-Thirty four-

157 37 8
                                    

"Эмч ээ гуйж байна. Надад юу болоод байгааг хэл л дээ. Охин минь зүгээр, тийм биз? Зүгээр л түр зуурын өвдөлт байсан гэж хэлээч дээ"

Эмчийн өмнө сөхрөх нь холгүй уйлах Жонгүг дэндүү өрөвдөлтэй.

"Уучлаарай, намайг очиход охины чинь зүрх зогсоод удсан байсан болохоор... бид чадах бүхнээ хийсэн боловч аварч чадсангүй. Тун харамсалтай байна"

"Ю-юу"

Чих нь шуугиж дэлхий тэр чигтээ хөмөрчихсөн аятай санагдах Жонгүгт энэ бүхэнд итгэх хүсэл байсангүй. Тэдний охин хэдэн цагийн өмнө инээгээд сууж байсан шүү дээ.

"Үгүй ээ та худлаа ярьж байна. Миний охин үхэх ёсгүй шүү дээ. Яагаад? Яагаад үхнэ гэж?"

"Та тайвшир даа, таньд их хэцүү байгааг ойлгож байна"

Зөвхөн Жонгүгт хэцүү байгаа гэвэл худлаа болно. Эдгээрийг чимээгүй сонсож суугаа Тэхёнд ч мөн адил хар дарсан зүүд мэт санагдаж байсан юм.

"Жонгүг чи тайвшрах хэрэгтэй. Чи өөрийгөө гэмтээх нь!"

"Би яаж тайван байх юм! Охин минь үхсэн гэж байхад яаж тайван байж чадах болж байна аа?!!"

Жонгүг шалан дээрээс босолгүй түүнийг тайвшруулахыг хичээх Тэхёны цээжийг ухаан жолоогүй цохиж эхлэхэд Тэхён аргаа баран түүнийг хөдөлгөөнгүй болтол нь тэврэв.

"Тавиач! Тавь гэж байна шүү!!"

"Жонгүг миний хэлэхийг сонсооч!"

"Бүх зүйл надаас л боллоо. Би охиноо сайн харж чадсангүй. Хэрвээ ийм өвчтэй байсныг нь эрт мэдсэн бол..."

"Энэ чиний буруу биш!"

"Үгүй, үгүй үгүй гээд байна! Би л буруутай... надаас болж Гён..."

"Битгий өөрийгөө буруутгаад бай Ким Жонгүг! Буруутгахыг хүсэж байвал намайг буруутга. Зөвхөн намайг"

"Чи яагаад ингээд байгаа юм? Хүүхэд чинь хорвоогоос явчихсан байхад яагаад харууссан шинжгүй байгаад юм?! Түүнд хайргүй болохоор, тэр чамд чухал биш болохоор чи харамсахгүй байгаа биш гэж үү?!"

"Жонгүг ингэж аашлахаа болиод өг!"

Тэхёны тэвчээр тасарч хамаг чангаараа түүн рүү хашгирах нь тэр. Гэвч энэ нь Жонгүгийг улам л уйлуулав.

"Намайг уучлаарай, яахаа мэдэлгүй л"

"Намайг тавь, би охиноо хармаар байна"

"Улам л өвдөхийн нэмэр шүү дээ"

"Хамаагүй ээ, өвдөж байсан ч, үхэж байсан ч би Гёныг харах хэрэгтэй байна"

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now