооч? Би чамаас гуйж байна. - Надад ямар ч тайлбар хэрэггүй. Хэчнээн и-их итгэсэн билээ дээ?Үүний минь хариуг... и-ингэж барих байсан юм уу?